| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00793/и |
| Дугаар | 1467 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00793/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, *** тоотод оршин суух Б*** Б*** /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, *** тоотод оршин суух Б*** С*** /РД: ***/
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, А*** байрлах, *** ХХК /улсын бүртгэлийн дугаар: ***/ нарт холбогдох
"8.627.000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*** , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.С*** нь 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарыг хүртэл надаар дамжуулан өөрийн компанийн бараа материалын судалгаа, захидал харилцаа, утасны дуудлага, банкны гүйлгээг хийж байсан болно. Тэрээр 2014 оны 11 дүгээр сард өөрийн компаниа *** ХХК-тай байнгын гэрээтэй болгох үүднээс Sepor filter paper буюу шүүлтүүр цаасыг хямд үнээр нийлүүлэхийг надад санал болгосон. Түүний хүсэлтээр 2 удаагийн татан авалтаар нийт 50,000 ширхэг цаас АНУ-ын Sepor Inc компаниас худалдан авсан ба 2 дахь татан авалт хийгдсэний дараа 2015 оны 3 дугаар сард миний төрсөн эгч болох Х.Оюунбаяртай үл ойлголцож, нийлүүлж байсан цаасны үлдэгдэл 7000 ширхэг цаасны мөнгийг өгөхгүй, мэдэхгүй гэж зүтгэж эхэлсэн. Намайг *** ХХК-ийг хариуцан ажиллаж байх хугацаанд *** ХХК зөвхөн энэ компаниас энэхүү шүүлтүүр цаасыг сард 5000-аас дээш ширхэгийг авч хэрэглэдэг, их хэмжээгээр олон сарын өмнөөс нөөцлөн авдаг байсан.
Иймээс миний хавсаргасан материалууд *** ХХК, *** банк, дээрх хариуцагчдын захидал харилцааг шалгаж Ж.С*** , эсвэл *** ХХК-иас миний нэхэмжилж буй 8.627.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Миний бие нэхэмжлэгч Л.Б*** ийн гэр бүлийн хүн хариуцагч Ж.С*** нь манай төрсөн эгчийн нөхөр байсан. Энэ 2-ын харилцаа нь хэвийн байх явцад Ж.С*** нь нөхөр бид хоёрт санал тавиад нөхөр бид хоёр 100% хөрөнгийг нь гаргаад*** ХХК-иар дамжуулан цаас нийлүүлж байсан. 2014 оны 5 дугаар сараас Ж.С*** гэр бүлийн зөрчилтэй асуудал үүссэн. Тэр асуудлаас болж бидний дунд маргаан гарч Ж.С*** нь бидний нийлүүлж байсан цаасыг зогсоогоод бид нарыг хохирооно гэж удаа дараа хэлж мессеж хүртэл бичиж, үлдэгдэл цаасыг борлогдоогүй, надад ямар ч компани байхгүй гэж мөнгийг нь төлөхөө больж, шилжиж ирсэн мөнгөнөөс авч эхэлсэн. Маргааны явцад бид Ж.С*** тэй эвлэрч ойлголцох гэж олон явсан боловч эвлэрээгүй. 2014 оны 12 дугаар сараас эхлэн нийт 50 000 ширхэг цаасыг Америкаас татаж авч ирүүлсэн. С*** нь 7000 цаас борлогдоогүй байна гэсэн. *** ХХК-иас ирүүлсэн тоо баримтын хувьд үзэхэд 5500 ширхэг цаас үлдсэн гэж ойлгож байна. Тэгэхээр бид нарт цаасны үнэ 1.575.000 төгрөгийг санаатайгаар бидэнд өгөөгүй, мөн байрны зээлийн мөнгө гээд мөнгөний чекэн дээр 787 000 төгрөг нэмж бичиж авсан нийт 2 362 000 төгрөгийг өгөөгүй байна. Ийм учир хариуцагч нараас 7000 ширхэг цаасны үнэ 7 840 000 төгрөг, 787 000 төгрөг, нийт 8 627 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Би нөхөртэйгээ хамт Америкт амьдардаг байсан. Ж.С*** нь бид хоёроос мөнгө зээлээд тус компанийг байгуулж бид Америкаас цаас нийлүүлж, Ж.С*** нь энд борлуулдаг байсан. Тухайн үед Ж.С*** нь *** ХХК-д ажилладаг байсан болохоор компанийн ажилтан компани байгуулж болохгүй гэсэн учир өөр хүний нэр дээр компаниа байгуулсан. 2014 оноос хойш 2 удаагийн татан авалтаар 50000 ширхэг цаасны татан авалт хийсэн. Тэр талаар маргаагүй, бидний зүгээс хүргэн ах гэж итгэн итгэлцлийн үүднээс гэрээ хийгээгүй, Энэ цаасыг бол Ж.С*** гийн санаачилгаар хийсэн бидэнд ямар ч ашиггүй, яваандаа *** ХХК-тай гэрээтэй болно дараа өөр юмнаас ашигаа нөхөж ол гэж анх эхлүүлсэн. Анх долларын ханш бага байхад 1 ширхэг цаасыг 980 төгрөгөөр нийлүүлдэг байсан дараа нь 1050 төгрөг болсон. Бид 1050 төгрөгөөр бодож мөнгөө нэхэмжилсэн. *** ХХК-иас ирүүлсэн тайлбарыг харахад 50000 цааснаас 44500 цаасыг бид авсан гэж байна. Гэтэл хариуцагч манайд 7000 ширхэг цаас байгаа гэж хэлээд байна. *** ХХК 44500 цаас авсан гээд байхад хариуцагч тал яагаад 1500 цаас нэмээд манайд бэлэн байна гээд байна. Хаанаас 1500 ширхэг цаас нэмэгдээд гараад ирсэнийг би ойлгохгүй байна.
С.Ү****гэж хүн хэзээ ч бид нартай харьцаж байгаагүй, үнийн дүн бичээгүй чекэн дээр гарын үсэг зураад юу гэж бид нарт өгөх билээ тийм зүйл хэзээ ч болоогүй, тийм хариуцлагагүй зүйл байж болохгүй байх, 787 000 төгрөгийг Л.Б*** д хүлээлгэж өгөөгүй байж дараагийн авах мөнгөнөөс та нар авсан гээд суутгасан байгаа нь сонин байна. Х.Б*** ын 787 000 төгрөг авсан гэх тэр өдөр Ж.С*** гийн эхнэр нь байрны зээлийн мөнгө гээд 787 000 төгрөг төлсөн байдаг. Тэгэхээр 1500 цаасны үнэ 1575000 төгрөгийг*** ХХК нь авчихаад бид нарт өгөөгүй байна. *** ХХК-ийн өгсөн тайлбараар бол 5500 цаасны үнэ болох 5 775 000 төгрөгөн дээр маргаан гарах юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр 5 775 000 төгрөг, 787 000 төгрөг нийт 6 562 000 төгрөгийг Ж.С*** гээс, 1 575 000 төгрөгийг*** ХХК-иас нэхэмжилж байна. Ж.С*** нь гэр бүлийн маргаантай байгаа бол 787 000 төгрөгийг эхнэрээсээ нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна.
Манай нөхөр Л.Б*** нь нийт 6 627 000 төгрөгийг 2 хариуцагчид холбогдуулан нэхэмжилсэн. *** ХХК-иас ирүүлсэн тайлбар, бусад баримтуудтай танилцаад бид анх 50 000 ширхэг цаас нийлүүлэхэд 7000 ширхэгийн үлдэгдэл байгаа гэж бодсон боловч 44500 ширхэгийг *** ХХК худалдан авч*** ХХК-д төлбөрийг шилжүүлсэн байна. Тэгэхээр борлогдоогүй цааснаас 5500 ширхэг цаас байгаа юм байна. 1 575 000 төгрөгийг ямар нэгэн байдлаар бид нарт өгөөгүй юм байна. 787 000 төгрөгийг Л.Б*** д өгөх ёстой байсан боловч өгөөгүй байрныхаа зээлэнд төлсөн учир хариуцлага хүлээх ёстой гэж үзээд Ж.С*** гээс нийт 6 562 000 төгрөг,*** ХХК-иас 1 575 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч *** ХХК шүүхэд ирүүлсн хариу тайлбартаа:
“... Компаниас нэхэмжилж байгаа барааны мөнгөн төлбөрийн тухайд компанийн агуулахад хадгалуулж байгаад буцаагдсан бараа /7000 ширхэг шүүлтүүр цаас/-гаа мөнгөн дүнгээр илэрхийлж компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. ... Нэхэмжлэлд бичигдсэн байгаа 787 000 төгрөгийн тухайд Х.Б*** нь компанийн данснаас 5 250 000 төгрөг авах
ёстой байтал 6 037 000 төгрөг авсан байдаг. Компанийн дансанд 10 дугаар сарын 16-ны өдөр *** ХХК-иас шилжүүлсэн 10 000 ширхэг цаасны төлбөр болох 10 500 000 /НӨАТ-гүй дүн/ төгрөгийн төлбөр орж ирэхэд Х.Б*** ын илүү авсан 787 000 төгрөгийг суутган хасч тооцон 9 713 000 төгрөгийг Х.Б*** ын дансруу бэлнээр шилжүүлсэн. Энэ 787 000 төгрөгийн маргаантай асуудлаар компани ямар ч холбогдолгүй. Компанийн *** банк дахь 5205014230 тоот харилцах дансны гүйлгээг тус бүрт нь тайлбарлаж дансны хуулгыг хавсаргав. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн 20 367 600 /НӨАТатвар 10% нэмэгдээд 22 404 360 болж орж ирсэн/ төгрөг нь 22 ширхэг дугуйны төлбөр 15 252 600 төгрөг, 3700 ширхэг шүүлтүүр цаасны төлбөр 3 885 000, 3 ширхэг гар багажны төлбөр 1 230 000 төгрөгийн гүйлгээнүүд нэгтгэгдэж орж ирснээс 2015.06.05-ны өдөр компанийн харилцах данснаас Х.Б*** 521335353 тоот бэлэн мөнгөний чекээр 20 000 000 төгрөгийг, 2016.06.09-ний өдөр 4500 ширхэг шүүлтүүр цаасны төлбөр 4 725 000 /НӨАТатвар орсон дүнгээр 5 197 500/ төгрөг орж ирснээс тухайн өдөр Х.Б*** *** тоот бэлэн мөнгөний чекээр 4 500 000 төгрөгийг, 2015.09.15-ны өдөр 5000 ширхэг шүүлтүүр цаасны төлбөр 5 250 000 /НӨАТ нийлээд 5 775 000/ төгрөг орж ирснээс 2015.09.17-ны өдөр Х.Б*** 512366215 тоот бэлэн мөнгөний чекээр 6 037 000 төгрөгийг тус тус авсан. 2015.10.16-ны өдөр орж ирсэн 11 228 000 /НӨАТатвар орсон дүнгээр 12 350 800/ төгрөгийн гүйлгээ нь 400 ширхэг дугуйны хошууны төлбөр 728 000 төгрөг, 10 000 ширхэг шүүлтүүр цаасны төлбөр 10 500 000 төгрөгийн гүйлгээнүүдийн нийлбэр байна. Үүнээс 10 000 ширхэг шүүлтүүр цаасны төлбөр болох 10 500 000 төгрөгийн дүнгээс Х.Б*** ын 09.17-ны өдөр илүү авсан 787 000 төгрөгийг суутган хасч 9 713 000 төгрөгийг түүний Хас банкны дансруу бэлнээр шилжүүлсэн. 2015.12.16-ны өдрийн 11 063 800 төгрөгийн гүйлгээ нь 235 метр халаагч кабелийн, 2016.02.19-ний өдрийн 3 935 800 төгрөгийн гүйлгээ нь 2 ширхэг дугуйны төлбөр байна. 2105.10.16-ны өдрөөс хойш *** ХХК-иас тус компанийн харилцах дансруу шүүлтүүр цаасны төлбөр гэх мөнгөн ороогүй болно. Компани нь *** банкнаас өөр бусад банкуудад данс эзэмшдэггүй” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний хувьд хариуцагч нарыг хоёуланг нь төлөөлж оролцож байгаа учир тус тусад нь тайлбар хэлье гэж бодож байна.
Ж.С*** гийн хувьд бол өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа, Ж.С*** нь нэхэмжлэгч Л.Б*** тэй ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, үүрэг хүлээгээгүй учир ямар ч мөнгө төлж, цаас өгөх асуудал байхгүй гэдэг учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөрөөхгүй байгаа гэсэн тайбарыг хэлдэг.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараа зөв сонгоогүй юм шиг санагдаж байна. *** ХХК-д цаасаа нийлүүлсэн гэсэн хэрнээ яагаад *** ХХК-иас нэхэмжлэхгүй байгаа юм бэ? Ж.С*** гээс яагаад нэхээд байгааг би ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага тойдорхойгүй байна. 7000 ширхэг цаасны үнэ нэхээд байгаа юм уу? 5500 ширхэг цаасны үнэ нэхээд байгаа юм уу? 787 000 төгрөг нэхээд байгаа юм уу? хаанаас гараад ирсэн мөнгө гэдэг нь тодорхойгүй, хэзээ хэдэн оны хэдэн сараас хэдэн сар хүртэл хэдэн төгрөгөөр хэдэн ширхэг цаас нийлүүлсэн гэдэг нь тодорхойгүй, цаасны үнийн хувьд 3 төрлийн үнэ байдаг. Ямар гэрээгээр энэ цаасны үнээ тодорхойлоод байгаа, энэ хэрэгт хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь тодорхойгүй байна.
*** ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан С.Мөнх нь нэхэмжлэгч Л.Б*** тэй ямар ч тохиолдолд биечилэн уулзаж, ярилцаж, утсаар холбогдож байгаагүй,танихгүй гэдэг. Манай агуулахад хадгалагдаж байсан 7000 ширхэг цаасыг мөнгөн дүнгээр нэхэж байгааг ойлгохгүй байна. Энэ цаас нь бэлэн байгаа цаасаа авахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар хийдэг. Мөн 2015 оны 9 дүгээр 17-ны өдөр *** банкнаас Х.Б*** ын нэрээр бичиж гаргасан мөнгө байгаа, Энэ дээр 5000 ширхэг цаасны үнэ 5 250 000 төгрөгийг авах ёстой байсан боловч 787 000 төгрөгийг илүү нэмж аваад нийт 6 037 000 төгрөгийг авсан байдаг. Яагаад гэхээр*** ХХК-ийн захирал С.Ү****чекийг өгөхдөө мөнгөний тоо бичээгүй, хоосон чекэн дээр гарын үсэг зураад өгсөн байсан. Үүнийг Х.Б*** нь ашиглан 787 000 төгрөгийг нэмж авсан гэдэг нь баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байхад энэ мөнгийг Ж.С*** гээс нэхэмжлэх эрхгүй, урд нь авсан цаасны үнэ нь баримтуудаар нотлогдож байгаа, үлдсэн 7000 ширхэг цаас нь бэлэн байгаа тэр нь компанийн агуулахад бэлэн байгаа. Ж.С*** г цаасыг борлуулаад мөнгийг нь авсан гэж бодоод байх шиг байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид мөнгө өгөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, цаас нь байгаа учир авахад ямар нэгэн асуудалгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
*** ХХК нь авсан цаасныхаа үнийг бүрэн шилжүүлчихсэн гэдэг. Ж.С*** нь мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б*** нь хариуцагч Ж.С*** , *** ХХК-иас *** ХХК-д дамжуулан нийлүүлж байсан Sepor шүүлтүүр /100EA 070B-007/-ийн үнэ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч *** ХХК-иас 7000 ширхэг шүүлтүүр цаас үлдсэн гэсэнтэй холбоотойгоор шүүлтүүрийн үнийг 7000 ширхэгийн үнээр тооцож байсан бөгөөд *** ХХК-иас ирүүлсэн тооттой танилцаад хүлээн авсан 44 500 ширхэг Sepor шүүлтүүр /100EA 070B-007/ шүүлтүүр үүнээс үлдэх нь 5 500 ширхэг шүүлтүүрийн үнэ 5 775 000 төгрөг, шилжүүлэн ирүүлсэн мөнгөнөөс суутган авсан 787 000 төгрөгийг тус тус Ж.С*** гээс, 1500 ширхэг шүүлтүүрийн үнийг *** ХХК-иас гаргуулна гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Б*** ээс олгогдсон итгэмжлэлийн хүрээнд багасгах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Л.Б*** нь *** ХХК-иар дамжуулан *** ХХК-д Sepor шүүлтүүр /100EA 070B-007/ нийлүүлж байсан нь *** ХХК-иас Л.Б*** рүү шүүлтүүрийн үнэ нийлүүлж байсан талаархи *** банкны чекийн гүйлгээний хуулбараар нотлогдож байна.
*** ХХК нь *** ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаа шүүлтүүр худалдан авсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 980 төгрөгөөр 14 000 ширхэг, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 980 төгрөгөөр 3 300 ширхэг, мөн өдөр 980 төгрөгөөр 4 000 ширхэг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1050 төгрөгөөр 8 200 ширхэг, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1050 төгрөгөөр 5000 ширхэг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1050 төгрөгөөр 10 000 ширхэгийг тус тус худалдан авч шүүлтүүрийн төлбөрийг *** ХХК-ийн *** банк дахь *** дугаар дансанд шилжүүлж байсан нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2951/LE6 тоот албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд *** ХХК–иас *** ХХК–д нийлүүлсэн шүүлтүүр, шилжин ирсэн төлбөрийн талаархи нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Иймд талууд 50 000 ширхэг Sepor шүүлтүүр /100EA 070B-007/-ийг *** ХХК-д худалдан борлуулахаас 44 500 ширхэгийг худалдан борлуулсан нь нотлогдож байх тул үлдэгдэл 5 500 ширхэг Sepor шүүлтүүр /100EA 070B-007/-ийн үнэ 5 775 000 төгрөг, мөн дутуу шилжүүлсэн 1500 ширхэг Sepor шүүлтүүр /100EA 070B-007/-ийн үнэ 1 575 000 төгрөгөөс *** ХХК нэхэмжлэгч Л.Б*** д шүүлтүүрийн үнэ шилжүүлэхдээ суутган авсан гэх 787 000 төгрөгийг хасаж 788 000 төгрөг, нийт 6 563 000 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Л.Б*** д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч *** ХХК-иас нэхэмжлэгч Л.Б*** д шүүлтүүрийн үнэ шилжүүлэхдээ өмнөх шилжүүлгээс буюу Хас банкны бизнес үйлчилгээний 2 дугаар төвөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** ХХК-иас цаасны үнэ гэж орлого авахдаа илүү авсан гэх 787 000 төгрөгийг суутган авсан талаар тайлбартаа дурдан, энэ талаархи нотлох баримт ирүүлсэн тул 787 000 төгрөгийг хасаж тооцсон болно.
Дээрхи суутгагдсан гэх 787 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30.С*** Жамсранжав зээл төлөв гэж төлбөрт шилжүүлсэн нь нотлогдож байгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч Л.Б*** д ирэх шүүлтүүрийн мөнгийг өгөлгүй зээлдээ төлсөн тул Ж.С*** гээс гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч мөнгө тушаагч нь Х.О*** бөгөөд Ж.С*** , Х.О*** нарын орон сууцны зээлд төлөгдсөн гэж тайлбарлаж байгаа, Ж.С*** дангаар хариуцах эсэх нь тодорхойгүй, мөн маргааны зүйл болж байгаа шүүлтүүрийг *** ХХК, *** ХХК-д нийлүүлэх явцад Ж.С*** зуучлалын үүрэг гүйцэтгсэн эсэх нь мөн тодорхойгүй байх тул Ж.С*** д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч *** ХХК-иас 6 563 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б*** д олгож, хариуцагч Ж.С*** д холбогдох хэсэг 2,064,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Б*** ээс 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 153,310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *** ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6 563 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 119,958 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б*** д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ