| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01533/и |
| Дугаар | 1480 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 1480
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01533/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** дүгээр хороо, Скай плаза бизнес төв, *******-******* ХХК /утас: 9909 1071/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, хар ус ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух ******* ХХК /утас: 9982 9008/-д холбогдох
“3,166,160 төгрөг гаргуулах туай” нэхэмжлэлийн шаардлагад 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 3,166,160 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“*******-******* ХХК-иас 3 526 160 төгрөгийн эм бэлдмэл авсан нь үнэн. Үлдэгдэл 3 166 160 төгрөгийг төлж чадаагүй. Энэ үеэр миний бие осолд орж ажлаа хийж чадаагүй, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 1 166 160 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 3,166,160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу түүний ... Агримитко-******* ХХК-иас 3 526 160 төгрөгийн эм бэлдмэл авсан нь үнэн. Үлдэгдэл 3 166 160 төгрөгийг төлж чадаагүй.Энэ үеэр миний бие осолд орж ажлаа хйиж чадаагүй, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 1 166 160 төгрөгийг тус тус төлж барагдуулна ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 3,166,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК ... Агримитко-******* ХХК-иас 3 526 160 төгрөгийн эм бэлдмэл авсан нь үнэн. Үлдэгдэл 3 166 160 төгрөгийг төлж чадаагүй.Энэ үеэр миний бие осолд орж ажлаа хийж чадаагүй, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 1 166 160 төгрөгийг тус тус төлж барагдуулна ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 65,609 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 65,609 төгрөгийн 50 хувь болох 32,804.5 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 32,804.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******-******* ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ