Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 373

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан      би,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 43 байр, 1204 тоотод оршин суух, Боржигон овогт Гөлгөөгийн Наранцэцэгийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул Таун 1а байр, 806 тоотод оршин суух, Боржигон овогт Дашзэвэгийн Дашдуламд /РД:ЧЗ59091968/ холбогдох,             Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 750 000  төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний найз Д.Дашдулам нь миний амьдрал хүнд байдалд орлоо, туслаач гэж хүссэний дагуу 2005 оны 09 сарын 09-ний өдөр 3 500 000  төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаатайгаар зээлүүлж, харин хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногт 0,5  хувийн алданги авахаар тохирч зээлийн гэрээ хийсэн 7 хоногийн дараа дахиад л 1 000 000  төгрөг зээлэхгүй бол ёстой болохгүй нь гээд байхаар нь  гэрээний нөхцөл  шинээр нэмж 1 000 000 төгрөг өгч бүгд 4 500 000 төгрөг зээлдүүлсэн. Түүнээс хойш удалгүй  нөхөр Бадамсүрэн нь Хятад улсын Эрээн хотод МТ тээвэр зуучийн газрын  суурин төлөөлөгчөөр ажиллахаар гэр бүлээрээ явсан. Нөхөр бид хоёр Эрээнд очихдоо тэдний гэрт очиж, мөнгөө өгөхийг 5-6 удаа шаардсан. Тэгэхэд Дашдулам  мөнгөө өгнөө, охин төгсөх гээд байна, охин төрсөн МТ суурин төлөөлөгчөө  болиулсан, бид  өөрсдийн  зардлаар  энд байгаа гэх мэт байдлаар хариу өгдөг байсан. Мөн наадмаар  ирэхээр нь 3-4 удаа уулзсан. Бололцоотой болохоор өгнө л гэдэг. Харин 2015 онд  бүр ирсэн гэж  сураг  дуулаад утасдахаар  утсаа  авдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан. Харин азаар  Дашдуламтай тааралдаж, зээлээ төлнө гэсэн бичгийг бичүүлж авсан. Ингэж ирсэн намайг 10 гаран жил асар ихээр хохироож байгаа тул үндсэн зээлээс 50% буюу 2 250 000  бүгд 6 750 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Дашдулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие нь иргэн Наранцэцэгээс 2005 оны 9 сард 3 500 000 төгрөг, дараа нь нэмж 1 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Би өөрийн зээлсэн дээрхи мөнгийг зайлшгүй эргүүлэн төлнө. Төлөх ёстой. Би бололцоо гарангуут хохирлыг барагдуулна гэжээ.

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь хариуцагч Д.Дашдуламд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 750 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “...иргэн Наранцэцэг, Дашдулам бид харилцан тохиролцож 6 750 000 төгрөгийг 2016 оны 11 сараас эхлэн доорхи хувиарын дагуу төлөхөөр болсон болно.

2016 оны 11 сард 150 000 төгрөг,

2016 оны 12 сард  150 000 төгрөг,

2017 оны 1 сард  150 000 төгрөг,

2017 оны 2 сард  150 000 төгрөг,

2017 оны 3 сард  500 000 төгрөг,

2017 оны 4 сард  500 000 төгрөг,

2017 оны 5 сард  500 000 төгрөг,

2017 оны 6 сард  500 000 төгрөг,

2017 оны 7 сард  500 000 төгрөг,

2017 оны 8 сард  500 000 төгрөг,

2017 оны 9 сард  1 000 000 төгрөг,

2017 оны 10 сард  1 000 000 төгрөг,

2017 оны 11 сард  1 000 000 төгрөг,

2017 оны 12 сард  150 000 төгрөг, нийт 6 750 000  төгрөгийг төлөхөөр тохиролцов” гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6 750 000 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 6 750 000 төгрөгийг 2016 оны 11 сард 150 000 төгрөг, 2016 оны 12 сард  150 000 төгрөг, 2017 оны 1 сард  150 000 төгрөг, 2017 оны 2 сард 150 000 төгрөг, 2017 оны 3 сард  500 000 төгрөг, 2017 оны 4 сард  500 000 төгрөг, 2017 оны 5 сард 500 000 төгрөг, 2017 оны 6 сард 500 000 төгрөг, 2017 оны 7 сард 500 000 төгрөг, 2017 оны 8 сард  500 000 төгрөг, 2017 оны 9 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 10 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 11 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 12 сард 150 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Г.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дашдуламд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 750 000  төгрөг  гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 6 750 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 6 750 000 төгрөгийг 2016 оны 11 сард 150 000 төгрөг, 2016 оны 12 сард  150 000 төгрөг, 2017 оны 1 сард 150 000 төгрөг, 2017 оны 2 сард  150 000 төгрөг, 2017 оны 3 сард  500 000 төгрөг, 2017 оны 4 сард  500 000 төгрөг, 2017 оны 5 сард  500 000 төгрөг, 2017 оны 6 сард  500 000 төгрөг, 2017 оны 7 сард  500 000 төгрөг, 2017 оны 8 сард  500 000 төгрөг, 2017 оны 9 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 10 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 11 сард 1 000 000 төгрөг, 2017 оны 12 сард 150 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 950 төгрөгийн 61 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 61 475 төгрөг, хариуцагч Д.Дашдуламаас 61 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ХУЛАН