| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0061/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 79
2020 01 23 2020/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Э. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүс овгийн Энхбаатарын ад холбогдох эрүүгийн 2011001110021 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлаг хотхоны 102-78 тоотод түр оршин суух Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 27-188 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүс овогт Энхбаатарын /РД:.............
Шүүгдэгч Э. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э. нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Мөнхсоёлыг шалтгаангүйгээр толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тамираагийн авчирсан архинаас бид хоёр 2 хундага ууж байгаад хоорондоо жолооны үнэмлэхний асуудлаас болж маргалдаж байгаад авто угаалгаас гарч гадаа маргалдаад зогсож байхад хажууд талаас Ж.Мөнхсоёл ах гарч ирээд үхсэндээ маргалдаад байгаа юм бэ гээд томроод ирэхээр нь би газраас чулуу аваад толгойн тус газар нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,
Хохирогч Ж.Мөнхсоёл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гражруу явж байгаад замд үл таних 2 залуу , Тамираа маргалдаж байхыг харсан чинь нэг нь миний таньдаг Тамираа дүү байж таарсан юм. Тэгээд би Тамирааг гэх залуу дээрэлхэж байна гэж бодоод очсон юм. Тэгсэн Тамираа дүү машинд суугаад яваад өгсөн. Нэг мэдсэн би тай маргалдаад сүүлдээ чулуугаар толгойн тус газраа цохиулж ухаан алдсан... миний зүүн талын дух хэсэгт чулуугаар цохиж гэмтэл учруулсан...” гэх /хх-ийн 7-8х/,
Гэрч Я.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..., Тамираа хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн...гадаа , Тамираа хоёр чанга чанга дуугаар ярилцаж байхад Мөнхсоёл гэх ах Тамирааг таньдаг болж таараад Тамирааг аас өмөөрөх гэж байгаад улмаар тай маргалдаж, гаднаас орж ирэхдээ толгойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн..” гэх /хх-ийн 25-26х/,
Гэрч Б.Барсбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тамхи татах гэж гадаа гарахад Тамир байгаагүй, Мөнхсоёл гэх ах газар унасан байхаар нь босгож, угаалгын газар дотор оруулахад Пүрэвдорж өмсөж байсан цамцаа тайлаад Мөнхсоёл ахын толгойг нь боосон... Тамирааг тай маргалдаж байхыг харчихаад Тамирааг танидагаараа очсон гэсэн. Тэгээд л толгойн тус газар нь чулуугаар цохисон Мөнхсоёл гэх хүнээс сонссон...” гэх /хх-ийн 27-28х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1157 дугаартай
Ж.Мөнхсоёлын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо..
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх- ийн 30-32х/,
Шүүгдэгч Э.ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/,
Шүүгдэгч Э.ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 67х/,
Хохирогч Ж.Мөнхсоёлын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 66х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүс овогт Энхбаатарын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД