Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 81

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  овогт Г-н Х-г насанд хүрээгүй О.Э-й бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тэдгээрийн үр эрхтэнг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-г гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй байгаа 56250 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөх, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг үүргийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1-д зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

            5.Шүүгдэгч Г.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шүүгдэгч Г.Х-ж нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-с 56250/тавин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг,

            -Иргэний хариуцагч .......... 56250/тавин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

            8. Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар  хураагдаж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №...... дугаартай “Эд мөрийн баримтыг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх тухай” захирамжаар ........ дэргэдэх зөвлөлд хадгалуулахаар шилжүүлсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын 2.5кг үндсийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 22см урт ажлын хэсэгтэй, 92.5 см урттай төмөр багаж 1 ширхэг, 23см урт ажлын хэсэгтэй, 1 метр 06 см урттай төмөр багаж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Х-д хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ