Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/01551/И 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* сум ****** баг  ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:******* утас ******/-гийн хүсэлттэй

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч  С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа :

 1987 онд УБД Сургууль төгсөөд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд багшаар ажиллан 1988 оны 08 дугаар сарын 22-ноос 1998 оны 09 дүгээр сарын 25 хүртэл хотын 10 жилийн 3 дугаар сургуульд математикийн багшаар, мөн 1998 оны 12 дугаар сарын 01-нээс 1999 оны 07 дугаар сарын 01 хүртэл ****** аймгийн 10 жилийн 15 дугаар сургуульд багшаар ажилласан. Гэтэл нийгмийн даатгалын дэвтэрт гарын үсэг бөөндөж зурсан байна гэж, мөн нийгмийн даатгалын 2 дэвтэрт миний төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байгаагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тул шүүхэд хандсан болно гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч  С.*******  ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар С.******* нь эрх зүйн  ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

С.******* нь 1961 оны 06 дугаар сарын  12-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн бөгөөд  энэ үйл явдал нь  иргэний  гэр бүлийн байдлын төрөлтийн бүртгэлийн 133 дугаарт бүртгэсэн талаар тоот төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд түүнд УБДСургуулиас олгосон тоот хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн оныг 1964 , 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон тоот нийгмийн даатгалын дэвтэрт төрсөн он, сар өдрийг 1964.02.11, 2005 онд олгосон нийгмийн даатгалын тоот дэвтэрт төрсөн он, сар өдрийг 1963-02-11 гэж зөрүүтэй бичигдсэн

байгаа тул иргэний үнэмлэхийн хуулбар,төрсний бүртгэлийн лавлагаа, тоот нийгмийн даатгалын дэвтэр зэргийг үндэслэн дээрхи баримт бичгийн эзэмшигчэээр тогтоох нь зүйтэй байна.

С.******* нь тухайн үеийн нэрээр ******* аймгийн хотын 10 жилийн 3 дугаар сургуульд багшаар 1988 оны 08 дугаар сарын 22-ноос 1998 оны 09 дүгээр сарын 28 хүртэл ажиллаж байсан нь  ын УБДСургуулиас олгосон тоот хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон тоот нийгмийн даатгалын дэвтэр дахь даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэхь ... ******* 10 жилийн сургууль математикийн багш, 1987.07.06-1998.09.28 ******* аймаг Хөдөлмөр зохицуулатын алба ажилгүйдлийн тэтгэмж 1998.10.01 гэсэн бичилт , 1995-1998 оны 10 дугаар сар хүртэл сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн талаархи бичилт зэргээр тогтоогдож байна.

С.******* нь ****** аймаг 10 жилийн 15 дугаар сургуульд багшаар 1998 оны 12 дугаарс арын 01-нээс 1999 оны 07 дугаар сарын 01 хүртэл ажиллаж байсан нь 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон тоот нийгмийн даатгалын дэвтэр дахь даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэхь ... ****** аймаг ****** сум 10 жилийн 15 дугаар  сургууль Математикийн  багш 1998.12.14, 1999.08.30 гэсэн бичилт , 1998 оны 12 дугаар сараас 1999 оны 07 дугаар сар хүртэл  сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн талаархи бичилт  , ****** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын   1998 оны 12 дугаар сар, 1999 оны 01-06 дугаар сар хүртэл шимтгэл төлсөн талаархи лавлагаа, ****** аймгийн 10 жилийн 15 дугаар сургуулийн захирлын “Ажилд авах тухай“  ****** тоот тушалын Математикийн багш С.*******г 1998 оны 12 дугаар сарын 14-нөс ажилд авсугай гэсэн 1 дүгээр заалт зэргээр тогтоогдож байна.

Мөн гэрч ... 1988-1994 оны хооронд ******* аймгийн хотын 3 дугаар 10 жилд бага ангийн багш, 1994 оноос ****** аймгийн 15 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа. С.******* ******* аймгийн хотын ****** дугаар сургууль шинээр ашиглалтад ороод бид нэг зэрэг ажилд орж байсан. Намайг 1994 онд ажлаас гарахад С.******* ажиллаад үлдсэн. Намайг 15 дугаар сургуульд ажиллаж байхад С.******* нь 1998 оны 12 дугаар сард шилжиж ирээд 1999 оны 07 дугаар сар хүртэл 15 дугаар сургуульд ажилласан ... гэсэн, гэрч Ч.*******дулам ... Би 1990 онооос 2000 оны хооронд хотын 3 дугаар 10 жилд бага ангийн багшаар ажиллаж байсан. С.******* намайг ******* аймгийн 3 дугаар 10 жилд ажилд ороход математикийн багш хийж байсан. Хэдэн онд гарсаныг сайн санахгүй байна, гарахад нь би ажиллаад үлдсэн гэж үйл явдалын талаар мэдүүлэг өгсөн байна.

Хүслэт гарагчийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэтвэрт төрсөн, он сар өдөр зөрүүтэй бичигдсэн, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт хийсэн нягтлан бодогч гарын үсгээ нэгтгэн зурсан гэсэн зөрчилөөс болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар  ******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******г УБДСургуулиас олгосон тоот хөдөлмөрийн дэвтэр , 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон тоот нийгмийн даатгалын 2005 онд олгосон нийгмийн даатгалын тоот дэвтэрийн эзэмшигчээр тогтоосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******г тухайн үеийн нэрээр ******* аймгийн хотын 10 жилийн 3 дугаар сургуульд багшаар  1988 оны 08 дугаар сарын 22-ноос 1998 оны 09 дүгээр сарын 28 хүртэл Дархан–Уул аймаг 10 жилийн 15 дугаар сургуульд багшаар 1998 оны 12 дугаар сарын 01-нээс 1999 оны 07 дугаар сарын 01 хүртэл ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны 11 дүгээр сарын  04–ний өдөр ХААН банк 190000941 тоот төрийн дансанд тушаасан 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

5.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ОЮУНДАРЬ