Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1456

 

Иргэний   хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хууулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар  2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү *******ын эцгээр *******ын А*** г тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн  40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү *******од 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж сар болгон эцэг Б.А*** гаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар  хүү *******од  2011 оны 06 дугаар сарын 22-ноос одоог хүртэл тэтгэлгийг  1 удаа  нөхөн гаргуулах тухай хариуцагч Б.А*** д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63-р зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч Б.А*** гаас  нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,209 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ