| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00345/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 250
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхон № 21-3-1 тоотод байрлах “Вива Сити-1” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхон №17-2-6 тоотод оршин суух И.Долгорсүрэнд холбогдох,
Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вива Сити-1” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Отгонцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Вива Сити СӨХ нь 2013 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан. Вива Сити хотхоны оршин суугч И.Долгорсүрэн нь 2014 оны 10 сараас 2016 оны 5 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул нийт 350 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардал 10 000 төгрөг нийт 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Вива Сити-1 СӨХ-ийн нэхэмжлэлтэй И.Долгорсүрэнд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вива сити-1” СӨХ нь хариуцагч И.Долгорсүрэнд холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 360 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 360 000 төгрөгийг хариуцагч И.Долгорсүрэн нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Вива Сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч И.Долгорсүрэнд холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 360 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Вива Сити-1” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 5 725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН