Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01551/И

 Дархан-Уул аймаг дахь Сум дундийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг ****** сум ****** баг *******ын ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн хүсэлттэй

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа :

 “Д.******* би ******* аймгийн ******* сумын бригадын нэгдэлд 8 дугаар ангиа 1983 онд төгсөөд шууд мал дээр гарч бог мал маллан, илгээлтийн эзэн болж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Ингээд тасралтгүй мал маллаж байгаад, 1991 оны 9 дүгээр сарын 10-даар бригад татан буугдаж, малчид тарцгаасан. Энэ хугацааны буюу 1983 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 10 хүртэлх 8 жил 3 сарын хугацааны ажилласан жилээ шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Хөдөлмөрийн дэвтрийг бригадын тоо бүртгэгч алга болгосон, ******* аймгийн архиваас шүүлгэхэд баримт байхгүй байгааагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тул шүүхэд хандсан болно” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар Д.******* нь эрх зүйн  ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.******* нь тухайн үеийн нэрээр ******* аймгийн ******* сумын бригадын нэгдэлд бог мал маллан 1983 оны  06 дугаар сарын 10-наас 1991 оны 09 дүгээр сарын 10 хүртэл ажиллаж байсан нь түүнд 1985 оны ******* аймгийн ******* сумын бригадын нэгдэлийн цалингийн 70 дугаар дансны хуулбар, гэрч гийн ...Д.******* бага байхаасаа л мал маллаж эхэлсэн. 8 дугаар ангиа бараг төгсөөгүй мал дээр гарсан байх гэж бодож байна, Д.*******ийн эцэг, эх тэмээчин байсан ... Д.******* бог мал маллаж байсан ... гэсэн, гэрч ийн ... би бага наснаасаа эцэг, эхийн гар дээр мал маллаж байгаад 1984 онд айлын хүн болоод ******* аймгийн ******* сумын бригадад бог мал маллаж байсан. Д.******* нь ******* аймгийн ******* сумын бригадад 1983 оноос 1991 он хүртэл мал маллаж байсан нь үнэн ямар ч байсан малчин хүүхэд байсан гэсэн үйл явдлын талаар өгсөн мэдүүлэг, ******* аймгийн ******* сумын бригадын 1983-1987 он хүртэлх цалингийн 70 дугаар дансны хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийг бригадын тоо бүртгэгч алга болгосон, ******* аймгийн архиваас шүүлгэхэд баримт байхгүй байгаагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар /******* регистрийн дугаартай/ ******* овгийн *******ын ******* нь тухайн үеийн нэрээр ******* аймгийн ******* сумын бригадад бог мал маллаж, 1983 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 10 ажиллаж байсныг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны 11 дүгээр сарын  07–ны өдөр ХААН банк 190000941 тоот төрийн дансанд тушаасан 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ОЮУНДАРЬ