Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 168

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, Фидес цамхаг, 202 тоотод байрлах “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 20 дугаар байр 45 тоотод оршин суух Ухасай овогт Цэнджавын Нямсүрэнд /РД:УЖ60112011/ холбогдох

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 145 479 309 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Нямсүрэн /РД:УЖ60112011/ нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Эм Эй Эф ББСБ-аас №15010048 тоот зээлийн гэрээ байгуулан 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээ, Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Ц.Нямсүрэн /РД:УЖ60112011/ 1 хүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Стадион Оргил /17011/, Махтма Гандигийн гудамж 21-р байр 72 тоот 102,92 метр квадрат орон сууцны зориулалттай Ү-2206015406 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан №15010048-1 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлж, хуулийн дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт барьцааны гэрээг бүртгүүлэн барьцаалбар үйлдэж, зээлийн гэрээний дагуу Төрийн банкны харилцах дансаараа дамжуулан зээл авсан. Гэвч зээлдэгч Ц.Нямсүрэн нь зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөлгүй, бидний зүгээс удаа дараа сануулан зээлийг графикийн дагуу төлөхийг шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутмын хүү нэмэгдүүлсэн хүүний хамт шийдвэр гартал тооцон зээлдэгч Ц.Нямсүрэнгээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч Ц.Нямсүрэнгээс нийт 145 479 309 төгрөг  нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Ц.Нямсүрэн нь Эм Эй Эф ББСБ-аас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 139 700 000 төгрөгийг 3,4 хувийн хүүтэйгээр өөрийн хувийн аж ахуйн үйл ажиллагаанд зориулан эргэлийн хөрөнгө болгон 1 жилийн хугацаатайгаар “Зээлийн гэрээ” байгуулан авсан болно.

Ц.Нямсүрэн “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлтэй холбогдох зээлийн хүүг төлж ирсэн бөгөөд үндсэн зээл төлж эхлэх үед санхүүгийн байдал хүндэрч эхэлсэн тул зээлийн хүүг зогсоож үндсэн зээлийг төлөх оролдлого хийсэн. Улмаар талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах талаар харилцан тохиролцох гэсэн авч харилцан ойлголцож чадаагүй байна. Хариуцагч талын хувьд “Зээлийн гэрээ”-ний дагуу зээл авсан, өгсөн, зээлийн хүү төлөх зарчмын асуудалд маргахгүй байгаа боловч нэхэмжлэлд хавсаргасан Эм Эй Эф ББСБ-аас зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцооны дүн /140 356 212/ төгрөг нэхэмжлэлд заасан дүн /145 479 309/ төгрөг Ц.Нямсүрэнд хандаж Эм Эй Эф ББСБ-аас 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсан “гэрээний дагуу төлөх” гэсэн үнийн дүн /128 824 842/ төгрөг байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн иргэний нэхэмжлэлд нэхэмжлэгч тал Эм Эй Эф ББСБ-ын “Зээлийн дансны хуулгыг” нотлох баримтаар гаргасан бол талууд Зээлийн гэрээний нөхцлөөр Төрийн банкны 10600002846 тоот дансаар харилцан тооцоо хийж байжээ.

Иймд иргэн Ц.Нямсүрэнгээс Эм Эй Эф ББСБ-ын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГД15010048 дугаартай зээлийн гэрээтэй холбогдох асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх зээлийн гэрээний тооцоотой холбогдох асуудлаар шүүхэд тусгайлан хүсэлт гаргасан болно гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эм Эй ЭФ ББСБ-ын /РД:5617375/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайхан болон Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингэсийн өргөн чөлөө гудамж, 20-45 тоотод оршин суух Цэнджавын Нямсүрэн /РД:УЖ60112011/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар бид нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ц.Нямсүрэнгээс 145 479 309 төгрөгийг Эм Эй Эф ББСБ-д гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн үнийн дүнг 140 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг байгуулав.

1.Нэхэмжлэгч Эм Эй Эф ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайхан би, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн болох 145 479 309 төгрөгийн 5 479 309 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Нямсүрэнгээс 140 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд хариуцагч Ц.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 140 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөв.

2.Гэрээнд оролцогч талууд энэхүү төлбөрийг /140 000 000 төгрөг/ дараах нөхцлөөр төлөх, төлбөрийг хүлээн авахаар тохиролцов. Үүнд:

Төлбөр хийх огноо

Төлбөр хийх хэмжээ

Үлдэгдэл төлбөрийн хэмжээ

2016/7/20

15 000 000

125 000 000

2016/8/25

45 000 000

80 000 000

2016/9/25

  1. 00 000

-

 

3.Хэрэв хариуцагч энэхүү гэрээний 2 дах хэсэгт заасан үүргээ дурдсан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд тохиолдолд нөгөө нэхэмжлэгч тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан  гүйцэтгүүлэх эрхтэй.

4.Энэхүү гэрээгээр Эм Эй ЭФ ББСБ, иргэн Ц.Нямсүрэн нарын хооронд үүссэн өр авлагын /эвлэрсэн нэхэмжлэлийн дүнгээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бусад байдлаар ямар нэг төлбөр тооцоогүй болно/ маргааныг дуусгавар болгосон нь эвлэрснийг гэрчилнэ.

5.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

6.Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг шүүхээр баталгаажуулж 15010048 тоот Зээлийн гэрээний асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй болохыг хүлээн зөвшөөрөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 145 479 309 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 145 479 309 төгрөгийг 5 479 309 төгрөгөөр багасгаж, үлдэх 140 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 140 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 45 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 80 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэжээ.    

Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  885 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нямсүрэнгээс талуудын эвлэрсэн хэмжээнд буюу 140 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 857 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                  

                      ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Нямсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 145 479 309 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 145 479 309 төгрөгийг 5 479 309 төгрөгөөр багасгаж, үлдэх 140 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 140 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 45 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өдөр 80 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нямсүрэнгээс 857 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

  4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН