Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 763

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4/3 дугаар байрны 232 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй,  TR:79091010  тоот регистрийн дугаартай Анчингууд овогт Нэргүйн Баянбаатарын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, Бага тойруу Метромалл 11/4-т байрлах 5586461 тоот регистрийн дугаартай Лакшири хаус энд реал эстэйт ХХК-д холбогдох

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, 67.145.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Баянбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.                                                      

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч Н.Баянбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баянбаатар миний бие 2015 оны 04 дүгээр сарын 25-нд  Лакшири хаус энд реал эстэйт ХХК-тай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах Амины орон сууцны хороололд баригдаж буй барилгын 13 дугаар давхарт 44.4 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр бодож нийт 111.000.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, орон сууцны урьдчилгааны үнэ 65.000.000 төгрөгөнд дүйцүүлж тухайн үед гаалиар шинээр орж ирсэн Тоуоtа Тundга маркийн автомашиныг тооцон өгч байрны үлдэгдэл үнэ болох 46.000.000 төгрөгийг орон сууцыг ашиглалтад орсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч дээрх орон сууцыг 2016 оны эхний улиралд ашиглалтад өгөхөөр тохиролцсон боловч уг хугацаанд гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлээ хангаагүй болно. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус барилгын талбайд өөрийн биеэр очиж үзэхэд суурийн нүхнээс өөр гүйцэтгэлгүй байсан. Энэ байдлыг нь Лакшири хаус энд реал эстэйт ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзаж, шаардлага тавьсан боловч  өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй байна. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Лакшири хаус энд реал эстэйт ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 65.000.000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 2.145.000 төгрөг, нийт 67.145.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

      Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

    

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Н.Баянбаатар нь Лакшири хаус энд реал эстэйт ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр LA-1/45 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах Амины орон сууцны хороололын 13 дугаар давхарт 44.4 мкв талбай бүхий орон сууцыг нэг м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцож нийт 111.000.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон боловч хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, 67.145.000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн LA-1/45 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Баянбаатар нь хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК-иар дээрх барилгын 13 дугаар давхарт байрлах 44.4 мкв талбай бүхий орон сууцыг нэг м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцож нийт 111.000.000 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч орон сууцыг 2016 оны оны эхний улиралд хүлээлгэн өгөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн LA-1/45 тоот гэрээ зэргээр тогтоогдов.

    Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар захиалагч Н.Баянбаатар гэрээ байгуулах үед орон сууцны урьдчилгааны үнэ 65.000.000 төгрөгөнд дүйцүүлэн Тоуоtа Тиndга маркийн автомашиныг өгч, байрны үлдэгдэл үнэ болох 41.5 хувь буюу 46.000.000 төгрөгийг орон сууцыг ашиглалтад орсны дараа төлөхөөр харилцан тохирчээ.

 

         Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

         Нэхэмжлэгч Н.Баянбаатар нь хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус барилгын талбайд өөрийн биеэр очиж үзэхэд суурийн нүхнээс өөр гүйцэтгэлгүй байсан, гэрээний хугацаа дууссан тул орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 65.000.000 төгрөг, алданги 2.145.000 төгрөг нийт 67.145.000 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

        

         Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т... Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа  тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 226.1.1-т… “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал болно” гэж заажээ.

 

          Хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК орон сууцны барилгыг 2016 оны эхний улиралд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 24-ний байдлаар барилгын явцтай танилцахад суурийн нүхнээс өөр гүйцэтгэлгүй байсныг тайлбарлаж байх бөгөөд хариуцагч тал шаардлагыг татгалзаж, үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

 

          Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т...  Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан дагуу нэхэмжлэгч Н.Баянбаатар гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу урьдчилгаанд төлсөн 65.000.000 төгрөгийг нэхэмжлэх шаардах эрхтэй байна.           

 

          Нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг үгүй болж харин гэрээний дагуу авсан зүйлээ харилцан буцааж өгөх, гэрээнээс татгалзсны улмаас учирсан хохирлыг шаардах үр дагавар үүсэх бөгөөд алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулах шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс алдангид 2.145.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

          Иймд хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК-иас 65.000.000 төгрөг гаргуулж Н.Баянбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.145.000 төгрөг нэхэмжилсэн хэрсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах 2016 оны 04 дүгээр сарын 08-нд Н.Баянбаатарын нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан бөгөөд тэрээр 14 хоногийн дотор буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-нд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эдгээр эрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

         Лакшири хаус энд реал эстэйт ХХК-д холбогдох хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13.30 цагт хэлэлцүүлэхээр хариуцагч Лакшири хаус энд реал эстэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахад мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд тэрээр хүлээн авч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул шүүх хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэснийг тэмдэглэв.

    

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: