| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2016/00980/И |
| Дугаар | 181/ШШ2016/01023 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/01023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, **** дугаар байрны *** тоотод оршин суух, ***** онд төрсөн, 29 настай, эрэгтэй, ХД:***** тоот регистрийн дугаартай ***** овогт М.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны **** тоотод тоотод оршин суух, ***онд төрсөн, 29 настай, эмэгтэй, ЧС:***** тоот регистрийн дугаартай **** овогт Ч.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д миний бие 2005 онд Ч.Мтай танилцаж гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2007 оны 02 дугаар сарын 27-нд хүү Д.АТ, 2009 оны 06 дугаар сарын 24-нд хүү Д.АБ, 2011 оны 04 дүгээр сарын 06-нд охин Д.АН нар төрсөн. Бид тодорхой шалтгаан, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй болж, 2014 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Би одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа ба бид цаашид эвлэрч амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлгийн хувьд гурван хүүхдээ 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /100 хувиар/ төлөхөөр бид тохиролцсон тул бидний тохирсноор шийдвэрлэж өгнө үү. Мөн бид 2013 онд банкнаас 48.000.000 төгрөгийн зээл авч, одоогийн амьдарч байгаа 2 өрөө орон сууцыг худалдан авч зээлийг би төлж байна. Зээлээс 17.000.000 төгрөгийг төлж, одоо 31.000.000 төгрөг дутуу байгаа. Ч.М хамтран зээлдэгч боловч мөнгийг би төлдөг. Ч.М орон сууцыг өөрийн нэр дээр авна гэхэд нь банкнаас асуухад банк зөвшөөрөөгүй, би зээлээ төлж дуусгаад хүүхдүүдийн нэр дээр шилжүүлнэ. Авсан зээлийн хугацаа 2023 онд дуусах боловч тэр хугацааг хүлээлгүй наана нь төлж, би дахин зээл авч, өөрийн байртай болж хүн шиг амьдармаар байна. Би цалингаараа газар авч, Ч.Мөнх-Уянгын нэр дээр байдаг, тэр газраа авах бодолтой байна. Гэхдээ орон сууц, газар аль аль нь одоо шийдвэрлүүлэх ямар ч боломжгүй гэв.
Хариуцагч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Дтай 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд бидний дундаас 2007 оны 02 дугаар сарын 27-нд хүү Д.АТ, 2009 оны 06 дугаар сарын 24-нд хүү Д.АБ, 2011 оны 04 дүгээр сарын 06-нд охин Д.АН нар төрсөн. М.Д нь 2012 оны 08 дугаар сард Оюутолгой ХХК-д ажилд орсон бөгөөд 2014 оноос бидний дунд үл ойлголцол гарч, хөндийрч эхэлсэн. М.Д 2014 оны 10 дугаар сарын 11-нд бага охины хөлийг үзүүлэх гэж Солонгос улс хамт явж шинжилгээ өгч ирснээс хойш бид нараас тусдаа амьдарч холбоогүй болж эхэлсэн. Тэр үед би гурван хүүхдийн хамт амьдарч байхад тэрээр хүүхдүүдээ авч явна гэхэд нь өгч явуулахад том хүү Д.АТ, охин Д.АНнарыг найз Д.У-д, дунд хүү Д.АБ-ыг өөрийн төрсөн ах М.Д-д байлгасан ба хоёр хүүг хичээлийн хоцрогдолд оруулж, охиныг цэцэрлэгт явуулаагүй төдийгүй надтай холбоо бариулж байгаагүй. Хэсэг хугацааны дараа охин Д.АН-ыг ганцааранг нь аваач гэсний дагуу би гурван хүүхдээ буцааж авсан. Энэ хугацаанд М.Д хүүхдүүдээ харж хандаагүй, санхүүгийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. М.Д нь одоо тустай амьдралтай болоод салах хүсэлтэй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гурван хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдүүдийг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 100 хувиар тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхдийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг тогтоох хуулийн заалттай боловч миний хувьд гурван хүүхдэд ийм бага мөнгөөр өсгөөд аваад явах боломжгүй. М.Д боломжийн цалинтай, хүүхдүүдэд сар бүр 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоохыг зөвшөөрсөн тул бидний тохирсноор шийдвэрлэж өгнө үү. Мөн М.Д нь одоо амьдарч буй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 13 дугаар байрны 78 тоот байрны лизинг төлж дууссаны дараа өөрийн хүүхдүүд болох Д.АТ, Д.АБ, Д.АН нарын нэр дээр шилжүүлэхээр тохирсон, газрыг өгөх боломжгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
М.Д, Ч.М нар 2005 онд гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 02 дугаар сарын 27-нд хүү Д.АТ, 2009 оны 06 дугаар сарын 24-нд хүү Д.АБ, 2011 оны 04 дүгээр сарын 06-нд охин Д.АН нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
М.Д, Ч.М нар зан харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, нөхөр М.Д нь одоо өөр эмэгтэйтэй хамт амьдарч, тусдаа амьдралтай болсноос гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Иймд М.Д, Ч.М нарын гэрлэлтийг цуцалж, тэдний тохирсноор хүү Д.АТ, Д.АБ. охин Д.АН нарыг эх Ч.М-н асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “…Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаар хүүхэд тус бүрийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Д тэжээн тэтгэхээр тохирч гэрээ байгуулсан байх тул тэдний тохирсноор хүү Д.АТ, Д.АБ, охин Д.АН нарыг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Д-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
М.Д зээлийг төлсний дараа дундын өмч болох орон сууцыг 3 хүүхдийн нэр дээр шилжүүлэх, газрын талаар маргаан гаргаж байгаа боловч хаана байрлах, ямар газар, хэний нэр дээр байгаа түүнчлэн түүнтэй холбоотой шаардлагыг гаргаагүй, шүүх хуралдаан дээр дурдаж орхисон тул орон сууц, газрын маргаантай асуудлаа жич шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,
26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”,
26.4-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”,
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх,
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “…эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т “хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж тус тус заасан байна.
Ч.М нь хууль болон конвенцийн дээрх заалтуудын дагуу хүү Д.АТ, хүү Д.АБ, охин Д.АН нарыг эцэг М.Д-н хайр халамжийг хүртэх, түүнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, эцэг М.Д-н Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байх бөгөөд эцэг М.Д-г хүүхдүүдтэй нь тэмдэглэлт баяр ёслол /төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, улсын баяр наадам/-аар уулзуулж байхыг эх Ч.Мд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: