Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 02

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7,36.8, 36.10, 36.12, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тудан овогт Н-н М-г хүний эрүүл мэндэдхүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснааршүүгдэгч Н.М-г 07/долоо/ жилийн хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорихбайгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-н цагдан хоригдсон 217 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхарга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-дзааснаар шүүгдэгч Н.М-с гэм хор учруулсны төлбөрийн үлдэгдэл14.370.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдажирсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг устгаж, шүүгдэгч Н.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны бичлэг бүхий СД 1 ширхэг, гэрч Ю.Э-т, Д.У-р нарын мэдүүлгийг газар дээр ньшалгасан ажиллагааны бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг тус тусхавтаст хэрэгтхадгалсугай.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтуудшүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.630.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийндотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдолгаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэхтогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолдшийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслансэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА

ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА

С.НОЛХООСҮРЭН