| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0019/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн 20360000000003 дугаартай, 178/2020/0019/Э индекстэй хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн,30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 40 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэл бааранд хохирогч А.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Нямсайхантай маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Елдэн овогт Амгалангийн Мөнх-Эрдэнийн /ПЮ99100532 регистрийн дугаартай, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХОИС-ийн 3-р курсын оюутан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө найзтайгаа Итгэл бааранд сууж байгаад баар хаах гээд гарах гэтэл манай найз Отгонбаяр 2 залуутай маргаад зогсож байсан.Би хажууд нь очоод нэг залууг нь цаашаа яв гээд түлхтэл миний араас нэг хүн шилээр толгой руу цохисон.Толгойгоо бариад тонгойж байгаад эргээд харахад хүн байгаагүй. Тухайн үед бааранд хүмүүс зодолдож байсан. Миний зүс таних Нараа эгч намайг барьж авах үед дахиад миний толгой руу шилээр цохиход би газарт унасан.Тэгээд босож ирээд тэр залуутай маргаж байтал цагдаа эмнэлгийн машин ирсэн… гэх мэдүүлэг /хэргийн 8-9-р хуудас/
Гэрч Д.Загзүсэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой Итгэл бааранд найзуудтайгаа явж байтал манай доод курсын А.Мөнх-Эрдэнийг нэг танихгүй зулуу толгой руу нь пивоны шилээр 2 удаа цохисон.Би очоод тэр залууг салгаад холдуулж байтал цагдаа ирэхээр нөгөө цохисон залууг зааж өгөөд явсан...гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн...А.Мөнх-Эрдэнийн биед толгойн дагзны зүүн дээд хэсэгт шарх, дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал,баруун хөмсөгний дээд хэсэгт зулгаралт,баруун хацар хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.А.Мөнх-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 21-р хуудас/
Шүүгдэгч Ц.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой Итгэл бааранд найзтайгаа пиво ууж байгаад баар хаах болоход хүмүүс зодолдож байсан. Би манай дүүтэй зодолдож байна гэж андуурч хараад нэг өндөр залуугийн толгой руу пивоны шилээр цохисон.Тухайн зодоон болж байх үед манай дүү Ц.Бямбабаяр тэнд байсан… гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Мөнх-Эрдэнийн толгой руу пивоны шилээр цохисноос биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тул тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ббөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Ц.******* архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн газар биеэ зүй бус авч явснаас үүдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг хохирогч А.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.******* нь урьд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 40 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-28/, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байх ба хохирогч А.Мөнх-Эрдэнийн “...гомдол саналгүй..” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.*******ы хувийн байдлын талаар гэрч Ц.Бямбабаярын өгсөн...бид нар эцэг эхээс дөрвүүлээ, Ц.******* айлын том хүүхэд дороо 3 дүүтэй.Ц.******* үг дуу цөөтэй, даруухан, хүнд тусархуу,тогтуун тайван зантай.Бага насаа хөдөө мал маллаж өнгөрөөсөн, 2007 оноос хойш аймгийн төвд орж ирсэн. …гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэгийн: “шүүгдэгч Ц.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй.Ц.******* нь ээж, эхнэр дүү нарын хамт амьдардаг, амьдралын боломж муутай. Түлшний зах дээр туслах ажил хийж сард 200000 орчим төгрөгний орлоготой.Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 240 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д тайлбарласугай.
4.Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС