Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 85

 

 

                                                           

 

 

 

 

   

   2020        01          24                                2020/ШЦТ/85

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын Ад холбогдох эрүүгийн 1811025160715 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 198 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ хотхоны 42 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт ГА, /РД............

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А нь Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо 9 дүгээр байрны 11 тоот орон сууцыг Э.Жамбалсүрэнтэй хамтран түрээсэлж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр түүний худалдахаар авчирсан “Самсунг эс-6”, “Самсунг эс-7” эджи, “Айфон 6-эс” загварын гар утаснуудыг өндөр үнээр зарж өгнө, зарах гэж байгаа утсан дээрээ мөнгө нэмж өндөр үнэтэй утсаар солино гэх зэргээр хуурч бэлэн 500,0 төгрөгийг залилан авч Э.Жамбалсүрэнд 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                               “...Жамбалсүрэн “Теди” дээр гар утас худалдаалдаг байсан ба манай 10 жилийн Төгөлдөрийн найз гэдгээр нь танилцаад хамтран байр түрээслэх болсон. Жамбалсүрэн гэрт гар утас авчирсан байхаар нь миний санаж байгаагаар 5 дугаар сарын дундуур хүнд зараад өгье гэж хэлээд 3 утсыг нь авсан. “Айфон 6S” загварын утсыг танихгүй хүнд 200,000 төгрөгөөр зарсан, “Самсунг S7” эджи утсыг нь алга болгочихсон, гэхдээ цагдаад хэлээгүй, үлдсэнийг нь танихгүй хүнд 30,000 төгрөгөөр зараад мөнгийг нь өгөлгүй өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би гэм буруугаа ойлгож зөвшөөрч байгаа... би шүүх хуралд нэг гар утас нь гэрээс алга болсон гэж мэдүүлсэн, тэр үед манай 10 жилийн ангийн хүүхэд болох Буянжаргал манайд ирсэн, Буянжаргалаас гадна 4 хүн ирсэн, тэдгээрийг нь би танихгүй, тэгээд шүүх хурлын дараа Буянжаргалтай холбогдох гэсэн боловч холбоо барьж чадаагүй, 2006-2013 онд 50 дугаар сургуульд цуг сурч байсан” гэх /хх-ийн 27-29, 83-84-р хуудас/,

Хохирогч Э.Жамбалсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 дундуур найз Төгөлдөрөөр дамжуулан Атай танилцаж, 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо 9 дүгээр байрны 11 тоот орон сууцыг хамтран түрээсэлсэн. Би “Тэди” төв дээр лангуу түрээсэлдэг ба 2018 оны 05 дугаар сарын 10-ны үед А миний зарж байсан гар утаснуудыг өндөр үнээр зарж өгье гэсэн санал тавьсан. Мөн зарах гэж байгаа гар утсан дээрээ мөнгө нэмж хүмүүстэй өөр өндөр үнэтэй утсаар солино гэхээр нь би зөвшөөрсөн. “Самсунг S6”, “Самсунг S7” эджи, “Айфон 6S” загварын 3 гар утас, 500,000 төгрөг өгсөн. Надад нийт 1,700,000 төгрөгийн хохирол учирсан          /хх-ийн 17-20-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээний баримт /хх-ийн 14-р хуудас/,

Шүүгдэгч Г.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Жамбалсүрэн нь шүүгдэгч Г.Ааас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-н 59х/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД