Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 375

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ гудамж, МТ байранд байрлах, “Эй Ар Би Монголия” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Грийн хаус Б-6 тоотод оршин суух, Батгүжир овогт Бат-Өлзийгийн Б.Амийжинд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 822 500  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр  сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани иргэн Б.Амийжинтай 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 9 215 000 төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги болох 4 607 500 төгрөг, нийт 13 822 500 төгрөгийг иргэн Б.Амийжингаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Эй Ар Би Монголия” ХХК нь хариуцагч Б.Амийжинд  холбогдуулан зээлээр гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 822 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.       

            Зохигч талууд эвлэрч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд  ... нэхэмжлэгч “Эй ар би монголия” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 9 215 000 төгрөгийг хариуцагч Б.Амийжин нь доорхи графикийн дагуу төлсөн тохиолдолд алданги болох 4 607 500 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцож эвлэрч байна.

            2016 оны 06 сарын 15-ны өдөр 3 071 600 төгрөг,

            2016 оны 07 сарын 15-ны өдөр 3 071 600 төгрөг,

            2016 оны 8 сарын 15-ны өдөр 3 071 600  төгрөг, нийт 9 215 000  төгрөг.                       Энэхүү гэрээг байгуулснаар графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн болно” гэжээ.

           

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13 822 500 төгрөгний үндсэн төлбөр болох 9 215 000 төгрөгийг хариуцагч Б.Амийжин нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 071 600 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3 071 600 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 071 600  төгрөгийг тус тус төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь алданги болох 4 607 500 төгрөгнөөс татгалзах, хариуцагч нь уг 9 215 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нийт 13 822 500 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.    

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Эй Ар Би Монголия” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Амийжинд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 822 500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13 822 500 төгрөгний үндсэн төлбөр болох 9 215 000 төгрөгийг хариуцагч Б.Амийжин нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3 071 600 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3 071 600 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 071 600  төгрөгийг тус тус төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь алданги болох 4 607 500 төгрөгнөөс татгалзах, хариуцагч нь уг 9 215 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нийт 13 822 500 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

             

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  “Эй Ар Би Монголия” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 062 төгрөгний 113 531 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаар 113 531 төгрөг, хариуцагч Б.Амийжингаас 81 195 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                         

 

 

             

 

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН