| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/09061/И |
| Дугаар | 6771 |
| Огноо | 2015-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 6771
Баянзүрх д И Л.Энхжаргал , ,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд 9097392 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, токиогийн гудамж, 89 дүгээр байран байх И Эс Эм Олон улсын дунд сургууль ХХК-йн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Оюунбилэгийг эрэн сурвалжлуулах тухай хянан .
ؿ : Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү, ш Ч.Номин-Эрдэнэ нар .
:
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Оюунбилэг нь И Эс Эм олон улсын дунд сургууль ХХК-тай өөрийн хүү О.Учралт-Одыг 6б ангид 2015 оноос 2016 оны хичээлийн жилд суралцуулахаар суралцах гэрээ байгуулсан. Тухайн үед иргэн Д.Оюунбилэг нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Дипломат хотхон АОС 34а тоотод оршин суудаг байсан. Гэвч Д.Оюунбилэг нь сургалтын төлбөр 8.450.000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээгээр байгуулсан үүргээ гүйцэтгүүлэхээр манай зүгээс Д.Оюунбилэгт утсаар болон бичгээр шаардаж мэдэгдсэн боловч тун удахгүй төлнө гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Иймд Д.Оюунбилэгийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Оюунбилэгийн оршин суугаа хаягийг тодорхойлж эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч И Эс Эм Олон улсын дунд сургууль ХХК нь Д.Оюунбилэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
И Эс Эм Олон улсын дунд сургууль ХХК нь Д.Оюунбилэгээс гэрээний үүргийг шаардах зорилгоор Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Оюунбилэг нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Дипломат хотхон АОС 34а тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02890 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Оюунбилэгийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас И Эс Эм Олон улсын дунд сургууль ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу Д.Оюунбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Д.Оюунбилэг нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Дипломат хотхон АОС 34а тоот хаягт бүртгэлтэй, 99992271 дугаарын утастай байсан болохыг дурдав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар АИ79031200 регистрийн дугаартай Дагвадоржийн Оюунбилэгийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Оюунбилэгийг сурвалжилж, оршин суух хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү /88018750, 451230/-д мэдэгдэхийг Баянзүрх 俿гийн агдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч И Эс Эм Олон улсын дунд сургууль ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70.200 төсөвт .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор И гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ