| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2020/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 01
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2.1, 36.2.2,36.2.3, 36.2.4,36.3.3, 36.4.2,36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлагаболгон
ТОГТООХ нь:
1.Ш-ч овогт И-н О-р /РД:ТД00000000/-г жолоочхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааныхэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүндхохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч И.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрзүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаарзүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарынхугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснааршүүгдэгч И.О-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчинявахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийгхүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-тзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болпрокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ялоногдуулахыг шүүгдэгч И.О-т мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзааснаар хохирогч Б.М-н гэм хорын хохиролд нэхэмжилсэн 6.000.000 төгрөгнөөс 13 дахь сарын цалин 2.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүйорхин, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, банкны зээлийнтөлбөр болон авто машины үнэлгээний зөрүүнд нэхэмжилсэн 800.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаархураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулахэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөхтөлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Насанд хүрээгүй хохирогч Т.Г-н хууль ёсны төлөөлөгч Л.Т-л, насанд хүрээгүй хохирогч М.А-н хууль ёсны төлөөлөгч Н.Б-л нар нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт дагалдаж ирсэннасанд хүрээгүй хохирогч М.А-н СD 1 ширхэг, амбулаторын карт, эрүүлмэндийн дэвтэр зэргийг хохирогчид, 0000 ДАХ улсын дугаартай HONDA FITмаркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.М-д буцаан олгож,шүүгдэгчийн “В” ангиллын жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийншийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдолгаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН