Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6,36.7, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт А-н А-г автотээврийнхэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэнгаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэдхүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгохялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийгдурдаж, хэргийн хамт мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааг бэхжүүлсэн СД 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн СД 1ширхэг, старикс маркийн тээврийн хэрэгслээс авсан арчдас зэргийг хадгалсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээрүргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505дугаар зүйлийн 505.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Ерөнхийболовсролын сургуулиас 262.177 төгрөг гаргуулан хохирогч В.Г-д олгож,үлдэх 1.410.525 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Хохирогч В.Г-д нь цалингийн зөрүү,уушгинд хийлгэх тарианы талаарнотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульдзааснаар иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Ерөнхий боловсролынсургуулиас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч А.А-н нь хохирогч В.Г-д хохиролд тооцож 500.000 төгрөг төлснийг дурдаж, Сант сумын Ерөнхий боловсролын сургууль ньхохирогч В.Ганболдын хохирлыг бүрэн бодитой төлж барагдуулж, энэ талаараашүүгдэгч А.А-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолд, иргэний хариуцагч нь шийтгэхтогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийтгэх тогтоолыг гарданавснаас хойш 14 хоногийндотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэлбичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэхтогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаархэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА