| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00280/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 363
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, К-1 байр, 8 тоотод байрлах, “Бат Ундрам Мандах ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 8 гудамж, 202 тоотод оршин суух, Сартуул овогт Амгалангийн Ангарагт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 111 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бат Ундрам Мандах ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Бат Ундрам Мандах ББСБ” ХХК нь иргэн А.Ангарагтай 2015 оны 5 сарын 4-ний өдөр ЗГ15050401 тоот Зээлийн гэрээ байгуулан 4 600 000 төгрөгийг сарын 230 000 төгрөгийн хүүтэйгээр БГҮ15050401 тоот барьцааны гэрээгээр Приус маркийн 7559 УНГ улсын дугаартай автомашиныг өөрийнх нь хүсэлтээр унаж явах нөхцлөөр барьцаалан, манай эзэмшлийн болгож шилжүүлэн зээлүүлэн зээлүүлсэн болно.
А.Ангараг нь зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой зээлийн хүүг нэг ч удаа төлж байгаагүй болно.
Манай компанийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг А.Ангарагт удаа дараа сануулсан ч зохих төлбөрийг төлөөгүй учир бид өөрсдийн барьцаа хөрөнгө болох автомашиныг хурааж авахаар очиход уг автомашиныг хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр юм мөргүүлж гэмтээсэн байсан. Уг автомашиныг манай байгууллага зээлийн гэрээний 12-т зааснаар хураан авч хөрөнгө даатгал хохирлын үнэлгээ хийдэг “Ашид Билгүүн” ХХК-иар тухайн автомашиныг зах зээлийн үнэлгээг тодорхойлуулахад 2 500 000 төгрөгөөр үнэлж, тодорхойлсон болно.
Иймд үндсэн зээл 4 600 0200 төгрөг, зээлийн хүү 3 051 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 960 100 төгрөг, нийт 10 611 400 төгрөгийн зээлийн төлбөр гарснаас автомашины үнэ болох 2 500 000 төгрөгийг хасч, 8 111 400 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бат Ундрам Мандах ББСБ” ХХК нь хариуцагч А.Ангарагт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 111 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд ...”Бат Ундран Мандах ББСБ-ын зүгээс А.Ангарагаас 8 111 4000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд 2016 оны 7 сарын 05-ны өдөр бид 5 500 000 төгрөгийг 8 сарын хугацаанд дараах графикийн дагуу эргэн төлөхөөр тохиролцож эвлэрсэн болно.
2016 оны 07 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2016 оны 08 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2016 оны 09 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2016 оны 10 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2016 оны 11 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2016 оны 12 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2017 оны 01 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг,
2017 оны 02 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, дүн 5 500 000 төгрөгийг төлнө” гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр талууд 5 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг 5 500 000 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 08 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 09 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 10 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 12 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2017 оны 1 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2017 оны 2 сарын 25-ны өдөр 687 500 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Бат Ундрам Мандах ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ангарагт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 111 400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч 5 500 000 төгрөгийг хэмжээнд эвлэрч, уг 5 500 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 08 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 09 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 10 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2016 оны 12 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2017 оны 1 сарын 25-ны өдөр 687 500 төгрөг, 2017 оны 2 сарын 25-ны өдөр 687 500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Бат Ундрам Мандах ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 735 төгрөгийн 92 367 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 92 367 төгрөг, хариуцагч А.Ангарагаас 51 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН