Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Андууд хотхон 14/1 байр, 4 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнсодномын Дуламсүрэнгийн /РД:ХБ64011767/ нэхэмжлэлтэй,

“Эм Эйч Пи” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн нь Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Эм Эйч Пи ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мөн хаяг тодорхойгүй гэж хэрэгсэхгүй болгосон ба одоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32016/19451 тоот захирамжаар хариуцагч “Эм Эйч Пи” ХХК нь  болон компаний захирал Б.Чинтулга нарын хаяг тодорхойгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь орон сууц захиалгаар барих гэрээнд БГД-ийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж 38/2 тоотод байрладаг гэсэн, мөн хариуцагч Эм Эйч Пи ХХК нь хадам эх Ш.Долгорыг байрнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн 2015 оны 10 сарын 21-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/06482 дугаартай шийдвэрт Эм Эйч Пи ХХК нь СБД-ийн 1 дүгээр хороо, 220 мянгат 24-51 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг утас нь 77229999 дугаартай гэсэн байсан. Иймд Эм Эйч Пи ХХК-ийн хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Бид хариуцагч “Эм Эйч Пи” ХХК-нд холбогдуулан 2016 оны 3 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн. Тиймээс бид дахин Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүрэгт байрладаг гээд Баянголын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягтаа байдаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс бидний шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөөд байгаа тул “Эм Эйч Пи” ХХК-ийг эрэн сурвалжилж, хаягийг нь олж тогтоож өгнө үү.

Энэ компани нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 17/02-54 тоотод байрладаг, захирлын гар утас нь 99099013 Б.Чинтулга гэдэг хүн байдаг гэсэн мэдээлэлтэй байгаа, гэхдээ албан ёсоор байдаг эсэх нь тогтоогдоогүй байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                      

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн нь хариуцагч “Эм Эйч Пи” ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

“Эм Эйч Пи” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц захиалгаар барих гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9-12 дугаар хуудас/

“Эм Эйч Пи” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 38/2 тоотод хаягт бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №102/ШЗ2016/19451 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат, 24-51 тоотод бүртгэлгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №101/ШЗ2016/13652 шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх бөгөөд компанийн үйл ажиллагаа явуулж байгаа болон удирдах байгууллага нь байгаа газрын хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

“Эм Эйч Пи” ХХК-ийн ажил хэргээ явуулдаг буюу удирдах байгууллага нь байгаа газрын хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 17/02-54 тоот, ерөнхий захирал Б.Чинтулга, гар утас нь 99099013, менежер Л.Дуламсүрэн утас 88090816 болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Эм Эйч Пи” ХХК-ийг  эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “Эм Эйч Пи” ХХК-ийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН