| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04732/И |
| Дугаар | 261 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 261
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива Сити хотхон, N21-3-1 тоотод байрлах,”Вива Сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива Сити хотхон, М-8-2-3 тоотод оршин суух, Эрдэнэбатын Мөнхбаярт холбогдох Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вива Сити-1” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Отгонцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Вива Сити-1 СӨХ нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива Сити М-8-2-3 тоотод оршин суугч Эрдэнэбатын Мөнхбаяр нь 2014 оны 04 сар, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал (1 сарын төлбөр тогтмол 17 500) сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 157 500 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардалд 2 500 төгрөг, нийт 160 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Вива Сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй Э.Мөнхбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Мөнхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Вива Сити СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вива Сити-1” СӨХ нь хариуцагч Э.Мөнхбаярт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 160 000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхбаяр нь маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Вива Сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Мөнхбаярт холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Вива Сити-1” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 375 төгрөгийн 2 687.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 2 687.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН