| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00427/И |
| Дугаар | 357 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 357
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингилтэй дүүрэг, 1 дугаар хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамж 51 тоотод оршин суух, Их монгол овогт Төмөрийн Нармандахд /РД:ЧБ67041467/ холбогдох,
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний захиргаа, хүний нөөцийн газрын захирал Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Нармандах нь “Жи-Мобайл” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгний үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20,000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.
Нармандах нь одоогийн байдлаар 120,000 төгрөгний төхөөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Нармандахаас төхөөрөмжийн үлдэгдэл 120,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Жи Мобайл” ХХК нь хариуцагч Т.Нармандахаас төхөөрөмжийн үнэ 180,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнээс хариуцагч Т.Нармандах нь 120,000 төгрөгний төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд “Жи Мобайл” ХХК нь алданги 60,000 төгрөг болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуусан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Т.Нармандахад холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 180 000 төгрөгнөөс хариуцагч Т.Нармандах нь 120 000 төгрөгийг маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь алданги 60 000 төгрөг болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нармандахад холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 050 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 050 төгрөгийн 3 025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 3 025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН