Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 03

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,  36.3-р зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Шүүгдэгч  Хөлөг овогт Д-н С-ж, Боржигон овогт Э-н А-а нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Урианхай овогт Б-н Г-н, Зуутраг овогт Н- А-л, Шаазгай овогт Б-н Ш-р нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-д 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Э.А-г  1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

            3.Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-д 06 сарын хугацаагаар хорих ял, Б.Ш-т 06 сарын хугацаагаар  хорих ял тус тус  оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Б.Г-д Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж энэ хугацаанд гэмт хэргийн хор уршиг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1,192.2-д зааснаар Б.Г-д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага мэргэжил арга зүйн удирдлагаар хангахыг үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Д.С-д оногдуулсан 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Э.Амартулгад оногдуулсан 01 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял, Б.Ш-т оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял, Н.А-д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Д.С-ж, Э.А-а нарын цагдан хоригдсон 351 хоног, Н.А-н цагдан хоригдсон 17 хоногийг  хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

8.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хулгайлсан адуу зарж олсон мөнгө болох 1000.000 төгрөгийг шүүгдэгч Э.А-с хураан авч, шүүгдэгч Н.А-н, Д.С-с 500.000 төгрөг, Б.Г-с 500.000 төгрөг хураан авч шүүгдэгч Б. Ш-н хохирлыг төлүүлсүгэй.

9.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох  Б.Ш-н  “Хюндай портер” маркийн 0000 ДАХ улсын дугаартай 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг  хураан авч Б.Ш-н хохирлыг төлүүлж Д.С-н “Супер Даун” маркийн улсын дугааргүй 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

10.Иргэний хуулийн 222.9 дүгээр зүйл, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар Б.Г-с 3,378,950 төгрөг, Б.Ш-с 3,498,950 төгрөг, Н.А-с 3,498,950 төгрөгийг А.Б-д, Н.А-с 150,000 төгрөг, Б.Ш-с 150,000 төгрөгийг гаргуулах хохирогч С.О-д тус тус олгосугай.

            11.Шүүгдэгч Э.А-а, Д.С-ж, Б.Ш-р, Н.А-л нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алдагдсан  адууны арьс ширэнд үзлэг хийсэн Си ди 1 ширхэг, Д.С-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны үеийн дуу дүрсний бичлэг  хийсэн Си ди 1 ширхгийг   хавтаст хэрэгт  хавсаргаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдсан Б.Г-ы гэмт хэрэг үйлдэж олсон 380.200 төгрөгийг хураан авч хохирол нөхөн төлүүлэх, бор түрийвч цээж зураг зэргийг буцаан олгож, мөнгөлөг саарал өнгийн корпустай Iphonе маркийн гар утсыг Д.С-д, Нокиа -2330 загварын хар өнгийн корпустай  гар утсыг  Э.А-д олгосугай.

13.Энэ хэрэгт Б.Г-н, Б.Ш-р нар урьдчилан хоригдсон хоноггүй, Н.А-л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 40.000 төгрөг төлсөн,  бусад шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор “Хюндай портер” маркийн 0000 ДАХ улсын дугаартай автомашин, “Супер Даун” маркийн улсын дугааргүй мотоцикл битүүмжилсэн болохыг тус тус дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

16.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч шүүгдэгч нарт  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА