| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/04729/И |
| Дугаар | 180 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 180
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Вива Сити хотхон, N 21-3-1 тоотод байрлах, Вива Сити-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны М-13-5-1 тоотод оршин суух Галсанжигмэдийн Одонтуяад холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 282 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Вива Сити-1 СӨХ нь 2013 оны 5 сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива Сити М-13-5-1 тоотод оршин суугч Галсанжигмэдийн Одонтуяа нь 2014 оны 12 сараас 2016 оны 3 сарыг дуустал сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 280 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардал 2500 төгрөг , нийт 282 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Вива Сити-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй Г.Одонтуяад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вива Сити” СӨХ нь хариуцагч Г.Одонтуяад холбогдуулан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 282 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 282 500 төгрөгийг хариуцагч Г.Одонтуяа нь маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Вива Сити-1 СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9050 төгрөгний 4525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаар 4525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН