| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00365/И |
| Дугаар | 248 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 248
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Улаанбаатар-36, Чингисийн өргөн чөлөө-45 байрлах, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун 1В-1 тоотод оршин суух, Ламжийгийн Ренчиннямд холбогдох,
Цахилгаан эрчим хүчний төлбөрт 1 756 139 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Х.Болоржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэрэглэгчийн 1046498 кодтой, 140269 дугаар бүхий “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-тэй Л.Ренчинням нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй, гэрээний үүргийн 2.2.3, 2.2.11, 4.9 дүгээр зүйлүүдийг зохих ёсоор бүртгүүлээгүй ирсэний улмаас төлбөр ,алданги хоног тутам нэмэгдсээр байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүрэг болон Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтанд заасан үүргээ биелүүлээгүй Л.Ренчиннямаас цахилгаан эрчин хүчний төлбөр болох 1 756 139 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваацэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул Таун хотхоны 1В байрны 1 тоотод оршин суугч Л.Ренчиннямын тайлбар хүсэлттэй танилцаж, цахилгааны төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Ренчинням шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие уг байрыг 2014 оны 10 сараас одоог хүртэл иргэн Даваанямд түрээслэж байгаа билээ. Энэ хүн уг байрыг хүйтэн байсан тул шалны халаалт залгасан тул би төлөхгүй. Могул таунаар төлүүлнэ гэсэн тайлбар өгч байгаа тул би Могул таун холбогдох хүмүүстэй нь уулзаж тодруулга хийе гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ий Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Л.Ренчиннямд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт 1 756 139 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч маргааны талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Миний бие 2016.1.01-нээс хэрэглэсэн 1 756 139 төгрөгний тог хэрэглэсэн нь үнэн болно. Уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах болно. Эхний төлбөр болох 2016.7.20-нд буюу дотор 440 000 төгрөг, дараагийн төлөлт 2016.8.20-ны дотор 440 000 төгрөг, дараагийн төлөлт 2016.9.20-ны дотор 440 000 төгрөг, сүүлийн төлөлт 2016.10.20-ны дотор 436 139 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигч талууд эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 756 139 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 1 756 139 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 440 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 440 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 440 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 436 139 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ренчиннямд холбогдох цахилгаан эрчих хүчний төлбөрт 1 756 139 гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 756 139 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 1 756 139 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 440 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 440 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 440 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 436 139 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 049 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 21 524 төгрөг, хариуцагч Л.Ренчиннямаас 21 524 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигя давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН