| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00441/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 328
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би, Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарантуул ОУХТөв, Баялаг
Ундраа худалдааны төвд байрлах, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 3-87 гудамж 20 тоотод оршин суух, Банзрагчийн Нандинбилэг/ РД:РЕ84092070/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 3-87 гудамж 20 тоотод оршин суух, Должинрагчаагийн Мөнхжаргал нарт /РД:РЮ84100206/ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 717 395 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сар 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Нарантуул тооцооны төвийн захирал Ж.Мягмаржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Банзрагчийн Нандинбилэг нь ХасБанктай 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1510005100 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай, жилийн 365 хоногт 30 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Энэ гэрээнд Должинрагчаагийн Мөнхжаргал хамтран буюу нөхөн хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
1.79-26 УНХ улсын дугаартай, 1999 онд үйлдвэрлэгдсэн, Тоуkta prius маркын саарал өнгөтэй, суудлын автомашин;
2.42-10 УНГ улсын дугаартай, 1994 онд үйлдвэрлэгдсэн, Нуипс1а1 Огасе маркын цэнхэр өнгөтэй, суудлын автомашин;
3.Зурагт - 1 ширхэг;
4.Угаалгын машин - 1 ширхэг;
5.Хөгжим өсгөгч - 1 ширхэг;
6.Эргэлтийн хөрөнгө;
Б.Нандинбилэг, Д.Мөнхжаргал нар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1510005100 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, заасан хугацаанд төлбөр төлөлгүй, хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Б.Нандинбилэг болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхжаргал нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй, утсаа авахгүй байх, холбоо барихгүй, худал мэдээлэл өгөх зэрэг үйлдпүүдийг гаргаж, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ.
2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгч Банзрагчийн Нандинбилэгийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал хүү 1 594 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179 979 төгрөг, нийт 4 707 395
Иймд 1510005100 дугаар зээлийн гэрээний 5.1.1, 5.2, 1510005100-01 дугаар барьцааны гэрээний 4.1.4 заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,707,395 /дөрвөн сая долоон зуун долоон мянга гурван зуун ерэн таван/ төгрөг, нотариатын зардал 10,000 /арван нэгэн мянган/ төгрөг, нийт дүн 4,717,395 /дөрвөн сая долоон зуун арван долоон мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг Б.Нандинбилэг болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхжаргал нараас төлбөрийг гаргуулж өгнө үү.
Мөн барьцааны зээлийн гэрээний 4.2.4-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Б.Нандинбилэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхжаргал нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Нандинбилэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б.Нандинбилэг нь Хасбанкны Нарантуул ОУХТ-ын салбараас хувийн хэрэгцээнд 5 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Улмаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр барагдуулах ёстой байсан ч ар гэрийн гачигдал гэнэтийн зүйлсээс шатлгаалан хугацаандаа төлбөрөө төлөлгүй өдийг хүрсэн болно.
Тиймээс уг нөхцөл байдлыг маань харгалзан үзэж, төлбөрийн нөхцлийг маань тодорхой хугацаа уян хатан байдлаар шийдэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Дараах байдлаар талууд эвлэрч байна.
Төлбөрийн хуваарь:
2016 оны 08 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг,
2016 оны 09 сарын 25-ны өдөр 700 000 төгрөг,
2016 оны 10 сарын 25-ны өдөр 800 000 төгрөг,
2016 оны 11 сарын 25-ны өдөр 2 171 395 төгрөг,
Дээрхи хуваарийг зөрчигдсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэхэд гомдолгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Нандинбилэг, Д.Мөнхжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 717 395 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш талууд эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...Хас банкнаас нэхэмжилсэн зээлийн төлбөр болох 4 717 395 төгрөгийг Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваадоржтой тохиролцон дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Төлбөрийн хуваарь 2016.8.25-нд 500 000 төгрөг, 2016.9.25-нд 700 000 төгрөг, 2016.10.25-нд 800 000 төгрөг, 2016.11.25-нд 2 717 395, дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэхэд гомдолгүй болно” гэсэн байна.
Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 717 395 төгрөгийг хариуцагч нар маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 717 395 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 700 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 171 395 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 429 төгрөгний 45 214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаар 45 214 төгрөг, хариуцагч нараас 45 214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН