Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 201

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 113 байр 8 тоотод оршин суух, Харуул овогт Гомбодоржийн Зоригтбаатарын /РД:НБ67020271/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Оргил Стар хотхон 58 дугаар байр, 36 тоотод байрлах, “Сөүлвин” ХХК-нд холбогдох,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 336 485 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Зоригтбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:       

            Гомбодорж овогтой Зоригтбаатар миний бие “Сөүлвин” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай Чой Юнг Хёнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 10 сарын 13-ны өдөр байгуулсан 14.083 тоот гэрээгээр 45 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан 14.0-57 тоот гэрээгээр 20 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан 14.0-108 тоот гэрээгээр 130 000 000 төгрөгийг тус тус 2014 оны 10 сарын 13-ны өдөр, 2014 оны 11 сарын 27-ны өдөр, 2014 оны 12 сарын 18-ны өдрүүдийн кассын орлогын ордероор шилжүүлж зээлүүлсэн 3 удаагийн зээлийн гэрээний үнийн дүн болох 195 000 000 төгрөгний зээлийн үлдэгдэл, гэрээнд заасан үндсэн зээлийн хүү 20 000 000 төгрөгийг нэгтгэн шинэчилж 2015 оны 04 сарын 21-ний өдөр 15.008 дугаар бүхий нийт 215 000 000 төгрөгний үнийн дүнтэй, сарын 5 хувийн хүү бүхий зээлийн гэрээг зээлдүүлэгч тал гэрээг сунгахыг зөвшөөрөхгүй тохиолдолд дангаар цуцлах энэ тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн 0.1 хувиар тооцож алданги төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм.

            Мөнгө зээлж авснаас хойш Чой Юнг Хён нь 2015 оны 6 сарын 11-ний өдөр, 2015 оны 7 сарын 10-ны өдөр, 2015 оны 8 сарын 25-ны өдөр, 2015 оны 9 сарын 02-ны өдөр, 2015 оны 10 сарын 09-ний өдөр, 2015 оны 11 сарын 06-ны өдөр, 2016 оны 4 сарын 07-ны өдрүүдийн компанийн Бэлэн мөнгөний зарлагын баримтаар нийт 7 удаагийн гүйлгээгээр 2015 оны 11 сарыг дуустал 7 сарын зээлийн хүүнд 75 250 000 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш зээлийн хүүг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүдэгч миний бие гэрээний 5-д заасны дагуу 2015 оны 12 сарын 01-ний өдөр гэрээг дангаар цуцалсан юм.

            Зээлдэгч Чой Юнг Хён нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан зээл эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

1.Г.Зоригтбаатар миний бие зээлдэгч Чой Юнг Хёнээс 2015 оны 4 сарын 21ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүн болох 215 000 000 төгрөг,

2.Зээлийн гэрээний 1-д зааснаар үндсэн зээлийн хүүг 5 хувиар бодоод 201: оны 12 сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 сарын 09-ний өдөр хүртэл 5 сар 9 хоногийн нийт хүү 56 870 968 төгрөг,

3.Зээлийн гэрээний 5-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлийн 0.1 хувиар тооцож нийт 161 хоногийн алданги 34 615 000 төгрөг

4.Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр Өмгөөлөгчийн төлбөр гэрээний үнийн дүнгийн 10 хувь буву 30 000 000 төгрөг нийт 336 485 968 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Иргэн Зоригтбаатарын нь Сөүл Вин ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, тэрхүү гэрээний үндсэн дээр Сөүл Вин ХХК-д удаа дараа зээл олгосон ба энэхүү зээлийн гэрээнд Сөүл Вин ХХК-ийг төлөөлөн БНСУ-ын иргэн Чой Юнг Хён гарын үсэг зурсан байдаг тул БНСУ-ын иргэн Чой Юнг Хёнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг, тамга тэмдэг болон түүнийг үндэслэн зээлдүүлсэн мөнгөний зарцуулалт зэргийг үзэхэд Чой Юнг Хён нь Сөүл Вин ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан, мөн тэрхүү мөнгийг хувьдаа хэрэглээгүй компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн болох нь нотлох баримтаар  тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрч байх тул Талууд энэхүү иргэний хэргийг эвийн журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцож байна  гэжээ.

 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Зоригтбаатар нь хариуцагч Чой Юнг Хёнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 336 485 968 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих хүсэлт гаргаж, шүүх 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №183/ШЗ2016/00639 дүгээр захирамжаар хариуцагч Чой Юнг Хёнийг жинхэнэ хариуцагч “Сөүлвин” ХХК-иар сольсон байна.

            Хариуцагч “Сөүлвин” ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Авто замчдын гудамж, Хасвуу плаза 4 давхарт байрладаг гэсэн боловч уг компанийн удирдах байгууллага нь Хан-Уул дүүрэг, 2 хороо, Оргилстар хотхон 58 байр, 36 тоотод байдаг гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан харьяалал зөрчөөгүй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд маргааны талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.Нэхэмжлэгч нь хариуцагч Чой Юнг Хёныг сольж “Сөүл Вин” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба энэхүү хүсэлт хангагдан, хариуцагчийг сольсон талаарх шүүгчийн захирамж гарсан тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шинээр хариуцагч болон хэрэгт оролцох “Сөүл Вин” ХХК хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 336 485 968 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эвлэрлийн гэрээний үндсэн дээр бартераар хангана.

            2.Бартераар шилжүүлэх эд хөрөнгө нь “СөүлВин” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй дараах хөрөнгүүд болно. Үүнд:

            1.ҮХЭХӨЭрхийн 000163334 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036032 дугаарт бүртгэгдсэн 113,6м2 агуулахын барилга,

            2.ҮХЭХӨЭрхийн 000163335 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036034 дугаарт бүртгэгдсэн 107,4м2 агуулахын барилга,

            3.ҮХЭХӨЭрхийн 000163336 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036031 дугаарт бүртгэгдсэн 258м2 агуулахын барилга,

            4.ҮХЭХӨЭрхийн 000163337 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036031 дугаарт бүртгэгдсэн 332м2 агуулахын барилга,

            5.Газар ашиглах эрхийн 0001302 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 168023.0044 дугаар бүхий 8886м2 газар зэргийг Гомбодорж овогтой Зоригтбаатарын нэр дээр шилжүүлнэ.

            2.2Хариуцагч нь хариуцагч солигдож холбогдох захирамж гарсны дараа энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр дээрхи нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө, ашиглах зөвшөөрөл бүхий газрыг нэхэмжлэгийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай бүхий бичиг баримтыг нэхэмжлэгчид гарган өгнө.

            3.1.Энэ гэрээг талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

            3.2. Гэрээний 2.2т заасан үүргээ хариуцагч бүрэн биелүүлснээр, төлбөр, хохирлыг арилсанд тооцно.

            3.3 Гэрээний үүрэг бүрэн биелж, хохирол арилснаар гэрээ дуусгавар болно.

            3.4 Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрын болон шүүхэд зэрэг хуулийн байгууллагад маргаан, гомдол гаргах эрхгүй бөгөөд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй” гэжээ.

 

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 336 485 968 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 336 485 968 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бартерээр буюу “Сөүлвин” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Сөүлвин” ХХК-нд холбогдох  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 336 485 968 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 336 485 958  төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 336 485 958 төгрөгийг бартерээр буюу ҮХЭХӨЭрхийн 000163334 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036032 дугаарт бүртгэгдсэн 113,6м2 агуулахын барилга, ҮХЭХӨЭрхийн 000163335 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036034 дугаарт бүртгэгдсэн 107,4м2 агуулахын барилга, ҮХЭХӨЭрхийн 000163336 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036031 дугаарт бүртгэгдсэн 258м2 агуулахын барилга, ҮХЭХӨЭрхийн 000163337 тоот гэрчилгээтэй, БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16102 Сонсголонгийн зам-49 байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Н-2205036031 дугаарт бүртгэгдсэн 332м2 агуулахын барилга, Газар ашиглах эрхийн 0001302  тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 168023.0044 дугаар бүхий 8886м2 газар зэргийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож  зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Г.Зоригтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 840 380  төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 920 190 төгрөг, хариуцагч “Сөүлвин” ХХК-иас 920 190  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                   

ШҮҮГЧ                                    Д.ХУЛАН