| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01528/и |
| Дугаар | 1484 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1484
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01528/И
*******-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: *******-******* аймаг, ******* сум, ****** дугаар баг, ****** дугаар хэсэг, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-******* аймаг, ******* сум, ****** дүгээр баг, Монгол банкны ****** дугаар давхарт байрлах, *******-******* ******* ******* *******, Аялал газарт холбогдох
“Ажиллаагүй хугацааны цалин хөлс 3,522,616 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 сар ажилгүй байсан тул ажиллаагүй хугацааны болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нийт 3,522,616 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Я.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн ******* *******, Аялал газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие нэхэмжлэгч Я.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч *******-******* ******* ******* *******, Аялал газарт холбогдуулан Ажиллаагүй хугацааны цалин хөлс 3,522,616 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... Я.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн ******* *******, Аялал газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие нэхэмжлэгч Я.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Я.*******ийн Ажиллаагүй хугацааны цалин хөлс 3,522,616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* *******, Аялал газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ... Я.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн ******* *******, Аялал газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие нэхэмжлэгч Я.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 36,000 төгрөгийг хариуцагч ******* *******, Аялал газраас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 36,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.*******т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ