Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, 

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Вива Сити хотхон, N21-3-1  тоотод байрлах, “Вива Сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны M-6-4-4 тоотод оршин суух  Чимэддэлгэрийн Дашноровд холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 107 500  төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вива Сити-1” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Отгонцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Вива Сити-1 СӨХ нь 2013 оны 5 сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива Сити М-6-2-4 тоотод оршин суугч  Ч.Дашноров нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 сарыг дуустал сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт  10 500 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардал   2 500 төгрөг , нийт 107 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Вива Сити-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй Ч.Дашноровд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Вива Сити” СӨХ нь хариуцагч Ч.Дашноровд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 107 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.           

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 107 500 төгрөгийг хариуцагч Ч.Дашноровд нь маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                         

                                                                                          

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. ”Вива Сити-1” СӨХ-ны  нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Дашноровд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 107 500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

             

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  “Вива Сити-1” СӨХ-ны  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550  төгрөгний 2 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаар 2 275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

             

 

ШҮҮГЧ                          Д.ХУЛАН