Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1526

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/01636/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь   би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: 9667 0348/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ****** дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гын ******* / РД: *******, утас: 9996 3728/-д холбогдох

“393,085  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн  шаардлагадаа:

“... Ц.*******д байр түрээслүүлсний усны төлбөр, дулааны төлбөр бүгд 393,085  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа

     “... 340,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна”  гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Г.*******  нь хариуцагч  Ц.*******д холбогдуулан  393,085  төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   хариуцагч  Ц.******* ...  340,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна ...    гэснийг ... нэхэмжлэгч Г.*******  ... 340,000 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч Г.******* би зөвшөөрч байна.

Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 393,085 төгрөгийн 340,000 төгрөг төлөхийг зөвшөөрч зөрүү болох 53,085 төгрөгөөсөө татгалзаж байна ... гэсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул  зохигчийн эвлэрлийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  Г.*******гийн хариуцагч Ц.*******д холбогдуулан   393,085   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад  зохигчид ... 340,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна ... гэж  эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банк 190000941 тоот дансанд тушаасан  тэмдэгтийн хураамж  12,442 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10 850 төгрөгийн 50 хувь болох 5,425 төгрөгийг хариуцагч Ц.*******аас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 5,245 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

  ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ