Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 186

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э овогт Бын Чад холбогдох  1935004560223  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын   10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, Э овогт Бын Ч / РД:........................./.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Ч нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны иргэн Бын гэрт хохирогч И.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Ч нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны иргэн Бын гэрт хохирогч И.Сыг зодсон болох нь

Хохирогч И.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой би хамтран амьдардаг Б.Аынд оройхон очиход урдаас Ч гарч ирээд та мотоциклио өгөөч гэхээр нь би өгөөд явуулсан юм. Тэгээд би нэг гэртээ харих гэснээ болиод тэндээ унтаад өгсөн тэгсэн нэлээн оройхон хаалга цохиод гаднаас Ч орж ирсэн. Тэгээд л шууд чи ямар даварцан пизда бэ гээд шууд миний нүүр рүү өшиглөсөн. Тэр хооронд би хувцасаа өмсөх хооронд хэд цохиод авч байхад гаднаас Б орж ирээд салгасан тэгээд баахан маргалдаж байгаад Ч нь гэрээс чирч гаргаад нэг хавирч унагаагаад цохиж байхад Б салгаад аваад явсан. Би тэгээд удалгүй гэр рүүгээ яваад өгсөн юм. Тэгээд маргааш нь нүүр хавдаж хавирга өвдөөд байхаар нь эмч дуудаж үзүүлсэн. Тэгтэл аймаг явж зураг авхуул гэхээр нь аймаг явсан. Тэр айлд Б байгаагүй хөдөө явчихсан байсан өөр манай хамт амьдардаг А болон түүний ээж Д бид хэд байсан. Б гээд манай сумын ах согтуу унтаж байсан тэр зодооны үеэр сэрээгүй. Тэр орой Ч манай хамаатны дүүтэй хамт унтаж байдаг ямар даварцан пизда бэ гзэд уурлаад байсан. Би уг нь тэр Атай хамтран амьдраад 2, 3 жил болж байгаа аав ээж нь зөвшөөрсөн тэгтэл тэр Ч нь ахынхан хүүхэд юм байнлээ. Гаднаас согтуу орж ирээд шууд намайг унтаж байхад өшиглөж зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Гэрч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байсан. Манайд би манай охин А, И.С нар байсан. Б ах согтуу тасарчихсан унтаж байсан. Тэгээд орой 22 цагийн үед гаднаас Б.Ч гэж манай ахын залуу орж ирээд И.Сын мотоциклийг аваад явсан тэгээд удалгүй буцаад ирсэн. Орж ирэнгүүтээ И.Сын мотоциклийн түлхүүр өгчихөөд чи миний дүүгийн өвөрт хэвтэж байдаг хэн юм бэ гээд орилож байсан чинь гаднаас Н.Б орж ирсэн тэгээл Б.Ч И.Сын хөнжил хуу татаж босгож ирээд зодоод гэрээс чирч гараад байсан. Тэр дундуур миний даралт ихсээд зүрх салгалаад юу болоод байсныг сайн хараагүй. Манай хамаатны хүүхэд Б.Ч л агсам тавьж И.Сыг зодоод байсан. Намайг болон манай охиныг хараагаад л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Гэрч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байсан. Манайд би, манай ээж,  С, Б ах согтуу тасарчихсан унтаж байсан. Орой 22 цагийн үед гаднаас Б.Ч гэж ээжийн ахын залуу орж ирээд Сын мотоциклийг аваад явсан. Тэгээд удалгүй буцаад ирсэн, орж ирэнгүүтээ И.Сын мотоциклийн түлхүүр өгчихөөд чи миний дүүгийн өвөрт хэвтэж байдаг хэн юм бэ гээд орилож байсан чинь гаднаас Н.Б орж ирсэн. Ч И.Сын хөнжил хуу татангуут босох гэж байтал Ч нүүр хэсэгт нь өшиглөөд авсан тэгээд босоод хувцасаа өмсөөд зууралдаад чирэлдээд гэрээс гарсан. Гадаа бас зодолдоож байгаад яваад өгсөн. Удалгүй И.С хүүхдээ аваад гэр рүүгээ яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад адуундаа яваад оройхон сумын төв ороод явж байгаад Б.Чтай таарсан. Тэгээд хоёр үг сольчихоод би харих гэж байна гэхэд тэгвэл энэ хүний мотоцикль хүргэж өгчихөөд хамт явъя гэхээр хамт хүргэж өгөхөөр яваад Б гэх айлд очсон тэгээд хамт ороход Бынд И.С гэх залуу Атай хамт унтаж байсан Б ах байхгүй байсан эхнэр болох Д эгч байсан өөр нэг хүн газар унтаж байсан сайн таниагүй юм. Тэгээд Б.Ч нь И.Сад уурлаад чи манай дүүгийн толгой эргүүллээ гээд хэлж байсан. Тэгээд хөнжлийн хуу татаж босгоод И.Сыг хоёр гурав нүүр рүү цохисон тэгээд би чи болиоч гээд татаад хойш унгаахад дахиад босч ирээд И.Сыг боогоод ноцолдоод байсан. Би салгах гэж байхад намайг байж бай гээд Б.Ч нь уурлаад И.С руу дайраад байсан тэгж байгаад И.Сыг чирээд гэрээс гаргаад газар дараад авчихсан цохиж байхад нь би дахиж салгаад Б.Чыг чирээд байж аваад явсан. Тэгээд бид хоёр манайд очиж хоносон юм. Б гэх ах манай хүргэн ах болдог юм. Тэр өдөр Б байхгүй байсан хөдөө явсан гэсэн эхнэр болох Д охин А, И.С тэгээд нэг согтуу бололтой нэг хүн унтаж байсан ер нь босож ирээгүй өөр хүмүүс байгаагүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Б.Гантогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай Зүүнхангай сумын хүн эмнэлэгт 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр И.С гэж хүн ирж үзүүлсэн. Би үзэхэд хавирга цээж хэсгээрээ зовиуртай нүүр хэсэг нь зүүн шанаа хавдартай нүд хөхөрсөн байсан тэгээд би хавирга хугарсан байж магадгүй яаралтай аймаг явж зураг авахуул гэж зөвлөөд явуулсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Шүүгдэгч Б.Чын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөөнөөс Зүүнхангай сумын төвд орж ирээд явж байгаад оройхон манай хамаатны айл болох Бынд орох гээд явж байхад И.С тэдний гэрийн гадна ирэхээр нь би мотоциклио өгч бай гээд аваад ганц нэг айл мотоциклийг хөдөө гэр рүүгээ явахаар болоод И.Сын мотоцикль хүргэж өгөх гээд Б ахынд ороход И.С нь тэдний охин болох Аын өвөрт унтаж байсан тэгэхээр нь би уур хүрээд чи муу яахаараа манай дүүгийн өвөрт хэвтэж байдаг юм гээд хөнжлын хуу татаж босгож ирээд хэд хэдэн удаа гараа цохиж аваад байж байтал гаднаас м.ьаасанжав орж ирээд салгах хооронд С нь босоод хувцасаа өмссөн тэгээд баахан маргалдаж байгаад И.Сыг гэрээс нь чирч гаргаад гадна нэг хавирч унагаагаад яваад өгсөн. Би Сийн биед халдаж цохисон нь үнэн. Би манай хамаатны дүү Атай хамт хэвтэж байхаар нь уур хүрээд цохисон гэрээс нь хөөж гаргасан. Уг нь А нь хоёр хүүхэдтэй нөхөргүй юм. Тэгсэн тэр Стай хамтран амьдардаг байсан юм байна лээ. Би И.Сад учирсан хохирол болох надаас нэхэмжилсэн 200.000 /хоер зуун мянган/ төгрөг өгсөн уучлалт гуйж учраа олсон. Надад гомдолгүй гэж бичиг хийж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 788 дугаартай шинжээчийн “И.Сын биед  тухайн үед гэмтэл үүссэн байна. Тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зулгаралт, цээжний зүүн хэсэгт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/-ээр хохирогч И.Сийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ч энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж толгой, нүд, цээж орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч И.С биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ч урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/-аар нотлогдсон. 

Хохирогч И.С прокурорын хяналтын шатанд “Миний бие өвдөж зовох зүйлгүй гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй хохиролыг барагдуулж өгсөн” гэсэн /нотариатичаар гэрчлүүлсэн/ тодорхойлолт /хх-ийн 55-р тал/, төрийн банк болох хаан банкны дансаар дамжуулан хохирол барагдуулсан баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар:  Гэрч Т.Оын өгсөн: “манай нөхөр Ч нь төлөв дару. Илүү дутуу ааш зан гаргаад байдаггүй. Бид хоёр айл болоод 4 жил болж байна. Их дуу цөөтэй. Надтай хэрүүл маргаан хийж байгаагүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,  Гэрч Д.Лын өгсөн: “Манай найз дуу цөөтэй. Хүнтэй маргалдаж хэрэлдээд байдаггүй. Даруухан зантай залуу байгаа юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Чад торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Бын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Чад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ