| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0012/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 13
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Г.Б,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Б овгийн Г Б-д холбогдох 1928003140003 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг Номгон сум Дэрсэнэ-Ус 3 дугаар баг Талын улаан гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Нг архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 21-нд шинэ жил болоод би зохион байгуулагчаар ажиллаж байсан. Өмнөх өдөр нь манай эхнэр ажлаасаа тараад ажлын цагаар архи уугаад тасарчихсан байсан тухайн үед юу ч хэлээгүй, эхнэр чинь тасарсан байна гэж ажлынх нь хүн хэлсэн. Тэр асуудлаас болоод ийм явдал болсон. Гэртээ очиж маргалдаад, мөр лүү нь цохисон. Маргааш нь над руу залгаад байсан би ерөөсөө утсаа аваагүй. Тэгээд би гэр лүүгээ хүргүүлж очоод тэгээд бид 2 хэрэлдээд ийм асуудал болсон
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 12-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай нөхөр Г.Б гаднаас согтуу орж ирээд намайг унтаж байхад чи согтуу унтаж байна уу гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чиний архи гарчихсан байна. Чи яасан их архи уудаг юм бэ гээд баахан загнаж хэрэлдэж байгаад миний хоёр мөр лүү, бас толгойн ар талын дагз руу гараараа баахан цохиод намайг зодоод байсан. Тэгээд би утасаараа дүүгээ дуудаад дүүгийнхээ гэрт очиж хоносон...2019 оны 06 дугаар сард намайг зодож миний гуяыг хөхрүүлж байсан. тэрнээс өмнө нь бол зодож байсан удаа байхгүй... Ер нь бол байнга хэрэглэдэг. Архи уух болгондоо ирээд хэрүүл маргаан үүсгээд байх нь гайгүй заримдаа л ирээд агсан тавиад байдаг... Гартаа бол ямар нэгэн зүйл барьж цохиогүй гараараа миний 2 мөр, толгой руу цохиод миний зүүн талын мөр лүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг зодож байгаад хутга барьчихаад намайг ална гээд айлгаад сүрдүүлээд байсан.” гэжээ. /хх-08-09/
Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 12-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил 01 цагийн орчимд дуусаад гэртээ очсон. Намайг шинэ жилд орж байхад Мөнхбаяр гэх залуу манай эхнэр Б.Нгийн утаснаас залгаад эхнэр чинь согтоод тасарчихсан унтаж байна ирж ав гэсэн тэгэхээр нь би шинэ жилтэй завгүй байна өөрсдөө учираа ол гэж хэлээд утасаа тасалсан. Намайг гэрт очиход Н унтаж байсан тэгээд би Нг чи яагаад архи уугаад байгаа юм бэ 2 өдөр архи уулаа болсон юм биш үү гэж хэлсэн тэгсэн чинь миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 барьцалдаж аваад зодолдсон би Нгийн мөрлүү гараараа 3-4 удаа цохьсон Н бас намайг 1-2 удаа миний толгой руу цохьсон. Тэгээд бид 2 салаад би сандал дээр сууж байсан чинь Нгийн төрсөн дүү Насанбаяр орж ирээд миний толгой руу гараараа цохиод сандалаас чирж буулгаад дээрээс цохиод байсан. Би тухайн үедээ доошоо хараад хэвтэж байсан тэгж байгаад Н дүүтэйгээ явсан...” гэжээ /хх-10-11/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед манай эгч Н над руу залгаад ерөөсөө надтай ярихгүй цаанаа зодолдоод байх шиг бахираад байсан яг энэ байдлаар над руу 2 удаа залгасан миний бодлоор Н над руу залгасан гэдгээ нуугаад залгаад байсан байх гэж бодож байна. 3 дахь удаагаа залгахдаа намайг ирж авраачээ Б намайг алах гээд байна гэж ярьсан, Тэгээд би Ууганчулуун руу залгаад машинтай нь хамтдаа Бат-Эрдэнийн гэрт очсон намайг очиход Б гэртээ тамхиа татчихсан Н хүүхэд 2-оо зогсоочихсон байж байсан. Би гэрт ороод яах гэж эхнэр хүүхдээ зодоод байгаа юм бэ гэсэн чинь миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би тэгвэл эгчийгээ мэдэж байна гэсэн чинь Б хоолны шүүгээнийхээ шургуулга руу очоод хутга авах гээд байсан. Тэгсэн Н шүүгээнд байсан бүх хутга хайчнуудаа авч гараад нууж байсан. Тэгээд би эгчийгээ аваад гэрлүүгээ явсан....” гэжээ /хх-14-15/,
Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 12-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Насанбаяр над руу залгаад Бат-Эрднийн гэрт оччихоод ирье надад унаа байхгүй байна гэж ярьсан. Тэгээд би Тамгын газар дээр очиж Насанбаярыг аваад Бат-Эрднийн гэрт очсон Насанбаяр түрүүлж ороод намайг машиндаа сууж бай гэхээр нь сууж байсан чинь Н гарч ирээд хүн алах гээд байн шдээ Ууганаа ороод ир гэхээр нь би орсон. Намайг орж очиход хүүхэд нь уйлчихсан Б агсам тавьсан байдалтай Насанбаяр хориод зогсож Б шүүгээ рүүгээ дайраад байсан тэгээд байхаар нь шургуулга руу нь харсан чинь хутга хайчны юм байхгүй болохоор очиж хүүхдийг нь аваад тэврээд сууж байсан. Б Нг зодох дайраад байхад нь Насанбаяр хорьж байгаад Нг аваад бид хэд хамт гараад Н, Насанбаяр 2-ыг гэрт нь хүргэж өгчихөөд харьсан...” гэжээ. /хх-16/,
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Нгийн биед баруун сарвуу, зүүн мөр дал, зүүн бугуйн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-23/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/,
Өмнөговь аймаг Номгон Сумын Дэрсэнэ ус багийн Г.Б нь ам бүл 3-лаа амьдардаг болохыг тодорхойлов. /хх-40/,
Иргэний үнэмлэх /хх-41/,
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, шинжлэх ухаан технологийн их сургуулийн дипломын хуулбар /хх-40-44/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Нг архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Г.Б гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг Номгон сум Дэрсэнэ-Ус 3 дугаар баг Талын улаан гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Нг архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нн биед хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Нгийн биед баруун сарвуу, зүүн мөр дал, зүүн бугуйн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-14/
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Нг хүүхэдтэйгээ унтаж амарч байхад нь “чи согтуу унтаж байна уу” гэх шалтгаанаар таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас гэмт хэрэг гарах шалгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Б нь 27
Шүүгдэгч Г.Б үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Г.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Бд гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Г Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгрөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Н шүүгдэгч Г.Бэс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ