| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01514/и |
| Дугаар | 1485 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1485
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01514/И
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ****** дугаар баг, ******* банкны ******* ******* /утас: 7037 6323/-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-Уул аймаг, Орхон сум, ****** дүгээр баг, Баян-Өлзийт дэлгэр хороолол, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн Балжиннямын Мөнгөнцэцэг /РД: МЖ81121801, утас: 9925 6553/
Хариуцагч: *******-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт дэлгэр хороолол, 2 дугаар гудамж, 1 тоотод оршин суух Боржигон овгийн Шагдарын Ганзориг /РД: МА76081115, утас: 9921 6953/ нарт холбогдох
“10,784,834 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг нараас 10,784,834 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“******* банканд 10,784,834 төгрөгийн төлөлттэй. Энэ зээлийн төлбөрийг Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг бид хоёр бүрэн төлж тус банкийг хохиролгүй болгож өгнө. Бид сар бүр тасралтгүй бүх орлогын ашигаа өгч тасралтгүй төлбөр төлөх бөгөөд төлбөр төлж чадахгүй зогссон тохиолдолд ******* банканд барьцаалсан барьцаа хөрөнгөөр төлбөр төлүүлэхэд гомдолгүй зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* ******* нь хариуцагч Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг нарт холбогдуулан 10,784,834 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ... ******* банканд 10,784,834 төгрөгийн төлөлттэй. Энэ зээлийн төлбөрийг Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг бид хоёр бүрэн төлж тус банкийг хохиролгүй болгож өгнө. Бид сар бүр тасралтгүй бүх орлогын ашигаа өгч тасралтгүй төлбөр төлөх бөгөөд төлбөр төлж чадахгүй зогссон тохиолдолд ******* банканд барьцаалсан барьцаа хөрөнгөөр төлбөр төлүүлэхэд гомдолгүй зөвшөөрч байна ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
Хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг нар ... ******* банканд 10,784,834 төгрөгийн төлөлттэй. Энэ зээлийн төлбөрийг Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг бид хоёр бүрэн төлж тус банкийг хохиролгүй болгож өгнө. Бид сар бүр тасралтгүй бүх орлогын ашигаа өгч тасралтгүй төлбөр төлөх бөгөөд төлбөр төлж чадахгүй зогссон тохиолдолд ******* банканд барьцаалсан барьцаа хөрөнгөөр төлбөр төлүүлэхэд гомдолгүй зөвшөөрч байна ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* *******ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 187,507 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 187,507 төгрөгийн 50 хувь болох 93,753.5 төгрөгийг хариуцагч Б.Мөнгөнцэцэг, Ш.Ганзориг нараас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 93,753.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* *******т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ