| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01388/и |
| Дугаар | 1472 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1472
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01388/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байрны ******тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******д холбогдох
406 ширхэг блокны төлбөр болох 406.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 8 дугаар сард 3,000 ширхэг блок А.*******гээс худалдан аваад 09 дүгээр сарын 04-ний өдөр 406 ширхэг блокийг буцаан өгсөний үнэ 406.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн тайлбарын дагуу үнэ 266.300 төгрөгийг гаргуулж өгнө үү. ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлэн авах саналтай байна гэв.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
406 ширхэг блокыг буцаасаныг авсан. Үүнээс шинэ блок нь 156 ширхэг, хуучирсан блок нь 250 ширхэг блок байгаа, тэр үед 1 ширхэг блок 750-800 төгрөгийн ханштай байсан. Энэ үнээр төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч А.*******гээс 406 ширхэг блокны үнэ 406.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу 406 ширхэг блок үүнээс шинэ 156 ширхэг, хуучин 250 ширхэг блокийн үнэнд 266.300 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож маргаангүй байгаа, нэхэмжлэгч А.******* блокны үнэ 266.300 төгрөгийг ХААН банк ******* тоот дансаар авахаар зөвшөөрч байгаа нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох 406.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч А.******* “...406 ширхэг блок үүнээс шинэ 156 ширхэг, хуучин 250 ширхэг блокны үнэнд 266.300 төгрөг төлнө, нэхэмжлэгч А.******* блокны үнэ 266.300 төгрөгийг ХААН банкны ******* тоот дансаар авахаар зөвшөөрч байна...” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 8.639 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдаж, энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ