Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

2020        01           14                                     2020/ШЦТ/42

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхжин,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909022561353 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 04-нд Хөвсгөл аймгийн Мөрөнд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6 эцэг, эх, дүү нарын хамт тоотод түр оршин суух хаягтай, “Соёмбо караоке”-д зөөгч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Ц /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч С.Ц нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 2а тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Анхзаяатай маргалдаж, улмаар түүний нүүрийг алгадаж, гарыг нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Мөнхтөр, Анхзаяа нар нь хоорондоо маргалдан хэрүүл хийсэн байдалтай байсан. Би Анхзаяаг “хэрүүл хийхээ боль” гэж хэлээд Анхзаяагийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа алгадсан чинь зөрүүлээд намайг цохиод авахаар нь Анхзаяагийн үснээс зулгаасан. Би Анхзаяагийн бие рүү хөлөөрөө өшиглөсөн. Мөнхтөр бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,

 

Хохирогч М.Анхзаяагийн "...Би 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр найз Цацрал над руу өөрийн 86524748 дугаарын утаснаас 12 цагийн орчим залгаад манай дүүгийнд хүрээд ир уулзъя гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байрлах гэрээсээ гараад 16 цагийн орчим дүүгийнх нь болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах ирсэн.... Цацрал намайг 10.000 төгрөг алга болчихлоо гээд гаргаж өг гэхээр нь би аваагүй гэж хэлсэн чинь чи дандаа хүний өөдөөс цор цор хийдэг гэж хэлээд намайг баруун гарын эрхий хуруу өшиглөсөн цээж рүү бас өшиглөөд зүүн хөлийн өвдөг рүү өшиглөсөн юм. Тэгсэн чинь хамт байсан танихгүй эгч нь болиулсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Гэрч Я.Заяагийн “...гэртээ 6 цагийн орчим очиход С.Ц түүний найз М.Анхзаяа, Мөнхтөр гэж нэг залуу хамт байсан бөгөөд гурвуулаа согтуу байсан. Тэгээд би очоод 2 том пиво аваад ууж эхэлсэн юм. Тэгээд ууж байхад М.Анхзаяа Цацралыг үгээр идээд согтуурхаад байсан юм. Тэгж байгаад Цацрал Анхзаяаг унт гээд байж байсан чинь Анхзаяа Цацралыг маажсан тэгээд Цацрал намайг яагаад маажиж байгаа юм гээд хэрэлдээд үсдэлцээд Мөнхтөр бид хоёр салгах гээд намайг яагаад маажиж байгаа юм гээд хэрэлдээд үсдэлцээд Мөнхтөр бид хоёр салгах гээд очсон. ...Үсдэлцээд байхыг харсан тэгээд дундуур нь салгах гээд яг хэн хаашаа хичнээн удаа цохисон талаар анзаарч харж чадаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹6901 тоот актын “…М.Анхзаяагийн биед баруун сарвууны 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 3,4,5-р хуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-38/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-61-62/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Ц нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 34 дүгээр гудамжны 2а тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Анхзаяатай маргалдаж, улмаар түүний нүүрийг алгадаж, гарыг нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Анхзаяа, гэрч Я.Заяа нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №6901 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Цын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Цын хохирогч М.Анхзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Цын дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Анхзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Цын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР