Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 16

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга М.Даваажаргал, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Э*******, өмгөөлөгч   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******од холбогдох, эрүүгийн 1936001510256 дугаартай, 178/2020/0020/Э/ индекстэй хэргийг 2020 оны 01  сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 сарын 20-ны өдөр  хялбаршуулсан журмаар   хянан хэлэлцэв.

                                   Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2019 оны 05 сард ******* аймгийн Б******* сумын харъяат иргэн Д.Б*******ын өмчлөлийн хонгор халзан үрээ, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн Б.Бийн өмчлөлийн бор үрээ нийт 2 тооны адууг худалдаж авна гэж хуурч,  залилан авч,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч өгсөн...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хүлэнбуйр сумын иргэн Лайдав ах хурдан удмын 7 адуу Ховд аймагт авч ирж зарж борлуулсан.  Түүнээс  би бор зүсмийн соёолон үрээ, хүрэн хязаалан үрээ, хүрэн даага, хар морь зэрэг нийт 4 тооны адууг худалдаж авсан. Тэгээд байж байтал түүнээс 7 хоногийн дараа Б.Э******* манайд ирээд “бор соёолон үрээгээ надад өгчих мөнгийг нь  7 хоногийн дараа бэлнээр өгье” гэж хэлээд гарын үсэг зураад аваад явсан.  Тэгээд 7 хоног нь өнгөрөөд 14 хоногийн дараа би өөрөө Б.Э*******руу утсаар залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Б.Э*******ыг хайж баахан яваад олж чадаагүй. Тэгтэл  Б.Э*******ийн аав Б.******* таархаар нь “Б.Э******* надаас нэг соёолон үрээ 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд авсан алга болчихлоо” гэж хэлсэн. Б.******* ах “чиний тэр морийг Л. гэдэг хүний хашаанд аваачсан байна” гэж хэлсэн.  Тэгээд  тухайн айлын хашааг хайгаад очсон чинь тэнд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө морийг авъяа гэсэн чинь тэр Л. гэдэг ах “Б.Э******* 700000 төгрөг барьцаанд тавиад явсан мөнгө авч байж өгнө” гэж хэлээд өгөөгүй. Би тэр морийг орхиод Б.Э*******ыг хайгаад байж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажил хийж байгаа гэсэн сураг гарсан. Тэнд нь очиж уулзаад  “морио авъяа, долоо хоногийн дараа мөнгө өгнө “ гэж хэлсэн яасан бэ гэсэн чинь Б.Э******* “би шүүхийн шийдвэрт 700000 төгрөг өгөх ёстой байсан болохоор морийг чинь Л. ахынд аваачиж барьцаанд тавьсан юм. Би нэг заваараа аваачиж” өгнө гэж хэлсэн.  Тэгэхээр нь  би яваад 7 хоногийн дараа авч ирж өгөхгүй болохоор нь дахиад залгасан чинь Б.Э******* утсаа аваад “3 хоногийн дараа аваачаад өгье” гэж хэлсэн. Тэгээд  3 хоногийн дараа миний бор зүсмийн соёолон үрээг авч ирж өгсөн.  Би бор соёолон үрээг Лайдав ахаас 2500000 төгрөгөөр худалдаж авсан.  Б.Э*******од 2500000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан. Б.Э*******  нь “надад морио зарчихаач, би азарга тавих гэсэн юм 7 хоногийн дараа мөнгийг чинь бэлнээр өгчихнө “ гэж хэлээд авч яваад цааш нь  эргүүлээд Л. гэдэг хүнд барьцаанд тавьчихаад худлаа хэлж хуурч мэхлээд алга болсон. Би Б.Э*******ыг  2018 оноос хойш мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч   Б*******ын өгсөн...2019 оны 04 дүгээр сард би Ховд аймагт Д.Г гэдэг хүнд адуу зархаар очсон юм. Д.Гт 2 адуу зарсан. Би ******* аймгаас 4 адуутай очсон.  Ховд аймгийн уяач морь уядаг залуу надаас “морины хөл эвгүй болсон байна та нэг үзээд өгөөч” гэхээр нь би очиж үзэж хатгаж өгсөн юм. Тэнд Б.Э******* гэдэг залуу байсан. Би тэнд ******* аймгаас ирлээ морь зарна гэж ярьсан чинь Б.Э******* “ах таны морийг үзье” гээд миний хонгор халзан морийг 3700000 /гурван сая долоон зуун мянган төгрөг/ авахаар  болсон. Тэр өдөр 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байсан. Б.Э******* “05 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг чинь бэлэн өгье” гээд миний хонгор халзан морийг аваад явсан. Би Д.Гоос “энэ Б.Э******* гэдэг залуу миний хонгор халзан морийг авъя гээд байна энэ ямархуу залуу вэ” гэхэд Д.Г “наад залууг чинь би танина баян хүний морийг тэжээдэг, өгчих байхаа” гэхээр нь морио зарсан. Тэгээд 05 дугаар сарын 05-ны өдөр болоод мөнгөө авах гээд Д.Гтой хамт Б.Э*******ын гэрт очиход гэртээ байгаагүй. Тэгээд би Б.Э*******ыг 2 хоног хүлээгээд ирээгүй. Морио авах гэсэн чинь бас байгаагүй. Тэдний гэрт байсан нэг жолооч хүүхэд таны морийг ах нэг  хүнд өгөөд явуулсан гэж хэлсэн. Ямар хүнд өгсөн юм бол гээд сураглаад явсан чинь Л. гэдэг хүнд өгсөн байсан. Би Л.гээс морио авъя гэхэд Л. “Э******* надад 1500000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ -ний өртэй тэрний оронд энэ морийг авсан. “1,500,000 төгрөгөө өгчих юм бол ямарч асуудалгүй энэ морио ав” гэж хэлсэн.Тэгээд Б.Э******* өөрөө ч ирэхгүй алга болохоор нь би Ховд аймгийн цагдаагийн газар мэдэгдээд нутагруугаа буцсан. Сая хөөцөлдөж байж тэр Л. гэдэг хүнд 3700000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр хонгор үрээгээ зарж мөнгөө олж авсан. Би Б.Э*******од зарсан мориныхоо өртгийг Л. гэдэг хүнээс олж авсан. Л. надад 3700000 төгрөг өгсөн. Би хохиролгүй болсон учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч гийн өгсөн..Т.Э*******ыг танина. Би аавыг нь сайн таньдаг юм. Манай зах дээр татвар хураадаг гэж хүний хүүхдэд байгаа юм.  2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Б.Э******* надад 1 тооны хонгор зүсмийн морийг авч ирж өгсөн. Анх Б.Э******* над дээр ирээд энэ морийг барьцаанд тавьчихъя. Та надад тус болооч. Би 2 хонуулаад морио авъя. Та надад 700000 төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би бэлнээр 700000 төгрөг тоолж өгөөд морийг нь хашаандаа 2 хоног байлгасан. Тэгээд Б.Э******* ирэхгүй болохоор нь залгахад утсаа авахгүй байсан юм. Гэрээр нь очоод байхгүй байсан юм. Гэтэл 7 хоногийн дараа надруу Б.Э******* утсаараа залгаад “...надад мөнгө олдохгүй байна. та надад мөнгө нэмж өгөөд наад морио ав...” гэж хэлсэн.Тэгээд би 700000 төгрөг нэмж  өгөөд тэр морийг худалдаж авсан. Би тухайн үедээ ямар нэг асуудал байхгүй биз дээ гэхэд ямарч асуудалгүй гэж надад итгүүлсэн. Тэгээд би морийг хашаандаа тэжээж байгаад өвс тэжээлийг нь дийлэхээ байгаад хөдөө адуундаа нийлүүлсэн. Тэгсэн чинь хэд хоноод байж байтал Б.Б гэдэг залуу “миний адуу таньд байна уу. Б.Э******* надаас 2 хоноод мөнгийн өгнө гэж  худлаа хэлээд аваад явсан юм. Тэгтэл таньд зарсан байна” гэж утсаар ярихаар нь “би худалдаж авсан. Б.Э******* миний адуу гэж хэлсэн гэсэн чинь тэр залуу надад хоёр хоноод мөнгө авч ирж өгнө гэж хэлчихээд алга болсон” гэж хэлсэн. Тэгээд байж байтал утсаар яриад Б.Б гэх залуу надтай ирж уулзахаар нь Б.Э******* надаас 700000 төгрөг аваад бор зүсмийн соёолон үрээг өгсөн мөнгө өгч байж ав гээд тухайн залууг явуулсан чинь сар гаруй болсны дараа Б.Э******* дүүгийнхээ хашааны гэрчилгээ барьж ирээд тухайн бор соёолон үрээг өгчихөөч гэхээр нь би тухайн адууг өгөөд эзэнд нь аваачиж өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Б.Э*******оос авсан хонгор зүсмийн халзан үрээ  манай адуунд байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 22-26-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Гийн өгсөн...Т.Э*******ыг танихгүй. Манай найз Д.Б******* нь өөрөө ******* аймгийн харъяат хүн байгаа юм. Д.Б******* Ховд аймагт 2019 оны 04 дүгээр сарын 15-нд 4 адуу ачиж ******* аймгаас ирсэн юм. 1 адууг нь Мөст суманд зарчихсан, 1 адуу нь зарагдаагүй байгаа.  1 адууг нь Т.Э******* гэж нөхөр 2019 оны 04 дүгээр сарын 30-нд манай найз Д.Б*******аас худалдаж авч байна гэж залилаад тэр чигтээ алга болсон. 2 удаа утсаар ярихад маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэж худлаа яриад алга болдог. Гэрт нь очиж уулзах гэхээр гэртээ байдаггүй юм. Тэгээд манай найз Д.Б******* яаралтай ажилтай болоод ******* аймаг руугаа буцаад явсан. Тэр морийг залилаж аваад Л. гэдэг хүнд аваачаад 1500000  төгрөгний барьцаанд тавиад хаячихсан байна гэсэн. Нөгөө хүн нь мөнгөө өгч байж ав гээд байж байгаа. Бид хоёрЛ.тэй утсаар ярьсан. Д.Б******* намайг энэ асуудлыг хариуцаад байж байгаарай гэж хэлээд явсан. Хонгор халзан үрээг 4500000 төгрөгт бодож аваад 3700000 төгрөгийг бэлэн өгөөд 800000 төгрөгөнд суран эдлэл болон эмээл өгнө гэж хэлээд аваад явсан. Тухайн морь нь угшил сайтай хурдан үрээ гэсэн. Гаргасан амжилт, угшил, удмыг нь манай найз Д.Б******* өөрөө мэдэж байгаа байх. Т.Э*******той 2019 оны 05 дугаар сарын сүүлчээр нэг удаа уулзсан. Б.Э*******од тогтсон утас байхгүй. Янз янзын дугаараас залгадаг... гэх мэдүүлэг/хх-ийн 30-32-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед манайх Өлөнгийн цехийн хажууд байхад манай урд талд байдаг ахын хашаанд ******* аймгаас зарах морь ирсэн байсан. Тэгэхээр нь би очиж үзээд хонгор халзан үрээ байхаар нь энийгээ зарчих гэсэн чинь 3500000 төгрөгөнд өгнө гэсэн.  Тэгэхээр нь би ******* аймгаас ирсэн Д.Б******* гэдэг хүнд 14 хоноод мөнгийг нь өгөхөөр болоод тухайн хонгор халзан үрээг авч яваад хашаандаа аваачиж байлгаж байсан чинь шүүхийн шийдвэрийн ажилтан Д. ирээд тай холбоотой мөнгө нэхээд  байхаар нь би Л. ахыг дуудаад мөнгө зээлж байгаач гэсэн чинь Л. ах барьцаанд юм тавьбал  өгнө гэж хэлэхээр нь Д.Б******* ахаас авсан, хонгор халзан үрээг барьцаанд тавиад 700000 төгрөг авсан. Тэгээд Төрийн банкинд очиж гэдэг хүний мөнгийг хийсэн. Тэгээд байж байгаад дахин мөнгө хэрэг болоод Л. ахтай уулзаад хонгор үрээг та  худалдаад ав түрүүн өгсөн 700000 төгрөг дээрээ нэмээд 700000 төгрөг өгчих гэж хэлээд дахиж 700000 төгрөг нэмж аваад хүнд өглөгтэй байгаад өгсөн. Тэгээд сүүлд Л.Бийн аавын хашаанд 2019 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд Дорнод аймгийн Хүлэнбуйр сумаас нэг хүн ирээд морьдууд зарж байхаар нь очиж үзээд Лайдав гэдэг хүнээс 5 настай борлог соёолон үрээг 2500000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг нь  10 хоногийн дотор бэлнээр өгнө гэж хэлж авч яваад ах Ганбаатарын хашаанд аваачиж байлгаж байгаад Л. ахын хашаанд өвс дуусчихаар нь аваачиж тавиад 2 хонуулаад хөдөө гаргана гэж хэлээд тэдний хашаанд тавьсан. Маргааш нь Л. ахынд очоод та 700000 төгрөг зээлчихээч миний борлог үрээ тань дээр байж байг гэж хэлж авч яваад хүнд өглөгтэй байгаад өгсөн. Тэгээд байж байгаад Л. ах борлог үрээг хөдөө гаргалаа чи авах юмуу гэхээр нь байж байг гэж хэлсэн чинь Л. ах 4 газрын торонд хийлээ гэсэн. Тэгэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгтэл Б.Б надаас мориныхоо мөнгө өг гээд нэхээд байхаар нь би тухайн борлог үрээг аваад буцааж Б.Бт өгсөн юм. Надад анхнаасаа морь худалдаж авах мөнгө байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэх хүний нэхэмжлэлтэй мөнгө нэхэгдээд бас өөр хүмүүсээс мөнгө зээлээд авсан учраас тухайн зээлж авсан мөнгөө  морьдуудаа зараад, барьцаанд тавиад  өгсөн юм. Би тухайн үед мал болгочихъё гэж авсан чинь Шүүхийн шийдвэрээс тай холбоотой мөнгө нэхэгдээд байхаар нь хонгор халзан үрээг нь зарсан. Б.Бээс авсан бор соёолонг буцаагаад өгсөн. ******* аймгаас авсан хонгор үрээ одоо Л. ахад байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 40-41-рт/

Мал  үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...Соёолон үрээ хурдан удмын гэх 1 толгой 1500000 төгрөг, шүдлэн үрээ /хурдан удмын гэх 1 толгой/ 2000000 төгрөг гэх баримт/ хх-ийн 45-46-рт/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Шүүгдэгч Б.Э******* нь 2019 оны 04 сарын 28-ны өдөр  ******* аймгийн Б******* сумын харъяат иргэн Д.Б*******ын Ховд аймагт  зарж байсан 4 тооны адуунаас  хонгор халзан үрээг  нь 3700000 төгрөгөөр худалдан авч, 05 сарын 05-ны өдөр мөнгийг бэлэн өгнө гээд хуурч аваад  Л. гэгчид 700000 төгрөгний барьцаанд тавьж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дэх   хохирогч гийн өрийг төлсөн, мөн хонгор халзан үрээг зарна гэж  Л.гээс дахин 700000 төгрөг авч, бусдад өгөх  өрөндөө өгсөн.

  Мөн Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн Б.Бийн өмчлөлийн бор үрээг 2019 оны 05 сарын 20-ны үед  2500000 төгрөгөөр худалдан авна, 7 хоногийн дараа мөнгийг өгнө гэж хуурч аваад  өөрийн хашаандаа байлгаж байгаад Л.д барьцаанд тавьж, 800000 төгрөг авсан хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.Э******* нь хохирогч  Д.Б*******ын өмчлөлийн хонгор халзан үрээ, Б.Бийн өмчлөлийн бор үрээ нийт 2 тооны адууг худалдаж авна гэж хуурч, залилан өөртөө шилжүүлэн авч бусдад барьцаалан  1500000 төгрөг авч өөрийн шийдвэр гүйцэтгэл дэх өрийг төлсөн нь  хохирогч В.Б*******ын өгсөн...Тэр залуу надтай “ах хонгор халзан үрээг чинь авъя, наймаа хийе, манай энд 6 сард ямаа самнадаг юм. Би таньд 6 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг нь өгье гээд хонгор халзан үрээгээ гурван сая долоон зуун мянган төгрөгөөр зарахаар болоод тохиролцсон. Би тэр залууг 3 хоног хүлээсэн. Тэгээд би залилуулсан талаар мэдээд Ховд аймгийн Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-26-рт/, хохирогч Б.Бийн өгсөн...Миний адууг  зах дээр ченж хийдэг Л. гэх хүнд өгсөн байсан. Намайг Л.тэй очиж уулзахад  “...чи 700.000 төгрөг олж ирж надад өгөөд үрээгээ ав. Надад Б.Э******* 700000 төгрөгний барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-рт/, Шүүгдэгч Б.Э*******ын...надаас шүүхийн шийдвэр гүйцэтгэл  болон хувь хүмүүс мөнгө нэхээд байхаар нь худлаа хэлж  2 адуу аваад цааш нь эргүүлээд барьцаанд тавьж  зарсан юм...гэх мэдүүлгүүдээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э******* нь  хохирогч Д.Б******* болон Б.Б нарын 2 тооны адууг худалдах авах санаа  зорилго байгаагүй, өөрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл дэх болон бусдад төлөх өрөө төлөх зорилгооор хуурч өөртөө шилжүүлэн авч  тухайн адуунуудыг бусдад барьцаанд тавьж, худалдахаар тохиролцож, өөрийн шийдвэр гүйцэтгэл дэх өр болоод бусдад өгөх өрөө төлсөн нь үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан...хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э******* нь хохирогч нарын 2 тооны адууг худалдан авах санаа зорилгооор бусдын 2 тооны адууг өөртөө шилжүүлэн авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Б.Э******* нь   бусдын 2 тооны адууг  7 болон 14 хоногийн дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон боловч, бусдад барьцаанд тавьж, зарж мөнгийг нь авч, өөрийн өрөө төлсөн буюу  хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э******* болон түүний өмгөөлөгч нар нь  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Э*******ыг  хуурч,  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,залилсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б*******ын өгсөн...Би Б.Э*******од зарсан моринийхоо өртгийг Л.. гэдэг хүнээс олж авсан. Л.. надад 3700000 төгрөг өгсөн. Би хохиролгүй болсон учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/, хохирогч Б.Бийн...Б.Э******* миний бор үрээг авчирж өгсөн...гэх мэдүүлгүүдээр  шүүгдэгч Б.Э*******ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ..

                   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.Э******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 460000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн  2019 оны 04 сарын 11-ний  өдрийн  64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх  ялаар, мөн шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  6 сарын хорих ялаар  шийтгүүлж биечлэн  эдэлж байгаа талаархи хэргийн 71 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  27, 64, 188 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ******* овогт *******гийн Э******* нь Хорих 457 дугаар ангид  2019 оны 12 сарын 09-ний өдрөөс хорих ял эдэлсэн ба  1 сар 11 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногтой талаархи ялын тооцооны хуудас болон мөрдөн шалгах ажиллагаанд  овгийн *******гийн ий гэрчээр  өгсөн...Манай ах Б.Э******* нь 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Айлын том хүүхэд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Баян-Өлгий аймагт 10 жилээ төгссөн, эхнэр 2 хүүхдийн хамт ******* сумын Бичигт багт амьдардаг, цэргийн алба хаасан. Ухаан санаа эрүүл, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. Манай ах төлөв даруу зантай сэргэлэн хүн байгаа юм. Миний ахад өөрийн гэсэн гэр тавилга зэрэг эд хөрөнгө байдаг...гэх мэдүүлэг/хх-ийн 42-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч *******гийн  гэрчээр өгсөн...Б.Э******* нь 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд  миний  том хүү. Доороо 2 эрэгтэй дүүтэй, бага насаа цэцэрлэг, сургууль, эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Баян-Өлгий аймагт 10 жилээ бүрэн дунд боловсролтой төгсөж  2013 онд эхнэр тэй гэрлэсэн. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт ******* сумын Бичигт багт амьдардаг. Цэргийн алба дүйцүүлэхээр хаасан, Ухаан санаа эрүүл саруул. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. Миний  хүү даруу төлөв зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, ажилсаг, хурдан морь уядаг хүүхэд  байгаа юм. Миний хүүд өөрийн гэсэн гэр, тавилга  эд хөрөнгө байгаа... гэх мэдүүлэг/хх-ийн 43-рт/ ээр тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Э*******  2019 оны 05 сард ******* аймгийн Б******* сумын харъяат иргэн Д.Б*******ын өмчлөлийн хонгор халзан үрээ, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн Б.Бийн өмчлөлийн бор үрээ нийт 2 тооны адууг “худалдаж авна” гэж хуурч,авч бусдад төлөх өрөө төлж,  залилах  гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч болон өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй.  6 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрсөн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  6  сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Э******* нь  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй, хаалттай  хорих 457 дугаар ангид  хорих ял эдэлж байгаа ба өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн хорих ялтай  байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор  оногдуулах 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоох,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж  дүгнэлт, тайлбарыг  гаргаж байна гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  3 дахь  удаагаа ял шийтгүүлж байна. Хорих ялаа эдэлж байгаа.   Ам бүл-4 эхнэр нь өвчтэй хагалгаанд орсон.3-5 насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзнэ үү? гэх дүгнэлт тайлбар гаргав.

Шүүхээс шүүгдэгч Б.Э*******ыг бусдыг хуурч, өмчлөлийн эд хөрөнгийг залилан авсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн  гэх  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал   зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э*******од  6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******од  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  6 сарын хорих ялаас  эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн  хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******од оногдуулсан 10  сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн 1936001510256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Б.Э******* нь  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй, хаалттай  хорих 457 дугаар ангид  хорих ял эдэлж байгаа гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйг зөвтгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******од цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******ыг  хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******од  6 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******од өмнөх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн  4 сар 19 хоногийн  хорих ял дээр  энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн, нийт эдлэх хорих ялыг  10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Э*******од оногдуулсан 10  сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******од цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА