Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Н.*******нчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.*******нчулуунд холбогдох эрүүгийн 1936003250231 дугаартай, 178/2020/0016/Э/ индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,  нөхөр  хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын 12 дугаар баг, ******* мандалын 35 айлын орон сууцны 17 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******нчулуун

            Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт  “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Б.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.000.000 төгрөг авч,

-2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн П.*******г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.028.000 төгрөг авч,

-2018 оны 01 дүгээр сарын 31, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 3 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Н.*******ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 11.668.000 төгрөг авч,

-2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн А.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 600.000 төгрөг авч,

-2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Б.Байгалмааг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.195.331 төгрөг авч,

-2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Л.Батсайханыг  хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 13.700.000 төгрөг авч,

-2018 оны оны 02 дугаар сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Д.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 33.211.481 төгрөг авч,

-2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Ц.ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 43.072.200 төгрөг авч,

-2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Л.Мандахыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 800.000 төгрөг авч,

-2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн С.Сарантуяаг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.500.000 төгрөг авч,

-2018 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Б.г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.558.714 төгрөг тус тус авч залилах гэмт  хэрэгт холбогдожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Б.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, Б.аас  4.000.000 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч овогт гийн ын / регистрийн дугаартай, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Аудитын газарт аудитор/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.*******нчулуун эгч өөрөө орсон байгааих дажгүй найдвартай сүлжээ гэж хэлээд хөрөнгө оруулсан мөнгөө богино хугацаанд  дахин өсгөж авдаг гээд маркетингээ танилцуулсан.Би 2018 оны 03 сарын 05-ны өдөр Н.*******нчулуун эгчийн данс руу 3 сая төгрөг, 03 сарын 06-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Надад 7 сая төгрөгөөр элсдэг гэж хэлсэн.2018 оны 4 сарын сүүлээр хөрөнгө оруулалт орохоо байсан.тэр үед Н.*******нчулуун эгч мөнгө хүргүүлэх систм гэмтсэн, сүлжээ маань олон улсын шүүхээр ороод ялсан, удахгүй мөнгө орж ирнэ гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 9-10-р хуудас/

Хохирогч Б.ын ХААН банкны депозит дансны хуулга / 1-р хх-ийн 24-28-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга / 1-р хх-ийн 30-34-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 02 сарын 02-ноос хойш элссэн хүмүүсийн мөнгийн евро худалдаж аваад аккуант нээж өгнө гэж хэлж авсан. Б.аас авсан 4 сая төгрөгийг анх элссэн хүмүүсийн ноогдол ашиг гэж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг баримтуудаар

2.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн П.*******г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон П.*******гаас 1.028.000 төгрөг авч залилсан болох нь:

-Хохирогч овогт ийн *******гийн / регистрийн дугаартай, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд Нисэхийг цаг уурын инженер/  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Н.*******нчулууны данс руу 1.028000 төгрөг хийсэн. Н.*******нчулуунтай уулзахад 7 хоног бүр ноогдол ашгаа авах уу гэхээр нь “ нэгмөсөн  жилээр авъя” гэсэн. 2018 оны 06 сараас хойш групп болон фейс бүүкээр тус сүлжээний санхүүгийн шалгалтанд орлоо, удирдлага нь солигдож байгаа гэсэн мэдээлэл тавьсан байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 98-99-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга / 1-р хх-ийн 102-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би П.*******гаас авсан мөнгийг өөр хүнээс евро аваад аккаунтыг нь нээгээд багц худалдаж авч өгсөн.Уг мөнгийг нь анх элссэн хүмүүсийн ноогдол ашиг гэж өгсөн.Еврог өмнө нь элссэн хүмүүсээс худалдаж авч өгсөн... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 107-108-р хуудас/ зэрэг баримтуудаар

3.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 01 дүгээр сарын 31, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 3 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Н.*******ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, Н.*******аас  11.668.000 төгрөг авч залилсан болох:

Хохирогч овогт гийн *******ын / регистрийн дугаартай, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.*******нчулуун надад евро орж ирэхээр нь монгол мөнгөнд шилжүүлээд та нарын данс руу хийнэ, 7 хоног бүр хүү орж ирнэ  гэж хэлсэн.Н.*******нчулууны данс руу 9.400.000 төгрөг шилжүүлсэн.2018 оны 7,8 дугаар сарын үеэр мөнгө орж ирэхгүй болохоор манай эхнэр Н.*******нчулуунтай уулзахад манай сүлжээ олон улсын шүүхэд ялсан удахгүй хэвийн ажиллагаандаа орно гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 119-120-р хуудас/

Гэрч Т.*******нжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай нөхөр Н.******* Н.*******нчулууны данс руу 2 удаа нийт 9.400.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 125-126-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.. би Н.*******д энэ компаний данс руу мөнгө хийгээд богино хугацаанд өсгөж авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд  миний данс руу нийт 11.668.000 төгрөг шилжүүлсэн.Энэ мөнгөнөөс анх элсэн орсон хүмүүс болон өөрт нь ноогдол ашиг гэж өгсөн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 136-137-р хуудас/

Хохирогч Н.*******ын ХААН банкны депозит дансны хуулга / 1-р хх-ийн139-144-р хуудас/

Н.*******аас Н.*******нчулууны данс руу 9.400.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 145-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга / 1-р хх-ийн 147-156-р хуудас/ зэрэг баримтуудаар

4.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн А.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, А.аас  600.000 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Буурлууд овогт Рагчаагийн Булгамаагийн / ТГ64041106 регистрийн дугаартай, 56 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, 3-р цэцэрлэгийн туслах багш/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.*******нчулуун манай нөхөртэй хамт ажилладаг.Манай нөхөр хэдэн төгрөг өгснийг мэдээгүй сүүлд дансны хуулга аваад мэдсэн. Н.*******нчулуун үлдэгдэл 56000 төгрөгийг өгсөн.Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 215-216-р хуудас/

Хохирогч А., Р.Булгамаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, А.ын нас барсны гэрчилгээний хуулбар / 1-р хх-ийн 225-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга / 1-р хх-ийн 227-229-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би А.тай хамт олон жил ажилласан. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Хохирогчид бүх мөнгийг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 2232-233-р хуудас/ зэрэг баримтуудаар,

5.Шүүгдэгч Н.*******нчулуун 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Б.Байгалмааг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.195.331 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч овогт ын Байгалмаагийн / регистрийн дугаартай, 40 настай эмэгтэй, дээд боловсролтой, Зэрэг сумын дунд сургуульд нийгмийн ажилтан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Н.*******нчулуун эгчтэй 2-3 удаа ирж уулзаад тухайн сүлжээнд орсон. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр данс руу нь 10.195.331 төгрөг шилжүүлсэн.Н.*******нчулуун эгч фейсбүүк хаяг дээрээ компаний захирал солигдож байгаа гэсэн мэдээлэл тавьж байснаа сүүлдээ ямар ч идэвхигүй алга болсон... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 243-244-р хуудас/

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай эхнэр Б.Байгалмаа бид хоёр 10 сая төгрөгний зээл аваад Н.*******нчулууны данс руу 10.195.331 төгрөг шилжүүлсэн.Н.*******нчулуун бидэнд “та миний данс руу мөнгөө шилжүүлэхээр би цааш нь шилжүүлдэг, цаанаас ирсэн мөнгийг би хөрвүүлж та нарт өгдөг гэж тайлбарласан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 247-248-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга / 2-р хх-ийн 1-6-р хуудас/

Хохирогч Б.Байгалмаагийн ХААН банкны депозит дансны хуулга / 2-р хх-ийн 7-10-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны өгсөн “... Д. Б.Байгалмаа нар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний данс руу 10.195.331 төгрөг хийсэн. 7 хоногийн бямба гариг бүр тэдний данс руу 186500 төгрөг хийдэг байсан. Мөн 186500 төгрөгний гоо сайхны бараа өгсөн.Нийт 2693217 төгрөг болсон ба одоо үлдэгдэл 7478126 төгрөг дутуу байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг баримтуудаар,

6.Шүүгдэгч Н.*******нчулуун 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Л.Батсайханыг  хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.Батсайханаас 13.700.000 төгрөг авч залилсан болох нь:

-Хохирогч овогт ын Батсайханы / регистрийн дугаартай, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би Н.*******нчулуунд 13.700.000 төгрөг өгсөн.Тэгээд элссэнээс хойш долоо хоног бүр мөнгө орж ирсээр 6.532.338 төгрөг орж ирсэн.Тэрнээс хойш мөнгө орж ирэхгүй байсаар Н.*******нчулуун 2 удаа нийт 3.300.000 төгрөг хийсэн, дахиж мөнгө орж ирээгүй... гэх мэдүүлэг / 2-рхх-ийн 22-23-р хуудас/

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай ээж Л.Батсайхан нийт 13.700.000 төгрөг өгч 7.200.000 төгрөгний багцаар 2 удаа орсон.Эхний 7.200.000 төгрөгөө буцаан авсан сүүлийнхийгээ аваагүй... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 29-30-р хуудас/

Хохирогч Л.Батсайханы ХААН банкны депозит дансны хуулга / 2-р хх-ийн 37-45,50-55-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Л.Батсайханд 10.084.108 төгрөгийг буцаан өгсөн.Үлдэгдэл 3.615.892 төгрөг өгөхөөр байгаа.Би энэ мөнгийг охин С.ийнх нь дансаар хийж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62-р хуудас/ зэрэг баримтуудаар,

7.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны оны 02 дугаар сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Д.ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, Д.аас 33.211.481 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч овогт ы ын / регистрийн дугаартай, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 33.211.481 төгрөгийг Н.*******нчулуун болон түүний нөхөр Будмирын данс руу нөхөр , хүү Б., ээж нарын нэрээр хийсэн. Н.*******нчулуунаас бараа болон мөнгө 13 сая төгрөг буцааж авсан. Сүлжээ гэж хэлсэн бол би мөнгө өгөхгүй байсан,надад хэлэхдээ 5 хувийн хүүтэй гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж хэлсэн учраас би итгэсэн... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 73-74-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Д.аас нийт 7 удаа  31.111.581 төгрөг авсан. Д.т 648800 төгрөгний бараа, нийт 13.711.213 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 17.400.368 төгрөг дутуу байгаа ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 84-85-р хуудас/

Хохирогч Д.ын ХААН банкны депозит дансны хуулга / 2-р хх-ийн 88-95-р хуудас/

Хохирогч Д.ын ХАС банкны депозит дансны хуулга / 2-р хх-ийн 100-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулуун ХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 103-115-р хуудас/ зэрэг баримтуудаар

8.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Ц.ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Ц.аас 43.072.200 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч овогт Цэнджавын ийн / регистрийн дугаартай, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Зэрэг сумын сургуульд байрны багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хөрөнгө оруулалт хийхээр гадаад улс руу мөнгийг чинь шилжүүлээд буцаад еврогоор орж ирэхээр нь элссэн хүмүүстээ ноогдол ашгийг өгдөг гэж хэлсэн.Надад нийт 19.318.232 төгрөг буцаж орж ирсэн, одоо үлдэгдэл 23.753.968 төгрөг дутуу байгаа... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 124-125-р хуудас/

Хохирогч Ц.ийн ХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 133-145-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 153-166-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц. нь *******нбилэгээс сонсоод ирлээ гээд над дээр ирсэн.Миний данс руу нийт 43.072200 төгрөг орж ирсэн. Ц. ээж болон дүү Отгонзаяа нарыгаа бүртгүүлсэн.2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-нийг хүртэл 19318232 төгрөг ноогдол ашиг гэж өгсөн, одоо үлдэгдэл 23753968 төгрөг байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-171-р хуудас/ зэрэг баримтуудаар,

9.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Л.Мандахыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.Мандахаас 800.000 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч Хар бургууд овогт Лувсандагвын Мандахын / ПО78042802 регистрийн дугаартай, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Н.*******нчулуун эгчтэй уулзаж  800.000 төгрөг өгч уг сүлжээнд элссэн. Тэр өдрөөс хойш 3 удаа ашиг гэж нийт 82000 төгрөг өгсөн. Өөр мөнгө аваагүй байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн184-185-р хуудас/

Хохирогч Л.Мандахын ХААН банкны депозит дансны хуулга / 2-р хх-ийн 191-193-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны  өгсөн... би Л.Мандахаас 800000 төгрөг бэлнээр аваад 3 удаа ноогдол ашиг гэж 85169 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь саяхан бүрэн төлж дууссан... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 197-198-р хуудас/ зэрэг баримтуудаар,

10.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн С.Сарантуяаг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон  С.Сарантуяагаас 1.500.000 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч овогт Сэржхорлоогийн Сарантуяагийн / регистрийн дугаартай, 24 настай, эмэгтэй,дээд боловсролтой, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.*******нчулуун эгчтэй уулзахад хөрөнгө оруулсан үнийн дүнгээсээ хамаараад 7 хоног бүр ногдол ашиг олгох хүснэгт үзүүлсэн.Тэгээд би 1500000 төгрөгний хөрөнгө оруулалт хийхэд 7 хоногт 150-200 төгрөгний ашиг авах боломжтой байсан тул тухайн компанид хөрөнгө оруулалт хийж орсон.Би ноогдол ашиг гэж аваагүй анх өгсөн мөнгөө авмаар байна... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 207-208-р хуудас/

Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Н.*******нчулуун нь манай аавтай хамт ажилладаг байсан. Эртнээс таньдаг болохоор итгэж найдаж байсан.Би дүү С.Сарантуяагийнхаа мөнгөн дээр 300.000-500.000 төгрөг нэмж өгөөд элсүүлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны ХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 216-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.Сарантуяа надтай ирж уулзаад мэдээлэл аваад манай сүлжээнд элсмээр байна гээд надад 1.500.000 төгрөг өгч элссэн. Би С.Сарантуяад “ манай зомпаний системд доголдол гарсан, ерөнхийлөгч нь солигдох гэж байгаа” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 227-228-р хуудас/ зэрэг баримтуудаар,

11.Шүүгдэгч Н.*******нчулуун нь 2018 оны 3 дугаар сард Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ “ гэх сүлжээний нэр ашиглан иргэн Б.г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.гээс 2.558.714 төгрөг авч залилсан болох нь:

Хохирогч овогт ын гийн / регистрийн дугаартай,53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эгч Баасанхүүгээс мэдээлэл авч Н.*******нчулуун дээр очиж 2.558.714 төгрөг өгч элссэн. 5 сар хүртэл ногдол ашиг авч байгаад зогссон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 240-241-р хуудас/

Хохирогч Д.гийн ХААН банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 3-25-р хуудас/

Шүүгдэгч Н.*******нчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.г над дээр ирэхэд нь би “ энэ олон улсын компани байгаа юм.Данс руу мөнгө хийгээд мөнгөө богино хугацаанд өсгөж авах боломжтой” гэж хэлсэн.2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 05 сарын 05-ны хооронд Д.гийн дансанд 885444 төгрөгийг ноогдол ашиг гэж өгсөн, одоо 1.672.556 төгрөгийн үлдэгдэл байгаа... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг баримтуудаар дээрхи үйлдлүүд тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.*******нчулууны залиалах гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирол нь 122.333.726 төгрөг буюу тавин мянган нэгжээс дээшхи хэмжээний “их хэмжээний “ хохирол хамаарч байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.*******нчулуун нь нийт 11 иргэнийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 122333726 төгрөг авч залилсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Н.*******нчлуун нь “ “ гэх сүлжээний нэр ашиглан бусдыг хуурч мэхлэн мөнгийг нь авч байсан нь шунахайн сэдэлтээр санаатай үйлдсэн гэж шүүх дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Н.*******нчулуун нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1-р хх-85-р/, хохирогч нарт учруулсан нийт 122.333.726 төгрөгний хохирлоос хохирогч Б., П.*******, А., Л.Батсайхан, Л.Мандах, С.Сарантуяа, Д.т нарт учруулсан 69.916.790 төгрөгний хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдож байх ба хохирогч Ц.ийн 22.604.567 төгрөгний, Б.Байгалмаагийн 5.044.074 төгрөгний, Д.ын 19.500.000 төгрөгний, Н.*******ын 5.268.295 төгрөгний буюу нийт 52.416.936 төгрөгний хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь хохирогч нарын хүсэлт /4-р хх-ийн 51-54-р хуудас/ шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.*******нчулуунд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн,үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн  гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Н.*******нчулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******нчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 -д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгож, шүүгдэгч Н.*******нчулууны өмчлөлийн Ү1617001718 дугаартай Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 1-13 тоотод байх хувийн сууц, Г1617002117 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/131 дугаартай Прокурорын тогтоолыг хохирол төлбөр төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээх “ гэх санал,

Шүүгдэгч Н.*******нчулуун өөрийгөө өмгөөлж: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ихэнх хохирогч нарын хохирлыг төлсөн, үлдсэн 52.416.936 төгрөгний хохирлыг түргэн хугацаанд төлж барагдуулна.Улсын яллагчийн санал болгосон арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Н.*******нчулуун нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад хохирол төлбөрөө төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхийг илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 10.000.000 төгрөгийг 3 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.*******нчулуун нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.*******нчулуунаас 52.416.936 төгрөг гаргуулж, хохирогч Ц.т 22.604.567 төгрөг, Б.Байгалмаад 5.044.074 төгрөг, Д.т 19.500.000 төгрөг, Н.*******д 5.268.295 төгрөг тус тус олгуулах,  шүүгдэгчийн өмчлөлийн Ү1617001718 дугаартай Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 1-13 тоотод байх хувийн сууц, Г1617002117 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/131 дугаартай Прокурорын тогтоолыг хохирол төлбөр төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээх  нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  34.1, 36.2, 36.6-36.8 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******нчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 -д заасан бусдад их хэмжээний хохирол учруулан  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******нчулууныг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******нчулуунд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгохыг ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******нчулуунд тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.*******нчулуунаас 52.416.936 төгрөг гаргуулж, хохирогч Ц.т 22.604.567 төгрөг, Б.Байгалмаад 5.044.074 төгрөг, Д.т 19.500.000 төгрөг, Н.*******д 5.268.295 төгрөг тус тус олгуулсугай.

6.Шүүгдэгч Н.*******нчулуун нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Н.*******нчулууны өмчлөлийн Ү1617001718 дугаартай Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 1-13 тоотод байх хувийн сууц, Г1617002117 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/131 дугаартай Прокурорын тогтоолыг хохирол төлбөр төлж барагдуулах хүртэл хэвээр үлдээсүгэй.

 7.Шүүгдэгч Н.*******нчулуунд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******нчулуунд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС