Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 05

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч, хохирогч Ц.А, Ж.Ч,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овгийн Ц-н А, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З овгийн Ж-н ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1928002920179 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 10-16 тоотод гэртээ эхнэр Ж.Ч-тэй маргалдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 10-16 тоотод гэртээ нөхөр Ц.А-тай маргалдаж, самардаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, дагавар охин, 7 настай А.А-гийн үснээс нь зулгааж, цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Ц.Ад гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Комиссоос муу гутал авч өглөө гээд уурлаад намайг хэл амаар доромжлоод босч ирээд миний нүүрийг 1 удаа самардаад миний нүүр лүү алгадсан...Эхнэр гэрийн хойд талд зогсож байсан миний охин Аг үснээс зулгаагаад дугтраад газар унагасан. Тэгээд манай охин үүдэнд зогсож байхад А үснээс нь барьж байгаад толгой руу нь гараараа 2 удаа цохисон мөн баруун талын гуяны дотор талд 3 хумсаа шигтгэж чимхсэн би тэр үед эхнэрийг хойш нь татаж...” гэжээ /хх-10-11/,

Хохирогч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх гэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайханы 10-16 тоотод оршин суудаг юм. 2019 оны 11 дүгээр 18-ны орой 18 цаг өнгөрч байсан байх манай нөхөр Алтанхудага манай хүү Баяржаргалд гутал авч ирсэн тэр гутлаас болж маргаан гарсан бас хүүхдээ сургуулиас аваагүй гэж маргаад хэрүүл болоод байж байхад манай эгч Улаанбаатар хотоос утсаар яриад хөдөө Номгон суманд ажил байна очиж ажил хий гэсэн Алтанхудага энд байх хэцүү байна гэхээр нь би уурласан чинь Алтанхудага намайг хэл амаар домжлоод байхаар би нөхрөө 1 удаа алгадсан, Алтанхудага уурлаан миний толгой руу гараараа цохисон тэгэхээр нь би нөхрөө чи хүүхдээ аваад яв гэж хэлээд Агийн үснээс нь зулгаасан чинь намайг А барьж аваад түлээний дөрвөлж мөргүүлээд байсан, бас хөлөөрөө хоолой дээр гишгээд байсан. Би босоод ирсэн толгойноос цус гараад байсан. Тэгээд А хувцсаа өмсөөд хүүхэд Аг дагуулаад гараад явсан. Тэгээд би Цагдаа дуудсан...” гэжээ /хх-13-14/,

Насанд хүрээгүй хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 он сар өдрийг нь санахгүй байна Аав А Баяржаргалд нэг гутал авч ирсэн юм. Чука эгч хачин царайтай гутал авч ирсэн байна гээд аав тэр 2 хэрэлдээд

зодолдож байгаад намайг гэрийн хойно дүүгээ аваад сууж байхад Чука эгч ирээд миний үснээс зулгаагаад зүүн талын гуяны дотор талаас чимхсэн би айгаад гэрийн үүдэнд зогсож байсан чинь бас ирээд зүүн талын гуянаас чимхсэн тэгсэн аав очоод Чука эгчийг барьж аваад түлхсэн Чука эгч түлээний хайрцаг мөргөж унаад толгойноос нь цус гарсан. Тэгээд аав намайг хувцсаа өмс гээд намайг дагуулж яваад айл руу явсан...” гэжээ /хх-17/,

Хохирогч Ж.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11-р сарын 18-ны өдөр А А, Баяржаргал хоёрыг сургуулиас нь авах гээд орой 16 цагийн үед гэрээс гараад явсан. А гэрээс гараад явсан хойгуур нь миний утсанд А, Баяржаргал хоёрын хичээл орой 18 цагийн үед тарна гэж мессеж ирсэн байсныг би орой 17 цагийн үед уншсан.. Би Баяржаргал, А хоёрыг орой 18 цагийн үед тарах талаар Ад утсаар хэлээгүй. А Баяржаргал, А хоёрыг сургуулиас аваад ирэх замдаа манай авга эгч Байгалмаагийн дэлгүүрээр ороод Баяржаргалд авсан гутал нь тараагүй юм. Баяржаргал, А хоёрыг сургууль нь орой 18 цагаас тархыг мэдсэн юм бол надад хэлсэнгүй, би сургууль дээр зөндөө хүлээлээ гэж А надад уурласан. Би А өөдөөс чи өөрийнхөө хүүхдийг авч байгаа биз дээ дандаа ажил гээд гэрийн бараа харахгүй байж, би дандаа очиж хүүхдүүдээ сургуулиас нь авдаг гэж хэлсэн. Хотод амьдардаг хамаатны эгч Алтантуяа А Номгон суманд ирээд туслаад өгөөч гэж байсан, Алтантуяа эгч тухайн үед А утас руу залгаж таарсан. А Алтантуяа эгчтэй утсаар ярьж байснаа тэй /амьдрах хэцүү байна таныг утсаар яриад намайг хүрээд ир гэхэд нь би очдог байж гэж хэлээд утсаа тасалсан. Би Ад энд амьдрах хэцүү байгаа бол чи хүнд утсаар хэлж байхаар зүгээр яваад өгнө биз хэлсэн. А намайг янхан, гичий хүнийг энд авчирчаад мөнгө төгрөггүй байхад гэрээсээ хөөлөө, замын зардал олж өг гээд миний өөдөөс хашигчиж, хуруугаараа чичлээд байсан. Би чамайг хөөж туусан юм алга байна, чи өөрөө энд амьдрах хэцүү байна гэж хэлсэн биз дээ, чи явах бол өөрийнхөө хүүхдийг аваад яваарай, би ажилгүй хүн тэжээж чадахгүй гэж Ад хэлсэн. А чи янхан, биеэ үнэлэгч юм чинь хүүхдүүдээ тэжээж чадахгүй гэж хэл амаар доромжлоод байхаар нь би А, А хоёрыг яв, зайл гэж гэрээс хөөсөн. А чи миний хүүхдийг дарамтлаа гэж хэлээд А миний боолттой үснээс зулгааж аваад толгой руу гараараа ойролцоогоор 4-5 удаа, хуванцар жижиг сандлаар 1 удаа толгой руу 1 удаа тус тус цохиж авсан. Би үүдэнд Аг зогсож байхаар нь Ад одоо аавыгаа аваад яв гэж хэлээд Аг түлхээд авсан. А чи миний хүүхдийг дарамталдаг хэн бэ гэж дахин хэлээд толгойтой үснээс зулгааж толгойгоор 2-3 удаа юм мөргүүлсэн. /мөргүүлснийг санахгүй байна/, Тухайн үед намайг газар унагаж хоолой дээр түрүүтэй гуталтай хөлөөрөө 1 удаа гишгиж авсан. Тухайн үед миний толгойноос цус гараад байсан чинь А Аг аваад гэрээс гараад яваад өгсөн...” гэжээ /хх-21-22/,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 707 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ц.А биед тархины доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, дээд уруул, зүүн шууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” Гэжээ /хх-29/,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 706 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...А.Агийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний ар хэсгийн зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-33/,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Чийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-33/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-2/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-52-55/,

Насанд хүрээгүй хохиогч А.Агийн төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Алтанбаганын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/,

Ч.Баяржаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-58/,

Азжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-59/,

Анундарийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-60/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-70/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-71/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-72/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-73/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2006 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-82/,

Дээд боловсролын дипломны хуулбар /хх-84-87/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-88/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-89/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.А, Ж.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А, Ж.Ч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.А, Ж.Ч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.А нь  2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 10-16 тоотод гэртээ эхнэр Ж.Чтэй маргалдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Чийн “...Манай гэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайханы 10-16 тоотод оршин суудаг юм. 2019 оны 11 дүгээр 18-ны орой 18 цаг өнгөрч байсан байх манай нөхөр Алтанхудага манай хүү Баяржаргалд гутал авч ирсэн тэр гутлаас болж маргаан гарсан бас хүүхдээ сургуулиас аваагүй гэж маргаад хэрүүл болоод байж байхад манай эгч Улаанбаатар хотоос утсаар яриад хөдөө Номгон суманд ажилж байна очиж ажил хий гэсэн Алтанхудага энд байх хэцүү байна гэхээр нь би уурласан чинь А намайг хэл амаар домжлоод байхаар би нөхрөө 1 удаа алгадсан, А уурлаан миний толгой руу гараараа цохисон тэгэхээр нь би нөхрөө чи хүүхдээ аваад яв гэж хэлээд Агийн үснээс нь зулгаасан чинь намайг А барьж аваад түлээний дөрвөлж мөргүүлээд байсан, бас хөлөөрөө хоолой дээр гишгээд байсан. Би босоод ирсэн толгойноос цус гараад байсан....” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, насанд хүрээгүй хохирогч А.Агийн “...2019 он сар өдрийг нь санахгүй байна Аав А Баяржаргалд нэг гутал авч ирсэн юм. Чука эгч хачин царайтай гутал авч ирсэн байна гээд аав тэр 2 хэрэлдээд зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/, хохирогч Ж.Чийн “...А намайг янхан, гичий хүнийг энд авчирчаад мөнгө төгрөггүй байхад гэрээсээ хөөлөө, замын зардал олж өг гээд миний өөдөөс хашигчиж, хуруугаараа чичлээд байсан. Би чамайг хөөж туусан юм алга байна, чи өөрөө энд амьдрах хэцүү байна гэж хэлсэн биз дээ, чи явах бол өөрийнхөө хүүхдийг аваад яваарай, би ажилгүй хүн тэжээж чадахгүй гэж Ад хэлсэн. А чи янхан, биеэ үнэлэгч юм чинь хүүхдүүдээ тэжээж чадахгүй гэж хэл амаар доромжлоод байхаар нь би А, А хоёрыг яв, зайл гэж гэрээс хөөсөн. А чи миний хүүхдийг дарамтлаа гэж хэлээд А миний боолттой үснээс зулгааж аваад толгой руу гараараа ойролцоогоор 4-5 удаа, хуванцар жижиг сандлаар 1 удаа толгой руу 1 удаа тус тус цохиж авсан. Би үүдэнд Аг зогсож байхаар нь Ад одоо аавыгаа аваад яв гэж хэлээд Аг түлхээд авсан. А чи миний хүүхдийг дарамталдаг хэн бэ гэж дахин хэлээд толгойтой үснээс зулгааж толгойгоор 2-3 удаа юм мөргүүлсэн. Тухайн үед намайг газар унагаж хоолой дээр түрүүтэй гуталтай хөлөөрөө 1 удаа гишгиж авсан. Тухайн үед миний толгойноос цус гараад байсан чинь А Аг аваад гэрээс гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн “...Ж.Чийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 10-16 тоотод гэртээ нөхөр Ц.Атай маргалдаж, самардаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн  дагавар охин, 7 настай А.Агийн үснээс нь зулгааж, цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.А “...Муу гутал авч өглөө гээд уурлаад намайг хэл амаар доромжлоод босч ирээд миний нүүрийг 1 удаа самардаад миний нүүр лүү алгадсан...Эхнэр гэрийн хойд талд зогсож байсан миний охин Аг үснээс зулгаагаад дугтраад газар унагасан. Тэгээд манай охин үүдэнд зогсож байхад Агийн үснээс нь барьж байгаад толгой руу нь гараараа 2 удаа цохисон мөн баруун талын гуяны дотор талд 3 хумсаа шигтгэж чимхсэн би тэр үед эхнэрийг хойш нь татаж унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-10-11/, насанд хүрээгүй хохирогч А.Агийн “...2019 он сар өдрийг нь санахгүй байна Аав А Баяржаргалд нэг гутал авч ирсэн юм. Чука эгч хачин царайтай гутал авч ирсэн байна гээд аав тэр 2 хэрэлдээд зодолдож байгаад намайг гэрийн хойно дүүгээ аваад сууж байхад Чука эгч ирээд миний үснээс зулгаагаад зүүн талын гуяны дотор талаас чимхсэн би айгаад гэрийн үүдэнд зогсож байсан чинь бас ирээд зүүн талын гуянаас чимхсэн тэгсэн аав очоод Чука эгчийг барьж аваад түлхсэн Чука эгч түлээний хайрцаг мөргөж унаад толгойноос нь цус гарсан. Тэгээд аав намайг хувцсаа өмс гээд намайг дагуулж яваад айл руу явсан...” гэсэн  мэдүүлэг  /хх-17/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 707 дугаартай шинжээчийн “...Ц.А биед тархины доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, дээд уруул, зүүн шууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-29/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 706 дугаартай шинжээчийн “...А.Агийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний ар хэсгийн зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд Ж.Ч нь нөхөр Ц.Алтанхундгагыг “ миний хүүхдэд комиссын гутал авч өглөө гэж маргалдаж үл ойлгоцох байдлын улмаас маргалдан зодолдож харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ц.А үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Ж.Ч нь нөхөр Ц.Атай маргалдснаас үүдэн дагавар охин 7 настай А.Агийн бие эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч А.Агийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “...Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан.

Насанд хүрээгүй хохирогч А.Аг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн бол эцэг Ц.А, хойд эх болох Ж.Ч нар аль аль нь мөн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээд хамаарах ба насанд хүрээгүй хохирогч А.А нь шүүгдэгч нарын асран хамгаалалтад байгаа гэр бүлийн гишүүн юм.

Шүүгдэгч Ж.Ч нь дагавар охин А.Агийн махбодид халдан зодсон  үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ц.А А.А нь 7 нас 5 сартай болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-57/-аар тогтоогдож байх тул бага насны хүүхэд гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А, Ж.Ч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-88/, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-70/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон  болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ц.А нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2006 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-82/ зэргээр,

Шүүгдэгч Ж.Ч ял шийтгэлгүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А, Ж.Ч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Ад 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй

тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал, дүгнэлт гаргасан ба шүүх уг санал болгосон ял шийтгэлийг шүүгдэгч нарт оногдуулах боломжгүй байна гэж үзсэн.

Учир нь: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчим юм.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх байдлаар тогтоогдсон ба шүүгдэгч Ц.А нь нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, харин шүүгдэгч Ж.Ч нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй дагавар охин А.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан байхад улсын яллагч шүүгдэгч Ц.Ад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, харин 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Ж.Чт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт тус тус гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж шүүх үзсэн.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч Ж.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэнэ гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Ц.А, Ж.Ч нар дээрх оногдуулсан торгох ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тус тус тогтоож, шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.  

 Хохирогч Ц.А нь шүүгдэгч Ж.Чт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ж.Ч нь шүүгдэгч Ц.Ад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Шүр-Эрдэнэ нь шүүгдэгч Ж.Чт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа тус тус шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.А, Ж.Ч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Ж.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах санал гаргасан тул шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болно.

Шүүхэд шүүгдэгч Ц.А, Ж.Ч нар өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ тус бүр бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хайхан овгийн Цэцэгмаагийн А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Залан овгийн Жанчивын Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ж.Ч 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Ж.Ч нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.А, Ж.Ч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Ж.Ч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.А, Ж.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ