Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 71

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        01          20                                2020/ШЦТ/71

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,  

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржийн Мд холбогдох эрүүгийн 2011000130013 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 10-527 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж баигаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Доржийн М, /РД:..........

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 10-527 тоот гэртээ нөхөр Ж.Арвинжаргалтай маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн үед манай нөхөр Ж.Арвинжаргал ажлаасаа ирэхдээ “Их монгол” нэртэй 0,75 л савалгаатай архи авч ирсэн. Тэгээд нөхөр Арвинжаргалын авчирсан архинаас бид хоёр хувааж ууж байтал манай нөхөр Ж.Арвинжаргал согтчихоод учир зүггүй надад уурлаад миний толгойруу гараараа нэг удаа цохьсон. Тухайн үед ширээн дээр байсан хутгыг би харчихаад аваад би нөхрийнхөө зүүн талын эгэмрүү нь хутгалчихсан..." гэх /хх-ийн 17-р хуудас/,

Хохирогч Ж.Арвинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн үед ажпаасаа эхнэрийн дүү Мальчиктай хамт гараад гэртээ /ЧД-10 хороо Дэнжийн 10-527 тоот/ явж байхдаа бид хоёр замаараа дэлгүүр ороод “Их монгол нэртэй” 0,75 л савалгаатай архи аваад гэртээ орж ирээд Мальчик бид хоёр хувааж уусан тэгээд юу ч санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед сэртэл зүүн эгэмний урдаас цус гараад тогтохгүй байсан...” гэх /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч Д.Мальчик мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019.12.19-ний өдөр хүргэн ах Ж.Арвинжаргалын хамт ажлаасаа тараад орой 21 цагийн үед ЧД 10-р хороо Дэнжийн 10-527 тоотод замаараа “Их Монгол” нэртэй 0,75 л савалгаатай архи авч ирсэн. Тэр архийг эгч Д.М, хүргэн ах Ж.Арвинжаргалын хамт хувааж ууж дуусгаад 23 цагийн орчим би архины шилийг гаргаж хаянгаа тэдний гудамжинд байх дэлгүүрт орж тамхи аваад иртэл Ж.Арвинжаргал ахын зүүн эгэмнээс цус гарчихсан гараараа дарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би юу болов гэтэл Ж.Арвинжаргал ах эгчтэй чинь жоохон маргалдаад намайг хутгаар хатгачихлаа гэсэн би хараад эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй цагдаад хэлэх хэрэгтэй гэтэл Арвинжаргал ах “зүгээр зүгээр” гэсэн тэгээд хоночихсон би 2019.12.20-ны өглөө 08:30 минутын үед эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлчихээд ажилдаа явсан” гэх /хх-ийн 19-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай

Ж.Арвинжаргалын биед яаралтай тусламжийн хуудаснаас үзэхэд цээжний зүүн хэсэгт хавж, хатгагдсан гүн шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнтиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх- ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/,

Шүүгдэгч Д.М хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 64х/,

Хохирогч Ж.Арвинжаргалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 63х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Мг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж, согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Доржийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 зүйлийн 3 дах хэсгийн 3.3 дах заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД