| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0643/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/649 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.О, П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, У овогт Б.О, Н овогт П.О нарт холбогдох эрүүгийн 1911 0167 30773 дугаартай 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дайчин .....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 8 дугаар гудамжны ..... тоотод оршин суух, , урьд нэг удаа ял шийтгэлтэй, Хэнтэй аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгээр 50000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, У овогт Б.О,
Монгол Улсын иргэн,1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дайчин ......” ХХК-д туслах ажилтан, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны .....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт П.О
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүүргийн хороо, Нуурын 8 дугаар гудамжны ......тоотод П.Отой маргалдаж, улмаар хөлөнд нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны ..... тоотод Б.Отай маргалдаж улмаар гуян тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө П.О миний биед гэмтэл учруулсан ч одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй” гэв.
Хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө баруун хөлний өвдөгний доод хэсэгт Б.О хутгалсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэв.
Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...П.Оын гэрт байж байтал 2019 оны 6 дугаар сарын 07-ны 00 цагаас хойш нилээн орой болсон хойно манай эхнэр орж ирээд “бид гурав караоке орохоор гарлаа” гэхээр нь бид нар хамт явъя гээд хамтдаа караоке орохоор болоод хамтдаа замын урд талд байх “Уянга” караокед орж нэг шил 0.75 л-н архи, хоёр лааз пиво аваад эхнэр болон Г нар пиво ууж, үлдсэн хэд нь архиа хувааж уугаад 1 цаг орчмын дараа тэндээсээ гарч гэр лүүгээ явсан. П.О бид хоёр тамхи татаж, бие засаж байгаад арай хоцорч үлдсэн байсан бөгөөд үлдсэн хүмүүс бүгдээрээ гэр гэрлүүгээ түрүүлээд орчихсон байсан. П.О бид хоёр манай гэр лүү орох гэтэл хаалга дотроосоо түгжсэн байсан болохоор орж чадаагүй. Тэгээд урагшаа харсан. Манай цонхийг онгорхой орхисон байсан. Цонхоор орохоор болж уг цонхны орчим очоод би түрүүлээд цонхоор орж байтал араас П.О намайг түлхээд би дотогшоо унасан юм. Тэгээд би хаалгаа дотроос нь онгойлгож П.Оыг “намайг араас түлхэж унагалаа” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Гэрт орох үед эхнэр, Г, М нар унтаж байсан. Ингээд бид хоёр гэр дотор маргалдаж ноцолдож байтал манайд унтаж байсан Мөөгий, Гэрэлмаа нар босоод гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа миний баруун гуяны хэсэгт хорсоод нойт оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзсэн чинь цус болсон байсан. Тухайн үед өрөөний гэрэл асаагаагүй байсан боловч цонхоор өглөөний гэгээ орж байсан. П.Оын гарт хутга байхыг нь хараад намайг П.О хутгалчихлаа гэж бодоод уур хүрээд түүний гараас хутгыг нь булааж аваад түүний баруун хөлний өвдөгний доор дотор талд нь нэг удаа хутгаар хатгасан..Уг гэмтлүүдийг П.О миний бөөгийн хэрэглэл дээр байсан хутгаар миний гуянд хатгаж надад учруулсан...Намайг гэртээ орох гэж байхад араас цонхоор түлхэж унагааснаас болж тэр үед муудалцсан. Түүнээс болж намайг хутгалсан байх ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/,
Хохирогч П.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2019 оны 6 дугаар сарын 06–ны 23 цагийн орчмоос эхлэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 8-102 тоотод байрлах нийтийн байрны 3 тоотод байрлах өрөөндөө, өөрийн найз н.С н.С найз гээд Эрдэнэтээс ирсэн залуугийн хамт архи ууж эхэлсэн. Манай өөдөөс харсан өрөөнд амьдардаг, хамт ажилладаг Б.О 23 цаг өнгөрч байхад орж ирээд хамтдаа архи уусан. П.Оын эхнэр орж ирээд “хат караокед суух уу?” гэхээр нь бид нар хамт суухаар болоод н.Адъяасүрэн, дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг байдаг эмэгтэй болон түүний нөхөр гээд залуугийн хамт бүгдээрээ замын урд байдаг караокед орж нэг цаг сууж нэг шил архи авч хувааж уугаад дуулсан. Тэгээд бүгдээрээ хамт баарнаас гараад бүгдээрээ хамт буцаж нийтийн байр луугаа ороод н.С, түүний найз, Б.О бид хэд манай өрөөнд орж үлдээсэн байсан 0.75 литрийн савтай архинаас талаас доогуур болсон архиа хувааж ууж байгаад би архинаасаа болоод ухаангүй болж унтсан байсан. Нэг ухаан орсон би Б.Оын гэрт ороод ирчихсэн хажууд н.А эгч байж байх шиг харагдсан. Өөр хэн нэгэн харагдаагүй. Өрөөний шалан дээгүүр цус болчихсон харагдаж байсан бөгөөд дахиад нэг хэсэг ухаангүй болсон. Хэн нэгэн намайг сэрээхээр нь би нүдээ нээгээд харсан н.А эгч намайг сэрээж байсан. Тухайн үед гэгээ ороод өглөө болсон байсан. Тэгэхээр нь биеэ хөдөлгөсөн чинь миний баруун хөл хөндүүрлээд өвдөөд байхаар нь “жаахан унтаж байгаад босъё” гэж гуйгаад гэрт нь үлдэж зүүрмэглэж байтал захирал н.Б, н.Б нар орж ирээд намайг босгож, би гэр лүүгээ ороод захиралдаа “өнөөдөр амарчихъя” гэж гуйсан чинь тэг тэг гээд гараад явсан. Түүний дараа манай хоёр ажилчид орж ирээд ор авах гээд байхаар нь би орноос буусан чинь миний хөлнөөс цус гараад хамт байсан хүн өргөж гаргаад энэ талаар захирал болон бусад хүмүүс цагдаад мэдэгдсэн байсан ...өглөө хөлнөөс цус гарахаар нь өмдөө шууж харсан чинь боолттой байсан бөгөөд энэ үед гэмтсэнээ мэдсэн”
“надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 28-29-р хуудас/,
Гэрч н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Гэтэл шөнө гэнэт онгорхой байсан цонхоор манай нөхөр болон П.О нар ороод ирсэн. Би уурлаж босоод тэр хоёрыг загнаж байгаад эргэж унтахаар хэвтсэн. Гэтэл П.О болон манай нөхөр Б.О нар хоорондоо муудалцаж маргалдаад байхаар нь би босоод тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Тэр үед манай нөхрийн гуянаас нь цус гарч байгаа харагдаж байсан бөгөөд манай нөхөр П.Оод хандаж “чи намайг хутгалчихлаа” шүү дээ гээд хаанаас авсан бүү мэд уул нь манай өрөөний хойморт байдаг бөөгийн сахиусан дээр байдаг хүрэн иштэй хутгаар П.Оын аль нэг гуяны дотор хэсэгт нэг удаа хатгасан. Тэгэхээр нь би Б.Оын гарнаас хутгыг нь булааж аваад “чи одоо яаж байгаа юм бэ” гээд холдуулж шидсэн. Тэр үедээ би баруун гарын долоовор хурууны орчим арьсыг нь зүсэж гэмтээсэн байсан. Тэгээд хоёулангийнх нь гуянаас цус гараад байхаар нь би Б.Оын бинтээр гуяны шархыг нь боож өгөөд, П.Оын шархыг өөрийн цагаан өнгийн цамцаар боож өгсөн...би тухайн шөнө нэг том пиво хоёулаа хувааж уусан. Дараа нь караокед нэг шил пиво уусан байсан. Манай нөхөр болон П.О нар нилээн согтуу байсан...гуяны дотор талд зүсэгдэж гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7113 дугаартай дүгнэлт: “1. Б.Оын биед баруун гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7100 тоот дүгнэлт: “1. П.Оын биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 11-17-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Яллагдагч П.Оын өөрт холбогдох хэргийн талаар өгсөн “...бид хоёр гэр лүү нь цонхоор орох гэж байгаад би түүнийг цонхоор түлхээд дотогшоо унагасан юм. Үүнээс болж маргалдаж байгаад намайг зодчих гээд байх шиг болохоор нь газарт унасан хутгыг аваад хутгалсан... би Б.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн хохирол бүхий гэмтлийг учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66-р хуудас/,
Яллагдагч Б.Оын өөрт холбогдох хэргийн талаар өгсөн “...П.Оын гарт хутга байхыг хараад уур хүрээд түүний гараас хутгыг нь булааж аваад түүний баруун хөлний орчим нэг удаа хутгаар хатгасан. Тэгээд би өөрийнхөө шархыг боож янзлаад дараа нь манай эхнэр бид хоёр П.Оын шархыг цэвэрлэж боож өгчихөөд шалан дээрх цусыг би цэвэрлэчихээд П.Оыг шалан дээр зассан гудсан дээр хэвтүүлсэн. Тэгээд эхнэр, П.О нар унтаж амарсан...намайг гэр лүүгээ цонхоор орох гэж байтал араас түлхэж унагаасанд уур хүрээд маргалдаж байтал намайг хутгаар гэмтээхээр нь уурандаа зөрүүлээд хатгасан...” гэх мэдүүлэг /хх-н 61-62-р хуудас/,
Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 67-р хуудас/
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №855 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 68-р хуудас/
Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71-р хуудас/
Шүүгдэгч П.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 82-р хуудас/
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №866 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 83-р хуудас/
Шүүгдэгч П.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан Б.Оын хүсэлт /хавтаст хэргийн 96-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан П.Оын хүсэлт /хавтаст хэргийн 95-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны …...тоотод хохирогч Б.Отай маргалдаж, улмаар хөлөнд нь нэг удаа хутгалж, биед баруун шилбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч П.Оын мэдүүлэг, шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7100 тоот дүгнэлт, гэрч Э.А мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын хохирогч П.Оын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Шүүгдэгч нь хохирогчийн хөлөн тус газарт хутгаар хатгаж уг гэмтлийг учруулсан буюу өөрийн идэвхитэй үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлджээ.
Прокуророос Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны ….... тоотод Б.Отай маргалдаж, улмаар гуян тус газар нь хутгалж баруун гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Б.Оын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7113 тоот дүгнэлт, шүүгдэгч П.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Оын хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Шүүгдэгч П.О нь хохирогч Б.Оын гуян тус газар хутгаар хатгаж уг гэмтлийг учруулсан буюу өөрийн идэвхитэй үйлдлээр энэхүү хор уршигт хүргэсэн, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлджээ.
Прокуророос П.Оод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлтэй тохирч байна.
Иймд шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч, шүүгдэгч П.О, Б.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан санал, хүсэлтдээ харилцан гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар прокурор танилцуулж, яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл, шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал, дүгнэлт болон шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Отой маргалдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийг урьдаас төлөвлөн гүйцэтгэсэн шинж тогтоогдоогүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.П.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар прокурор танилцуулж, яллагдагчтай зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл, шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал, дүгнэлт болон шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Отай маргалдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийг урьдаас төлөвлөн гүйцэтгэсэн шинж тогтоогдоогүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг прокурорт тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг прокурорт тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.О, шүүгдэгч П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 26 см урттай, ажлын хэсгийн урт нь 14 см, хар хүрэн, алаг өнгийн бариултай 1 ширхэг хутга, цус мэт хүрэн зүйлээс авсан дээж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон