Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 6772

 

Баянзүрх д И Л.Энхжаргал , ,

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн МЛ91072205 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 91 дүгээр байр 5 тоотод оршин суух Д.Алтанцацралын хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Нансалмааг эрэн сурвалжлуулах тухай хянан .

ؿ : Хүсэлт гаргагч Д.Алтанцацрал, ш Ч.Номин-Эрдэнэ нар .

:

 

Хүсэлт гаргагч Д.Алтанцацрал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Нансалмаа нь Д.Алтанцацрал надаас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд эхний сарын хүү болох 400.000 төгрөгийг зээл авсан өдрөө өгсөн болно. Зээлийн гэрээг бид хоорондоо хувь гэрээ байгуулан гарын үсэг зуран баталгаажуулсан. Үүнээс хойш зээлдэгч Д.Нансалмаа нь зээлийн төлбөр болон хүүгээ төлөөгүй өнөөг хүрч байна. Түүнчлэн хуучин хаягаасаа нүүүсэн бөгөөд одооны хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтанцацрал нь Д.Нансалмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Д.Алтанцацрал нь Д.Нансалмаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Нансалмаа нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 5 дугаар байр, 37 тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05366 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Нансалмаа нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас Д.Алтанцацрал нь хуульд заасан харьяаллын дагуу Д.Нансалмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Д.Нансалмаа нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 5 дугаар байр, 37 тоот хаягт бүртгэлтэй, 88338440 дугаарын утастай байсан болохыг дурдав.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар СТ72022706 регистрийн дугаартай Боржигон овогт Дэмчигсүрэнгийн Нансалмааг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Нансалмааг сурвалжилж, оршин суух хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэн хүсэлт гаргагч Д.Алтанцацрал /88013221, 98112496/-д мэдэгдэхийг Баянзүрх 俿гийн агдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Алтанцацралын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлс 70.200 төсөвт .

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор И гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ