Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 358

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг  

    хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 1 дугаар хороо, Бага тойруу, 3-9  тоотод байрлах, “Жи-Мобайл ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн 14 дүгээр гудамж 571 тоотод оршин суух, Амар овогт Шаахүүгийн Цэцэгсайханд /РД:ПМ77010909/ холбогдох

Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Жи Мобайл” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Ш.Цэцэгсайхан нь “Жи-Мобайл” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгний үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20,000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгний үнэтэй төхөөрөмж авч урьдчилгаанд 20,000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20,000 төгрөг төлөхөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.

              Цэцэгсайхан нь одоогийн байдлаар 140,000  төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу алданги 40,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

            “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ш.Цэцэгсайханаас төхөөрөмжийн үнэ 210,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнээс хариуцагч Ш.Цэцэгсайхан нь 210,000 төгрөгний төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд “Жи Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ш.Цэцэгсайханаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 210 000 төгрөгийг хариуцагч Ш.Цэцэгсайхан нь маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Цэцэгсайханд холбогдох  төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 050 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 950 төгрөгийн 3 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 3 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд буцаан олгосугай. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

                                                    

 

ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН