Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 256

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Улаанбаатар-36, Чингисийн өргөн чөлөө-45 байрлах “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан толгой өвөр хэсэг, 3-1 тоотод оршин суух Цэдэн-Ишийн Хоролмаад холбогдох,

            Цахилгаан эрчим хүчний төлбөрт 284 877 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Х.Болоржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:         

            Хэрэглэгчийн 108343 кодтой, 101122 дугаар бүхий “ Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-тэй Ц.Хоролмаа нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргийн 2.2.3, 2.2.11, 4.9 дүгээр зүйлүүдийг зохих ёсоор бүртгүүлээгүй ирсэний улмаас төлбөр, алданги хоног тутам нэмэгдсээр байна. Ц.Хоролмаа нь 2014 оны 10 дугаар сараас 12 сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр 109 232 төгрөг, 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр 120 632 төгрөг, 2016 оны 1 сараас 5 сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр  55 013 төгрөг, нийт төлбөр 284 877 төгрөгийг төлөхгүй хохирол учруулж байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүрэг болон Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтанд заасан үүргээ биелүүлээгүй Ц.Хоролмаагаас цахилгаан эрчин хүчний төлбөр болох  284 877  төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваацэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

             Хариуцагчийн 2016 оны 8 сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ц.Хоролмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие уг төлбөрийг 2016 оны 8 сарын 03-ны өдрийн дотор хувааж төлөх болно. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Ц.Хоролмаад холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт 284 877 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 284 877 төгрөгийг Ц.Хоролмаа нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч уг 284 877  төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

           

            Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Хоролмаад холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөрт 284 877 гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 284 877 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 284 877 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 197 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 4 598 төгрөг, хариуцагч Л.Ренчиннямаас 4 598 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                    Д.ХУЛАН