Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 05

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2.1, 36.2.2,36.2.3, 36.2.4,36.3.1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бор овогт Ц-н А-х /РД:МИ00000000/, Загаловогт Э-н М-ө /РД:ВТ0000000/, Боржигон овогт Г-н М-р /РД:ВЮ00000000/ нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр Дэрэвгэржиргэрүү гэх ховор ургамлыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэмбуруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 2 жилийнхугацаагаар, шүүгдэгч Э.М-г 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.М-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тус тустэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дзааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөнтөлбөрийг арилгах талаар арга хэмжээ авах талаар шүүгдэгч Ц.А-х,Г.М-р, Э.М-ө нарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болпрокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ялоногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар шүүгдэгч Ц.А-с 1,373,700 төгрөг, шүүгдэгч Э.М-с10,142,500 төгрөг, шүүгдэгч Г.М-с 7,903,750 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар 0000 УНЦ улсын дугаартай TOYOTA MARK II маркийн тээврийнхэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Э-т тээврийн хэрэгслийг буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээашигласан тээврийн хэрэгслийн үнэ 700,000 төгрөгийг шүүгдэгч нар тэнцүү хуваажшүүгдэгч Ц.А-с 233,333 төгрөг, шүүгдэгч Э.М-с 233,333 төгрөг,шүүгдэгч Г.М-с 233,333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогодоруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан газар ухдаг6 ширхэг төмөр, 3 ширхэг духны гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогцустгаж, 83 килограмм 280 грамм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсынорлого болгохоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэххэлтэст шилжүүлсүгэй.

8.Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдолгаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН