Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00761

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Б Б, Боржигон овогт Б Б нарын гэрлэлтийг цуцалсугай...” гэж, 2 дахь заалтын “... 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт...” гэснийг  “... 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт ...” гэж, 3 дахь заалтын “...2009 оны...” гэснийг “...2004 оны...” гэж., 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн ...” гэснийг “...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 126.4, 129 дүгээр зүйлийн...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудын хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч И.О гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 372.751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                               Б.УНДРАХ