Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 6818

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХК69062602 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 23/3-28 тоотод оршин суух Халх овогт Цэрэнпэлийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ТЕ80100101 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48а байр 3 тоотод оршин суух Авга овогт Нямхүүгийн Бадамхандад холбогдох,

30.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Алтанцэцэг миний бие Н.Бадамхандтай 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ 45 дуаар байгуулан 20.000.000 төгрөгийг сарийн 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Улмаар 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 800.000 төгрөг 7 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөгийн хүүг тус тус төлсөн. Үүнээс хойш гэрээний хугацаа дууссан боловч Н.Бадамханд нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байгаа учир зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний хоног тутмын 0,5 хувийн алданги болох 100 хоногийн алданги 10.000 төгрөг, үндсэн хүү 800.000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 20.000.000 төгрөг, нийт 30.800.000 төгрөгийг Н.Бадамхандаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бадамханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие компанийхаа үйл ажиллагаанд зориулж 20.000.000 төгрөгийг Ц.Алтанцэцэгээс зээлж авсан. Манай компани нь зөвхөн барилга угсралт, засвар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улсын төсвийн хөрөнгөөр барилга угсралтын ажил гүйцэтгэхээр тендерт орж ажил гүйцэтгэж байгаа. Улсын эдийн засаг хүндэрснээс үүдэлтэй барилгын салбар уналтад орж барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг, улсын төсвийн хөрөнгөөр барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын чадахгүй эрүүл мэнд, нийгмийн даатгал, татварын алба, зарим харилцагч байгууллага хувь хүмүүст өрийн сүлжээ үүсч, байгууллага санхүүгийн хүндрэлд орсон. Бэлэн мөнгөний хомсдолд орж эргэлтийн хөрөнгө болон зээлийн төлөх боломжгүй байсан учраас нэхэмжлэгч талын төлбөрийг төлж чадаагүй. Цаашид санхүүгийн эс үүсвэр орж ирмэгц 20.000.000 төгрөгийг төлж барагдуулах арга хэмжээг авах болно гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 25.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор хугацаа авч төлөхөөр тохиролцлоо.

Үүнд: 2017 оны 4 дүгээр сард 5.000.000 төгрөг,

          2017 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөг,

          2017 оны 6 дугаар сард 7.000.000 төгрөг,

          2017 оны 7 дугаар сард 8.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр 2 тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг миний бие Н.Бадамхандын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь хариуцагч Н.Бадамхандад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 30.800.000 төгрөгийн 5.800.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Бадамханд 25.000.000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сард 5.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 7.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 8.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлага болох 30.800.000 төгрөгийн 5.800.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Бадамханд 25.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард 5.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 7.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 8.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Н.Бадамхандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.950 төгрөгийн 50 хувь буюу 155.975 төгрөгийг улсын орлогоос, 155.975 төгрөгийг, хариуцагч Н.Бадамхандаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгт олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ