| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0211/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Оийн Бд холбогдох 1935000000252 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 10-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, 328 дугаар ангид слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, Ш овогт Оийн Б / РД:................................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө хохирогч П.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө хохирогч П.Тг зодсон болох нь:
хохирогч П.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд Соёлын төв дээр нөхөр, хоёр хүүхэдийн хамтаар тоглолт үзээд буцаад гэртээ ирэхэд манай нөхрийн гар утас дуугараад нэг хүнтэй ярьчихаад машинаа унаад буцаад гараад явсан. Тэгээд би урд талын айл болох Б гэх айл руу хоёр хүүхдээ оруулчихаад гэр рүү ороод галаа түлж байтал над руу тариа хийгээд өгөөч гэж манай сумын А гэх эгч намайг дуудахаар нь би гэртээ галаа түлчихээд А эгчийн гэрт очиж тариа хийгээд байж байтал нөхөр Бий 99980338 дугаараас залгаад "хоёр хүүхэд орхиод хаашаа тэнээд алга болсон вэ? Гэж хэлэхээр нь би "чи надад хаашаа явж байгаа тухайгаа хэлдэггүй болохоор би хаашаа явсан тухайгаа хэлэх шаардалгүй гэж хэлээд гар утсаа тасалсан. Би тухайн үед нөхөр О.Бд гомдсон учраас гэр рүүгээ харих сонирхол төрөөгүй. Тэгээд би А эгчийн тариа хийж дуусгаад гэрт нь байж байгаад оройн 23 цагийн орчимд гэртээ очиход манай гэрт миний хоёр хүүхэд нөхөр Б, болон манай урд талын айл болох Бын хоёр хүүхэд манайд байсан ба Бын хоёр хүүхэд болон манай хоёр хүүхэд гэрийн голын орны гудас дэлгээд гэрийн голд дөрвүүлээ хэтэсэн байсан. Харин нөхөр Б миний ор болох баруун талын орон дээр хэвтэж байхаар нь би "Б хандаж "би өөрийн орондоо хэвтмээр байна гэхэд" Б "битгий хуц, гарч зайл гэж намайг хэлэхээр нь" би орны хажууд байрлах жижиг ширээн дээр байсан шаазан аяга аваад айлгах зорилгоор нөхөр Б рүү далайлгаж байгаад хүнд гэмтэл учруулж болохгүй байх гэж бодоод хариу буцаагаад аягаа тавчихаад Бийг хэвтэж байсан орноос нь босгох гээд хөнжлийг нь татах үед Б шууд босож ирээд баруун гараараа миний толгойн ар хэсэг рүү 2 удаа цохихоор нь би өөрийгөө хамгаалаад гараа толгойныхоо ар талд барьтал Б зангидсан нударгаараа хамар руу нэг удаа цохитол миний хамарнаас их хэмжээ цус гоожоод тогтохгүй гараараа цусаа тосоод зогсож байтал нөхөр Б намайг хаАр түлхээд гаргасан. Тэгээд би гэрийн гадна гараад цус тогтохгүй болохоор нь Б гэх айл руу орж цусаа тогтоогоод хэсэг сууж байх хугацаандаа Б, эхнэр болох О нарт юу болсон талаар хэлчихээд "гар утас байвал өгөөч" гэж хэлээд Бы гар утсыг аваад зурагчин А эгч рүү зАд "би нөхрөөрөө зодуулчихлаа миний биеийн зарим хэсэг нь хавдсан байгаа та зураг дараад өгөөч гэж гуйгаад гэрт нь очиж зураг даруулсан тухайн үед А эгч байсан нөхөр хүүхэд нь цаад талын өрөөнд унтаж байсан. Тэгээд зургаа даруулчихаад гэртээ ирэхэд нөхөр хүүхэд унтаж байхаар нь би гэртээ орж унтаад өглөө босоод ажилдаа явсан. Харин нөхөр Б гэрт унтаад үлдсэн. Тэр өдрөөс хойш манай нөхөр Б надаас ямар нэгэн байдлаар уучлалт гуйсан зүйл байхгүй. Нөхөр О.Б намайг зодох үедээ ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр О.Б нь урьд нь намайг 2014 онд толгой руу нэг удаа цохьж байсан ба ямар нэгэн байдлаар эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тухайн үед толгой хэсэг зуур өвдөөд өнгөрсөн. Тухайн үед манай нөхөр О.Б нь миний ар дагз руу цохисны улмаас хүзүүний зүүн хэсэг хөндүүрлэж хүзүүгээ эргүүлэхэд зовиуртай, хамар руу гараа цохьсоны улмаас зүүн нүдний доод хэсэг хавдаж шар Т үүссэн, уруулын дээд хэсэг хавдартай, хамрны баруун нүх нь сэтэрсэн, хамар хавдартай, баруун буглаг орчимд 10-15 см уртай, 1-2 см-ийн орчим өргөнтөй хөхрөлтэй байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл байхгүй. Миний баруун бугалга дээр үүссэн хөхрөлтийг маргааш оройн хувцсаа тайлж байгаад мэдсэн. Тухайн үед О.Б намайг цохьж байхад аль хэсэгт цохьсон гэдгийг анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-7-р тал/,
гэрч Ч.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд байх гэртээ нөхөр Э.Бы хамт амарч байтал гаднаас манай гэрийн ойролцоо байдаг П.Т гэх эмэгтэй орж ирсэн ба нүүр, ам нь цус болсон, хамарнаас нь цус гоожиж байхаар нь би босоод нүүр болон гар руу нь ус хийж өгөөд хамарнаас гоожиж байсан цусыг нь тогтоосон. Тэгээд хэсэг тайвширч сууж байгаад П.Т манай нөхрөөс ах та гар утсаа өгч байгаач гэж хэлээд гар утсыг аваад нэг хүн рүү зАд зургаа даруулмаар байна гэж хэлээд гар утсаа таслаад манай гэрээс гарч явсан ба тэр хойгуур нь П.Тгийн залгасан дугаар нь дахин нөхрийн дугаар руу залгахаар нь хартал манай сумын зурагчин А гэх эмэгтэй байсан. Миний харснаар П.Тгийн биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. Манайд орж ирэхдээ П.Тгийн хувцас нь цус болсон хамарнаас нь цус гоожиж байсан, өөр зүйл анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
гэрч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд байх гэрт эхнэр Ч.Оы хамт амарч байтал гаднаас П.Т гэх эмэгтэй орж ирсэн ба нүүр ам нь цус болсон, хамраас нь цус гоожиж байхаар нь манай эхнар Ч.Т босоод нүүр гар руу нь ус хийж өгөөд Цусыг нь тогтоосон. Тэгээд хэсэг тайвширч сууж байгаад ах та гар утасаа өгч байгаач гээд миний гар утсыг аваад нэг хүн рүү яриад зургаа даруулмаар гэж хэлээд гар утсаа таслаад манай гэрээс гараад гарч явсан ба хойгуур нь П.Тгийн залгасан дугаар нап руу залгахаар нь хартал манай сумын зурагчин А байсан. Тухайн үед П.Т хэлэхдээ нөхөр Б орноос болж маргалдаад намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
гэрч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэртээ байж байтал манай хашааны айл болох Бий эхнэр хоёр хүүхдээ манайд оруулсан ба хэсэг хугацааны дараа П.Т эгч орж ирээд манай хүүхдүүдийг харж байгаарай би айлд очоод тариа хийгээд ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд би худаг руу усанд явж байгаад Б ах руу зАд танай хоёр хүүхэд манайд байгаа шүү гэхэд би гэртээ байна гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд удалгүй Б ах над руу зАд чи ирж байна уу гэхэд би очиж байна гээд гэртээ ирэхэд манай хоёр хүүхэд Б ахын гэрт байж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид амарсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 07-нд гэртээ амарч байтал П.Т хувцас болон нүүр хэсэг нь цус болсон байдалтай би нөхөр Бэр зодуулчихлаа нүүрэнд үүссэн бодит байдлыг зургаар баримтжуулж авмаар байна гэж хэлхээр нь би зургийн дараад 4 хувь зураг угааж өгсөн. Тухайн үед нөхөр Бтэй ор булаацалдаж маргалдаж намайг зодсон. Миний харж байгаагаар хамар нь хөөнгө байдалтай нүүр нь цус болсон байдалтай өөр ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй.”гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 12 дугаар сарын 07-ны орой Зүүнговь сумын Соёлын төв дээр болсон арга хэмжээнд эхнэр П.Т болон хоёр хүүхдийнхээ хамт оролцож дуусгаад өөрийн машинаар гэр рүүгээ яваад хашаа руугаа орж байтал манай найз А зАд Соёлын төв дээр хүрээд ирээч гэж хэлэхээр нь би шууд эхнэр хүүхдээ машинаас буулгаад эхнэр П.Тд хаашаа явж байгаа тухайгаа хэлэхгүйгээр шууд хашаанаас машинаа унаж гараад Соёлын төв дээр очиж найз Аыг аваад гэрт нь хэсэг байж байгаад буцаад 20 цагийн орчимд өөрийн гэртээ очиход хүн байхгүй байхаар нь гараад урд талын хөрш айл болох Бын гэрт ороход Бын эхнэр болон хүүхэд, манай хоёр хүүхэд байхаар нь би өөрийн хоёр хүүхдээ аваад гэртээ ороод хоолоо хийж идээд байж байтал Бын эхнэр М хоёр хүүхдээ дагуулаад манайд орж ирээд "ахаа манай хоёр хүүхдийг хараад өгөөч би түр гараад ирье гэж" хэлээд гарч явсан. Тэгээд орой бол хүүхдүүд унтан гэхээр нь би голын орны урд талд ор засаад 4 хүүхдийг унтуулаад өөрөө зүүн талын орон дээр хэвтэж байтал эхнэр П.Т гаднаас орж ирээд гадуур хувцасаа тайлаад намайг орон дээрээс бос гэхээр нь би газраар хүүхдүүдийн хажуугаар ороод хэвт гэж" хэлэхэд эхнэр П.Т намайг хэл амаар доромжилж зүүн орны хажуу талын ширээн дээр байсан шаазан аяга аваад над руу далайж байгаад хариу буцаагаад аягаа ширээн дээр тавьчихаад манайд унтаж байсан Бын хоёр хүүхдийг гэрлүүгээ яв гэж хөөхөөр нь би "харанхуй шөнө нялх хүүхэд явуулж яах гээд байгаа юм вэ?" гэж хэлэхэд эхнэр П.Т Бын эхнэртэй хардаж янз янзын үг хэлээд миний унтаж байсан хөнжлийг татахаар нь би шууд босоод гараараа толгойн ар хэсэг буюу дагз руу 2 удаа цохиж дараа нь хамар луу нь 1 нэг удаа цохитол эхнэр П.Т хаалганы хажууд зогсож байхаар нь гараараа түлэхтэл хаалгын алхацан дээр суухаар нь би эхнэрээ татаж босгоод зогсоотол эхнэр хувцасаа өмсөөд цусаа гоожуулаад гэрээс гарч явсан. Тэгээд ард нь хоёр хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ аргадаж унтуулчихаад эхнэр П.Тг хайх гэтэл гадна харанхуй, мөн гар утсаа үлдээсэн байсан гэртээ байж байтал эхнэр шөнийн 02 цагийн орчимд гаднаас орж ирээд зүүн талын орон дээр амарсан. Би тухайн үед ямар нэгэн архи болон согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм бурууг ойлголцсон тул эхнэр П.Тгийн хохирлыг барагдуулж уучлалт гуйсан. Дахин дээрх үйлдлийг давтаж гаргахгүй гэдгээ амлаж байна. Эхнэр П.Т бид хоёр тус тусдаа унтдаг бөгөөд би голын орон дээр эхнэр гэрийн зүүн талын орон дээр унтаж амардаг бөгөөд орны асуудлаас болж маргаан үүсэж улмаар уураа барьж чадалгүй эхнэр П.Тг зодсон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Б нь хохирогч П.Тг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “хамар ясны хугарал, таславчны муруйлт, баруун гарын бугалганд дээрх хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт няцрал гэмтэл учирсан байна. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж хамар болон гар орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч П.Тгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б урьд нь ял эдэлж байгаагүй болох нь эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р тал/-аар нотлогдож байна.
Хохирогч П.Т мөрдөн байцаалтын шатанд “О.Бэс нэхэмжлэх зүйл байхгүй ту хурдан шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл гаргаж нотариатчаар гэрчлүүлсэн /хх-ийн 36 тал/ баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Ж.Гын өгсөн: “ Б нь даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хүнтэй их юм яриад байдаггүй, тусархуу зан чанартай, ямар нэгэн хорт муу зуршил байхгүй хүн юм.”гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р тал/, гэрч М.Бын өгсөн: “Б нь төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнтэй зөв боловсон харилцдаг, тусархуу, хорт муу зуршил байхгүй. Урьд эхнэрээ зодож байгаагүй, энэ хоёр зөв боловсон гэр бүл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Оийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ