Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

  2020         01         07                                       2020/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

иргэдийн төлөөлөгч Б.Сувдмаа,

улсын яллагч Я.Сансар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаяр,

шүүгдэгч Б.С., түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Б.ын С.т холбогдох эрүүгийн 1906 02087 0932 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү, охины хамт            хамт Хан-Уул дүүрэг, 06 дугаар хороо, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б. овогт Б.ын С.,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.С. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамж, 243 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Т.С.ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр дүүтэй айлын том хүүхэд. Манай эцэг, эх нас барсан. Талийгаач дүү надтай хамт байдаг байсан. Шүүгдэгчээс салаад хоёр сар гаруй хугацаа болсон. Гэртээ огт очоогүй. Би гэр лүү нь явуулаагүй юм. Учир нь манай дүү Цагаан сарын өмнө хутгалуулсан байсан. Манай бага дүү шүүгдэгчийн ээжтэй очиж уулзсан. Мөн би утсаар асуусан. Тэгэхэд шүүгдэгч “н.Алдараа гэж найз нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ хутгалдаг, харин би салгах гэж оролддог” гэж хэлж байсан. Миний дүү нас барахынхаа өмнө хоёр удаа хутгалуулж байсан. Цагаан сарын өмнө хутгалсныг нь шүүгдэгч хутгалж байсан юм байна лээ. Өмнө нь хэн хутгалж байсныг мэдэхгүй байна. Миний дүүг шүүгдэгч хутгалж байсан юм байна гэж бодож байна. Шүүгдэгч мэдүүлэхдээ миний дүү өөрийг нь зоддог байсан гэж байна. Манай дүүг ажлаа хийж байхад нь “би ийм буудалд байна, чи хүрээд ирээч” гээд мессеж бичээд амраадаггүй байсан. Манай дүү шүүгдэгчийг байнга зоддог байсан гэж бодохгүй байна. Шүүгдэгчтэй 3 жил амьдарсан. Бид нар дүүгээ нас барчихна гэж бодоогүй. Тэгээд эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээ хийлгэж байсан мөнгө төгрөгийг нэхэмжлээгүй. Учир нь баримт байхгүй юм. Одоо баримтаар нийт 8.014.850 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03-р сарын 27-ны өдөр 12:00 цагийн үед буудлаас гараад манай гэр лүү явсан. Замаараа дэлгүүрээс нэг том пиво аваад манай гэрт орсон. Манай гэрт тухайн пивийг хувааж уугаад, Отгонзаяа бид хоёр унтаж амарсан. 2 цаг орчмын дараа сэрэхэд Алдарбаяр, Т.С. хоёр 0.075 литрийн “Хараа” архи уугаад дуусч байсан. Нэмж архи уулаа гэж уурлаад хэрэлдээд байж байхад миний гар утсанд дуудлага ирсэн. Эрэгтэй найз Жаргалсайхан залгаж байсан. Бид хоёрыг утсаар ярихад Т.С. хардаад намайг алгадаж унагасан. Миний уур хүрээд өөдөөс нь зодолдсон. ...Т.С. үүдний орчим байсан алхыг авах гэж тонгойхоор нь намайг цохих нь гэж бодоод хөргөгчин дээр байсан шаргал иштэй хутгыг аваад нуруунд нь дүрчихсэн. ...2019 оны 04-р сарын 10-ны өдөр санагдаж байна. Намайг байж байхад, 13:00 цаг өнгөрч байхад манай гэрт Т.С. гуурсаа авахуулчихлаа, ахаас мөнгө авсан гээд ирсэн. ...Т.С. нилээн согтоод ирэхээр нь би эмнэлэг рүү 18:00 цагийн үед санагдаж байна хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очоод эмчтэй нь таарсан. Эмч архи уулаа, ар гэрээ дууд гэж хэлсэн, бид хоёрыг үүдний сандалд сууж бай гэж хэлээд эмч яваад өгсөн. ...Би хэсэг сууж байгаад хувцсаа солиод ороорой гэж хэлчихээд явсан. ...Би хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хэргийн 54-58 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03-р сарын 27-ны өдөр С. Т.С.ыг хутгалж гэмтээсэн байсан. Т.С. анх С.ийг нуугаад хутгалсан талаар нь юм хэлэхгүй, өөр хүнд хутгалуулсан гэж байсан. Сүүлд харин эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 04-р сарын 17-ны хавьцаа санагдаж байна. Гэртээ байж байхад 20 цагийн орчим Т.С. гэртээ ирсэн. Гэртээ эмээ уугаад эмийн сангийн худалдагчаар нэг удаа боолт хийлгэсэн. Би нэг удаа шархыг цэвэрлэж боож өгч байсан. ...2019 оны 04-р сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Т.С. над руу 11:00 цагийн үед залгаад “ах аа, би түргэн дуудчихлаа” гэхээр нь “ах нь яваад очъё” гэхэд “хэрэггүй, зүгээр, одоо Түргэн ирж яваа, би өөрөө явчихъя, Түргэн ирэхээр би ярья” гэж хэлээд утсаа салгасан. 14:00 цагийн үед Түргэн ирчихсэн түргэний машинд явж байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирчихсэн гэж хэсэг хугацааны дараа яриад хэвтлээ гэж хэлсэн. 20:00 цаг өнгөрч байхад над руу Т.С. залгаад “эмч ирж уулз гэж байна” гэж хэлсэн. Би ажпаа дуусгачихаад 23:00 цагийн үед эмнэлэг дээр ирж уулзсан. ...өөрөө эмнэлгээс гарсан эмчилгээ дууссан гэж хэлж байсан. ...Надад боолт хийлгэж байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 38 дугаар хуудас/,

Гэрч Т.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03-р сарын 27-ны өдрийн өглөө гараад бид нар С.ийн гэр лүү очсон. С.ийн гэрт очоод бид пиво нэмж уусан. Алдарбаяр тасраад уначихсан. Бид 3 сууж байхад С. Т.С.тай муудалцаад хэрэлдээд байсан. Маргалдаж байх үедээ С.ийг Т.С. гараараа нүүр лүү нь алгадсан. Тэр хоёр хэрэлдээд, муудалцахаа болихгүй байсан. Т.С. дахиад С.ийг алгадсан. С. уурлаад хутга бариад Т.С.ыг эргэж харах үед хутгалчихсан. ...Т.С. эргэж харахад нь нуруунд нь хутгалчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дугаар хуудас/,

Гэрч Л.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С. согтуу, цээжний баруун талдаа, далны дунд шугамаар 6-7 хавирганы түвшинд шархтай ирсэн. Шарханд нь анхдагч цэгцлэлт хийж, рентген шинжилгээ хийхэд цээжний баруун хөндийд 4-р хавирганы түвшинд шингэнтэй, баруун уушиг 1/3 унасан байсан тул цээжний баруун хөндийд хий шингэн бүхий нэвтэрсэн шарх оношоор хэвтүүлж эмчлэхээр шийдвэрлэсэн. ...2019 оны 04-р сарын 09-ний өдөр буюу эмчилгээний 12 дахь хоног дээр цээжний гуурсыг салгаж авсан. Эмчилгээний 13 дахь өдөр буюу 2019 оны 04-р сарын 10-ны өдөр өвчтөн нэг хүүхэнтэй хамт явж байхыг харсан. Өглөө рентген харсны дараа Т.С. алга болчихсон, өрөөний хүмүүсээс нь асуухад “ойрхон гарчаад ирье” гээд гарсан гэж надад хэлсэн. 16 цаг 30 минутын үед тасгийн үүдэнд Т.С.тай таарсан. Гадуур хувцастай согтуу гуйваад явж байхаар нь “чи эмнэлгийн дотоод журам зөрчиж архи уулаа, ар гэрийн хүмүүсээ дууд, наанаа сууж бай, ар гэрийнхнээ ирэхээр уулзуулаарай” гээд би цааш ажлаа хийгээд явсан. ...Би хэсэг хугацааны дараа тасгийн үүдээр өнгөрөхөд Т.С. хамт явсан эмэгтэйн хамт байхгүй байсан. Хэвтэж байсан өрөө лүү нь ороход өрөөндөө байхгүй. Хамт эмчлүүлж байсан хүмүүсээс нь асуухад өглөөнөөс хойш орж ирээгүй байж байгаад сая утсаар яриад өөрийн эд зүйлсийг гаргуулж аваад явсан гэж хэлсэн. ...Уул нь 2 хоног рентген хянаад шингэн үүсэхгүй бол зөвлөгөө өгөөд гаргах байсан. Эдгэрэлт 70-80 хувьтай байсан. ...Т.С. 2019 оны 04-р сарын 23-ны өдөр 103 буюу Түргэнээр манай эмнэлэгт дахин ирж хэвтсэн байсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ ирээд өөр лүүгээ шилжүүлж авсан. Т.С. гүн хордлогын байдалтай цусан үжил буюу эмнэлгийн хэллэгээр сепсис болсон байсан. Гуурс тавигдсан, шарх идээлсэн, зөөлөн эдийн дутмагшил үүссэн байдалтай байсан. ...цээжний баруун хөндийг нээж шалгах, мэс заслын эмчилгээ хийхээр шийдэж, ар гэртэй уулзаж зөвшөөрөл авах гэсэн боловч ар гэрээс нь хүн байгаагүй. ...Ар гэр нь байхгүй, ирэхгүй учир Т.С.аас өөрөөс нь зөвшөөрөл авч яаралтай мэс засалд оруулсан. ...Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эрчимт эмчилгээг эхлүүлсэн. ...Өвчтөн Т.С. нь эмнэлгээс гараад эмнэлэгт дахин ирэхээс өмнө 5 хоног архи уусан гэж өөрөө надад хэлж байсан. “Шарханд эмнэлгээр боолт хийлгээгүй, нэг удаа эмийн санд 5000 төгрөг өгч боолт солиулсан” гэж ах нь хэлж байсан. ...Хутгалагдаж ирээд, эмчилгээ хийлгээд амь нас алдах буюу нас барах аюул байхгүй болсон байсан. Шарх цэвэрлээгүй бохир оруулсанаас болж идээт хүндрэл үүссэн...” гэх мэдүүлэг, /хэргийн 29-32 дугаар хуудас/,

Гэрч Д.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С. гэх залуу манай өрөөнд намайг хэвтэхэд байсан. ...2019 оны 04-р сарын 10-ны өдөр Т.С. “миний бие их гайгүй болчихлоо, гараад ирье” гэж хэлээд 11:00 цагийн алдад гараад явсан. Орой 20:00 цагийн үед би гадна тамхи татчихаад эргээд ороод ирэхэд тасгийн үүдэн дээр ганцаараа халамцуу сууж байсан. “Чи яасан юм бэ?” гэхэд “би жоохон уучихлаа” гэхээр нь “чи орохгүй юм уу?” гэхэд “би сууж байгаад орно” гэж хэлсэн. ...Нээх удалгүй Энхбаяр эмч сураад орж ирсэн. “Т.С. хаачсан юм бэ, орж ирээгүй юу?” гэж асуухаар нь “мэдэхгүй байна” гэж хэлэхэд “ар гэрийнхэн лүү нь утсаар ярих хооронд алга болчихлоо” гэж хэлж байсан. Шөнийн тариа хүртэл Энхбаяр эмч 2-3 удаа орж ирж, “Т.С. ирсэн үү?” гэж асууж байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 39-40 дугаар хуудас/,

Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн ¹72 акт /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1037 дүгнэлт /хэргийн 46-48 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Амь хохирогч тухайн үед эмчилгээг бүрэн хийлгэсэн бол амьд үлдэх боломжтой. Хүндрэл үүсээгүй тохиолдолд амьд үлдэх боломжтой. Мөн шаардлагатай гэх эмчилгээг хийлгэж байсан бол амьд үлдэх бүрэн боломжтой…” гэх мэдүүлэг, /хэргийн 201-202 дугаар хуудас/,

Шинжээч эмч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…амь хохирогч Т.С. нь тухайн үед шаардлагатай гэх эмчилгээг хийлгэсэн бол бүрэн эдгэрэх боломжтой байсан. Тухайн үед амь хохирогч Т.С. нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эмнэлгийн дотоод журмыг зөрчиж, эмчилгээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тухайн үед Т.С.ыг хариуцаж байсан эмч хэлж байсан. ...амь хохирогч Т.С.ын хувьд тухайн үед шаардлагатай эмчилгээг хийлгэсэн бол амьд гарах боломжтой байсан…” гэх мэдүүлэг, /хэргийн 203-204 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-10 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 133-184 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 186 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 188-197 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 63 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.С. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 гудамж, 243 тоотод амь хохирогч Т.С.ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Гэрч Т.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө гараад бид нар С.ийн гэр лүү очсон. С.ийн гэрт очоод бид пиво нэмж уусан. Алдарбаяр тасраад уначихсан. Бид 3 сууж байхад С. Т.С.тай муудалцаад хэрэлдээд байсан. Маргалдаж байх үедээ С.ийг Т.С. гараараа нүүр лүү нь алгадсан. Тэр хоёр хэрэлдээд муудалцахаа болихгүй байсан. Т.С. дахиад С.ийг алгадсан. С. уурлаад, хутга бариад Т.С.ыг эргэж харах үед хутгалчихсан. ...Т.С. эргэж харахад нь нуруунд нь хутгалчихсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 20-21 дугаар хуудас/,

Гэрч Л.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С. согтуу, цээжний баруун талдаа, далны дунд шугамаар 6-7 хавирганы түвшинд шархтай ирсэн. Шарханд нь анхдагч цэгцлэлт хийж, рентген шинжилгээ хийхэд цээжний баруун хөндийд 4-р хавирганы түвшинд шингэнтэй, баруун уушиг 1/3 унасан байсан тул цээжний баруун хөндийд хий шингэн бүхий нэвтэрсэн шарх оношоор хэвтүүлж эмчлэхээр шийдвэрлэсэн. ...2019 оны 04-р сарын 09-ний өдөр буюу эмчилгээний 12 дахь хоног дээр цээжний гуурсыг салгаж авсан. Эмчилгээний 13 дахь өдөр буюу 2019 оны 04-р сарын 10-ны өдөр өвчтөн нэг хүүхэнтэй хамт явж байхыг харсан. Өглөө рентген харсаны дараа Т.С. алга болчихсон өрөөний хүмүүсээс нь асуухад “ойрхон гарчаад ирье” гээд гарсан гэж надад хэлсэн. 16 цаг 30 минутын үед тасгийн үүдэнд Т.С.тай таарсан. Гадуур хувцастай согтуу гуйваад явж байхаар нь “чи эмнэлгийн дотоод журам зөрчиж архи уулаа, ар гэрийн хүмүүсээ дууд, наанаа сууж бай, ар гэрийнхнээ ирэхээр уулзуулаарай” гээд би цааш ажлаа хийгээд явсан. ...Би хэсэг хугацааны дараа тасгийн үүдээр өнгөрөхөд Т.С. хамт явсан эмэгтэйн хамт байхгүй байсан. Хэвтэж байсан өрөө лүү нь ороход өрөөндөө байхгүй байсан. Хамт эмчлүүлж байсан хүмүүсээс нь асуухад “өглөөнөөс хойш орж ирээгүй байж байгаад сая утсаар яриад, өөрийн эд зүйлсийг гаргуулж аваад явсан” гэж хэлсэн. ...Уул нь 2 хоног рентген хянаад шингэн үүсэхгүй бол зөвлөгөө өгөөд гаргах байсан. Эдгэрэлт 70-80 хувьтай байсан. ...Т.С. 2019 оны 04-р сарын 23-ны өдөр 103 буюу Түргэнээр манай эмнэлэгт дахин ирж хэвтсэн байсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ ирээд өөр лүүгээ шилжүүлж авсан. Т.С. гүн хордлогын байдалтай цусан үжил буюу эмнэлгийн хэллэгээр сепсис болсон байсан. Гуурс тавигдсан, шарх идээлсэн, зөөлөн эдийн дутмагшил үүссэн байдалтай байсан. ...цээжний баруун хөндийг нээж шалгах, мэс засалын эмчилгээ хийхээр шийдэж, ар гэртэй нь уулзаж зөвшөөрөл авах гэсэн боловч ар гэрээс нь хүн байгаагүй. ...Ар гэр нь байхгүй, ирэхгүй учир Т.С.аас өөрөөс нь зөвшөөрөл авч яаралтай мэс засалд оруулсан. ...Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эрчимт эмчилгээг эхлүүлсэн. ...Өвчтөн Т.С. нь эмнэлгээс гараад эмнэлэгт дахин ирэхээс өмнө 5 хоног архи уусан гэж өөрөө надад хэлж байсан. “Шарханд эмнэлгээр боолт хийлгээгүй, нэг удаа эмийн санд 5000 төгрөг өгч боолт солиулсан” гэж ах нь хэлж байсан. ...Хутгалагдаж ирээд эмчилгээ хийлгээд амь нас алдах буюу нас барах аюул байхгүй болсон байсан. Шарх цэвэрлээгүй бохир оруулсанаас болж идээт хүндрэл үүссэн...” гэх мэдүүлэг, /хэргийн 29-32 дугаар хуудас/,

Гэрч Д.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.С. гэх залуу манай өрөөнд намайг хэвтэхэд байсан. ...2019 оны 04-р сарын 10-ны өдөр Т.С. миний “бие их гайгүй болчихлоо гараад ирье” гэж хэлээд 11:00 цагийн алдад гараад явсан. Орой 20:00 цагийн үед би гадна тамхи татчихаад эргээд ороод ирэхэд тасгийн үүдэн дээр ганцаараа халамцуу сууж байсан. “Чи яасан юм бэ?” гэхэд “би жоохон уучихлаа” гэхээр нь “чи орохгүй юм уу?” гэхэд “би сууж байгаад орно” гэж хэлсэн. ...Нээх удалгүй Энхбаяр эмч сураад орж ирсэн. “Т.С. хаачсан юм бэ, орж ирээгүй юу?” гэж асуухаар нь “мэдэхгүй байна” гэж хэлэхэд “ар гэрийнхэн лүү нь утсаар ярих хооронд алга болчихлоо” гэж хэлж байсан. Шөнийн тариа хүртэл Энхбаяр эмч 2-3 удаа орж ирж “Т.С. ирсэн үү?” гэж асууж байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 39-40 дугаар хуудас/,

Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн ¹72 актад

“1. Т.С.т цээжний хэнхэрцгийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрч хий болон цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан ХҮНД зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1037 дүгнэлтэд

“1. Талийгаач Т.С.ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач Т.С. нь дээрх гэмтлийн хүндрэл болох цээжний хөндийн идээ хуралдалт, хоёр уушгины буглаа, цээжний хөндийн болон уушгины гялтан, уушгины идээт, өнгөрт үрэвсэлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.

4. Талийгаач нь АВО системээр Оαβ (I) бүлгийн цустай байжээ.

5. Талийгаач эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул архи, согтууруулах ундаа, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ /хэргийн 46-48 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Амь хохирогч тухайн үед эмчилгээг бүрэн хийлгэсэн бол амьд үлдэх боломжтой. Хүндрэл үүсээгүй тохиолдолд амьд үлдэх боломжтой. Мөн шаардлагатай гэх эмчилгээг хийлгэж байсан бол амьд үлдэх бүрэн боломжтой…” гэх мэдүүлэг, /хэргийн 201-202 дугаар хуудас/,

Шинжээч эмч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…амь хохирогч Т.С. нь тухайн үед шаардлагатай гэх эмчилгээг хийлгэсэн бол бүрэн эдгэрэх боломжтой байсан. Тухайн үед амь хохирогч Т.С. нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эмнэлгийн дотоод журмыг зөрчиж эмчилгээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж тухайн үед Т.С.ыг хариуцаж байсан эмч хэлж байсан. ...амь хохирогч Т.С.ын хувьд тухайн үед шаардлагатай эмчилгээг хийлгэсэн бол амьд гарах боломжтой байсан…” гэх мэдүүлэг, /хэргийн 203-204 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.С.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.С.т Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.С.ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоосон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаяр нь амь хохирогч Т.С.ын эмчилгээний зардалд 1.707.350 төгрөг, оршуулгын зардалд 6.307.500 төгрөгийг нэхэмжилснээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.707.350 төгрөгийг Б.С.ээс гаргуулан олгохоор шийдвэрлэлээ. Учир нь Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.С.т холбогдуулан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлээгүй тул оршуулгын зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б. овогт Б.ын С.ийг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.С.т 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С.т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С.т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С.ийн цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.С.ээс 1.707.350 /нэг сая долоон зуун долоон мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сартуул овогт Төмөрбаатарын Атарбаяр /РД:ЖИ85111514 /-т олгосугай.

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор нар нь гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.С.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧ                                   Н.БААСАНБАТ

                                                                   С.ӨСӨХБАЯР