| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0009/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/18 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч Б.Ц-а,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяна лтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-од холбогдох эрүүгийн 1938007320455 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.А-,
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 6 дугаар сард хохирогч Б.Ц-ын Кост 2018 нэртэй мотоциклийг бусдад зарж, 300.000 төгрөгийг хохирол учруулж, Мөн 2019 оны 8 дугаар сард хохирогч Б.Ц-ын Кост 2019 нэртэй мотоциклийг үрэгдүүлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 6 дугаар сард хохирогч Б.Ц-ын Кост 2018 нэртэй мотоциклийг бусдад зарж, 300.000 төгрөгийг хохирол учруулж, Мөн 2019 оны 8 дугаар сард хохирогч Б.Ц-ын Кост 2019 нэртэмотоциклийг үрэгдүүлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007320455 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Кост стандарт ХХК нь мотоцикль зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дөрвөн-Уул зах дотор дэлгүүрээ ажиллуулдаг. Би дэлгүүрээ 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн...Би Б.А-ыг ажилд аваад дэлгүүрийнхээ бараа материалыг хүлээлгэж өгч, гарын үсэг зуруулаад 4 дүгээр сарын үед Улаанбаатар хот руу явсан. Би 2019 оны 6 дугаар сарын үед Мөрөнд ирээд Б.А-той бараа тооллого хийхэд асуудалгүй байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1 мотоциклийг дэлгүүр дотор оруулж ирэхгүй байсан. Тэгээд би Б.А-оос мотоциклийг асуухад хажуу талын ах, эгч 2 авсан, мөнгийг нь удахгүй өгнө гэхээр нь би “чи ямар учиртай юм бэ мөнгийн аваад өгөхгүй яасан” гэхэд хажуу талын дэлгүүрийн хүмүүс гайгүй байлгүй гэж хэлсэн...Тэгээд би мотоциклийн мөнгийг нэхэхээр удахгүй өгнө гээд яваад байсан...Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Гантуул гэдэг хүнийг явуулаад бараа сэлбэгийг Б.А-оос хүлээж авах гэтэл ирэхгүй 3 хоносон ба цагдаагийн газраас над руу залгаад Б.А- гэж хүн мотоцикль хулгайд алдсан гэж худлаа дуудлага өгөөд байна. Та яаралтай ирж энэ асуудлаа шийд гэж хэлсэн. Тэр үед би ажилтай байсан болохоор ирж чадаагүй...Кост-1 2018 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй мотоциклийг 1.600.000 төгрөгийн үйлдвэрийн үнэтэй, Кост-1 2019 онд үйлдвэрлэгдсэн мотоциклийг 1.700.000 төгрөгийн үйлдвэрийн үнэтэй...одоо Б.А-оос 1.900.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Гэрч Ч.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Б.А- гэдэг хүнийг таньж мэднэ...Би Б.А-оос 2019 оны 06 дугаар сарын 27,28-ны үед Кост нэртэй шинэ мотоцикль хайрцагнаас нь задлаж угсарч худалдаж авсан. Мөнгө төгрөгийг нь яаж төлөх талаар тохиролцоогүй. Би мотоцикль авах үедээ Б.А-од 150.000 төгрөг өгөөд 2019 оны 7 дугаар сарын 3 10-ны өдөр дахин 150.000 төгрөг өгсөн. Тэгээд тэрнээс хойш байгууллагын данс гээд Батдэлгэрийн Б.Ц-а гэдэг хүний данс руу би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 180.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 250.000 төгрөгийг тус тус байгууллагын хүнийнх нь данс руу шилжүүлсэн. Одоо 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний цалин буухаар би мотоциклийн лизинг хийх гэж байгаа...Би Б.А-оос мотоциклийг 1.800.000 төгрөгөөр бодож линзенгээр авсан. Гэхдээ албан ёсны гэрээ байгуулаагүй. Би сар сард нь мотоциклийн төлбөрийг хийж явж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 12–р тал/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 7 дугаар сард Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн ажил албан тушаалыг хашиж жижүүрт мөрдөгчөөр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байх үед Хилэнтийн гүүрний доороос мотоцикль хулгайд алдсан гэж дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиход тухайн газар мотоцикль байсан ул мөр байгаагүй бөгөөд Б.А- гэгчийг ямар шалтгааны улмаас тухайн дуудлага өгсөн газарт явсан талаар асуухад найзынхаа гэрт очих гэж явсан гэж хэлсэн ба ямар найзындаа гэрт очих гэж байгаа юм бэ, тэр айл нь хаана байдаг юм гэхэд хэлэхгүй байсан. Ингээд мотоцикль байсан гэх газрын цаад талд байсан айлд очиход уг хүнийг таних айл байсан бөгөөд урд орой нь Б.А- нь тэр хавиар мотоцикльтой архи ууж явсан талаар ярьж байсан. Б.А-оос мотоцикль алдсан эсэх талаар дахин тодруулахад “зах дээр сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг, нэг мотоцикль дутаасан дэлгүүрийн эзэн нь хотод байдаг. Хэрвээ ямар нэгэн юм дутаавал 10 нугалуулж төлүүлнэ гээд байдаг юм. Энэ шалтгааны улмаас худал дуудлага өгсөн талаар мэдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулиар хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Мөнгөнзагас арга хэмжээ авч явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13–р тал/,
Гэрч Ч.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Б2019 оны 6 дугаар сарын үед Б.А- нь миний сахиусанд ирж юм үзүүлсэн юм. Тэгээд таньж мэддэг болсон. Тэгээд Б.А-ын ажилладаг Кост дэлгүүрээс нөхөр Ч.Алтанхуяг бид хоёр улбар шар өнгийн Кост нэртэй мотоциклийг 1.800.000 төгрөгөөр худалдаж аваад 150.000 төгрөгийг Б.А-од бэлнээр өгсөн. Дараа нь 7 дугаар сар гаргаад дахин 150.000 төгрөгийг Б.А-од бэлнээр өгсөн. Тэгээд би хамгийн анх лизингээр авья гэрээ хийе гэтэл “хэрэггүй эгч гэрээ хийх шаардлага байхгүй, би таныг таньдаг найдвартай хүн юм чинь ав ав” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш миний нөхөр Ч.Алтанхуяг дэлгүүрийн эзнийх нь данс руу сар бүр мөнгөө хийгээд явж байгаа. Сар бүр боломжоороо цалингаа буухаар хийгээд явж байгаа гэж манай нөхөр Алтанхуяг хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р 4 тал/
Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Б2019 оны 3 дугаар сараас Хөвсгөл Кост ХХК-нд борлуулагчийн ажилд орсон. Миний ажилладаг дэлгүүр Мөрөн сумын 5 дугаар хороо Дөрвөн-Уул зах дотор байдаг байсан. Тэгээд би 2019 оны дугаар сард Кост-2018 нэртэй мотоциклийг лизингээр гаргаж А- гэдэг хүнд 1.700.000 төгрөгөөр зарж борлуулсан. Харин Кост-2019 нэртэй мотоциклийг 2019 оны 8 дугаар сарын дундуур согтуугаар унаж яваад Хилэнтийн гүүрний ойролцоо орхиод маргааш өглөө нь ирэхэд алга болсон байсан...Би Алтанхуяг гэдэг хүнд 1.700.000 төгрөгөөр зараад нийт 300.000 төгрөгийг нь бэлнээр хувьдаа авч хэрэглэсэн. Би Алтанхуяг гэдэг хүнээс өөр мөнгө аваагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 17-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн 50/3-2422 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 50/3-2421 дугаартай албан бичиг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25, 26, 31, 32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэшалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөсумын Дөрвөн уул захад үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Ц-ын итгэмжлэн хариуцуулсан Кост 2018 нэртэй мотоциклийг бусдад зарж 300.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 8 дугаар сард Кост 2019 нэртэй мотоциклийг завшиж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон 5 байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Б.Ц-а, гэрЧ.А-, Б.М-, Ч.Ю- нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 17-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгчийн хариуцлагагүй хувийн байдал, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэм буруутай шууд үйлдэл, хохирогчийн хариуцуулсан эд хөрөнгөдөө хяналт тавиагүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалүндэслэн шүүгдэгч Б.А-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нь хохирогч Б.Ц-ын хариуцуулсан эд хөрөнгийн завшиж1.900.000 хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчээс Б.А-оос 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-ад олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыүндэслэн шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 142 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн шүүгдэгчид нийт 512 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв. /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Гансүхийн тодорхойлолт, /хх-ийн 27-30,32-р тал/,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн 1938007320455 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдгэч Б.А-ын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 142 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн шүүгдэгчид нийт 512 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.А-оос 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн ... тоотод оршин суух Б.Ц-д олгосугай.
6. Эрүүгийн 1938007320455 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР